COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.БАДРАЛЫН европ дахь гялалзсан АМЖИЛТУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР

2017 оны 10 сарын 21

Arslan.mn

Австри улсын Линз хотод өнгөрсөн сарын 28-наас эхлэн зохион байгуулагдсан Европын томоохон хэмжээний “А” зэрэглэлийн уралдаан “Competizione della Opera” 17 дахь удаагаа боллоо. Эл олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Монгол улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч, “Сэрж меценат сан”-гийн дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал амжилттай оролцон хоёрдугаар байранд шалгарчээ. Тэрээр энэ уралдаанд 14 орны дуулаачидтай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох Олон улсын шүүгч нарын багын Шүүгч нарын нэрэмжит “Тусгай шагнал”-ын эзэн боллоо. Дашрамд дурдахад энэ уралдаанд манай улсын нэр хүндтэй дуучид оролцож байсан бөгөөд Ч.Бадрал анх удаа улсынхаа нэрийг цуурайтуулжээ.

Arslan.mn

Түүнээс гадна Ч.Бадрал уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун европд томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрд Ж.Вердийн Дон Карло дуурьд дуулах эрхээр шагнагдаж өндөр амжилт гаргасан байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48394
10 эможи
keyboard_arrow_up