COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

VIDEO: Б.Шижирбат “ШИЛДЭГ 8“-т шалгарчээ

2017 оны 11 сарын 17

shijirbat asian got talent зурган илэрцүүд

“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож хоёрдугаар байрт шалгарсан шилдэг оролцогч Б.Шижирбат энэ удаа “Авьяаслаг азичууд” шоунд оролцож байгаа билээ. Шинэлэг, содон, бүтээлч үзүүлбэр, лазер гэрэл бүжиг хосолсон үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхуулж ирсэн тэрбээр “Алтан баззер”-ын эзэн болсноор шууд хагас шигшээ шатанд шалгарсан. Аравдугаар сарын 12-ноос цацагдаж эхэлсэн шоуны хагас шигшээгийн санал хураалт өнөөдрөөс эхэлж байна.

 

Үзэгчдийн санал хүлээж авах шугам Монголын цагаар 20:30 цагаас нээгдэх бөгөөд энэ санал манай оролцогчийг дараагийн шатанд шалгарч үлдэхэд чухал үүрэгтэй. Тиймээс уншигч та бүхэн “Facebook” болон “Google Account”-аас өгөх боломжтой. Нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх эрхтэй. Санал авах хугацаа дөрөв хоног буюу 11 дүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. “Facebook” болон “Google account” хаягтай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49806
1 эможи
keyboard_arrow_up