COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үс сайхан бол зүс сайхан Долоо хоногийн аль өдрүүдэд үсээ засуулвал сайн бэ?

2014 оны 1 сарын 07

Намирсан, эрүүл сайхан үстэй харагдах нь нэг төрлийн гоо сайхан.
Хүний үс яг л бусад эрхтнүүдийн адил ядарч, буруу хооллолт зэргээс шалтгаалан өвчилж байдаг аж. Үсээ өвчилж гэмтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстойг мэдэх үү? Хэдхэн хором анхаараарай.

Үс угаах.
Үс арчилгаанд хамгийн чухал нь угаалт байдаг. Нарны туяа, тоос тортог, бороо шороо гэх мэт гадны нөлөөллөөс шалтгаалан хүний хуйх, үс маш амархан бохирдож байдаг.Тиймээс үсээ өдөр болгон хэт халуун, хүйтэн биш бүлээн усаар аль болох зөөлөн иллэг хийх угааж сураарай. Угаасан үсээ хуурай алчуураар бигнүүр тавих маягаар усыг нь аваад болж өгвөл өөрөөр нь хатаагаарай. Тогтмол сэнсдэж хатаадаг үс хугарамтгай болж хуурайшиж өнгөө алддаг байна. Угаасан үсээ нойтонд нь самнаж болохгүй.

Үс халцрах.
Хүний үс хөгширч унахад цаанаас нь шинээр үс ургаж байдаг байна. Ойролцоогоор таван жилд хүний үс бүрэн өөрчлөгдөж байдаг гэнэ. Тос хөлсний булчирхайн үйл ажиллагаа муудсан¬аас үс хуурайших шалтгаан болдог бөгөөд энэ улмаар үс халцарч унахад хүргэдэг. Энэ нь ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нилээд түгээмэл байдаг. Хоол унд амралтаа тохируулж байх хэрэгтэй.

Үс хагтах.
Дотор эрхтний хямрал өөх тос бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг аж. Мөн зуны цагт хэт халах, хуурайшилт ч мөн хуйх хагтахад нөлөөлдөг.

Хэрвээ таны үс хагтсан бол ойр ойрхон үсээ угааж хуйхаа цэвэр байлгаарай. Мөн танд хагны эсрэг энгийн нэг зөвлөгөө өгөхөд үсээ будуулдаг хүмүүс хагтах нь маш бага байдаг гэнэ. Нууц нь үсний будганд байдаг химийн бодисууд хуйхны нян үржихэд саад болдог байна. Үс салаалах. Үсний үзүүр салаалснаар үсний хэлбэрийг алдагдуулж эвгүй харагдуулдаг. Мөн уян хатан чанараа алдаж, шим тэжээлээ амархан алддаг болдог. Хими хийлгэх, угаасан үсээ нойтноор нь самнах зэрэг нь үсийг салаалуулдаг. Сардаа нэг удаа үсээ доороос нь бага зэрэг тайруулж байх хэрэгтэй.

Үс ч бас энергитэй
Хүний үс энергитэй байдаг гэнэ. Өвөг дээдэс маань үсээ засуулахдаа өдөр судар харж, тэргүүндээ хүргэдэг тусгай хүнтэй байдаг байсан нь цаанаа учиртай гэнэ.

o Үсчинд очихдоо өдөр сараа харж, баяр баясгалантай үсчнээр үйлчлүүлж байгаарай. Учир нь үсийг тань засч байгаа хүний энерги таны энергид шууд нөлөөлж байдаг аж.
o Өөрийнхөө үсийг бүү засч байгаарай. Учир өөрийн био хэмнэлээ гажуудуулна гэж үздэг байна.
o Тайрсан үсээ гол усанд урсгаж болохгүй, мөн хүний үсийг ашиглан хар дом хийдэг гэж үздэг.
o Нар ба сар хиртэхэд үсээ тайруулж болохгүй. Ой санамж ухаанаа тайрчихна гэдэг.

Долоо хоногийн аль өдрүүдэд үсээ засуулвал сайн бэ?

Даваа. Үсээ тайруулахад таатай өдөр. Амьдралын шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан олон асуудал сөрөг бүхнээ хаяна.
Мягмар. Ямар нэг асуудал шийдэхэд зориг хүрэхгүй, идэвхгүй, үлбэгэр байдал бий болдог.
Лхагва. Шинэ сонин дуулж, шинэ найз нөхөдтэй болно.
Пүрэв. Аз тохиож, ойр тойрны хүмүүстэй харилцаа сайжирна
Баасан. Өнгө зүс сайжирна
Бямба. Эрүүлжиж, нүгэл хилэнц нимгэрнэ
Ням. Өөрийн хувь тавилан азаа тайраад хаячихна гэж үздэг. Үс тайруулахад тохиромжгүй өдөр

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
72
0 эможи
keyboard_arrow_up