COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадамын бүртгэл явагдаж байна

2014 оны 1 сарын 15

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам 16 дах жилдээ болох гэж байна. Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдаж байсан юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам өнгөрсөн жилээс эхлэн хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах болон хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагддаг болсон. Орон нутгаас “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадамд оролцох уран бүтээлчид бүтээлээ нэгдүгээр сарын 5-25-ны хооронд орон нутаг дахь МЗХ-ны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж болох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
111
0 эможи
keyboard_arrow_up