COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гуравдугаар сарын зурхайгаа уншаарай!

2019 оны 3 сарын 01

Урин дулаан цаг айлчлан ирж хүн бүрийн сэтгэл гэрэл гэгээ, аз жаргалаар дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид танд 2019 оны гуравдугаар сарын өрнийн зурхайг хүргэж байна.  Та хайр дурлал, ажил мэргэжил, мөнгө санхүү, эрүүл мэнд тань гуравдугаар сард ямархуу байхыг мэдэхийг хүсэж байвал нааш нь анхаарлаа хандуулаарай. Энэхүү нийтлэлийг маань уншиж буй хүн бүхэн ирэх сард  инээд хөөр, баяр баясал, ажлын амжилтаар дүүрэн байж эерэг бүхнээр хүрээлүүлж байхыг Сaak.mn-ийн хамт олноос хүсэж байна. 

Гуравдугаар сарын зурхайгаа уншаарай!

1 Хонь - Аль болох тайван байхыг хичээгээрэй

Гуравдугаар сарын эхээр хонины ордныхныг хэт их үүрэг хариуцлага хүлээж байна.Түүнээс болж та стресс, уур бухимдал, сэтгэл гутрал өртөж болзошгүй. Гэвч гуравдугаар сарын сүүлээр буюу өдөр, шөнө тэнцэх үеэр та ихэнх асуудлаа шийдэж, уур бухимдлаасаа ангижрах болно. Мөн гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд та илүү эрч хүчтэй байж, сэтгэл санаа тань тогтворжиж, байр сууриа бататгах төлөвтэй байна.

Хонины ордныхны биеэ даасан, эрэлхэг зан чанар нь эргэн тойрныхондоо эергээр нөлөөлж байдаг. Та бол тэдний үлгэр жишээ.

Хонь - Аль болох тайван байхыг хичээгээрэй

2 Үхэр - Та өөрчлөлт, шинэчлэлтэнд бэлэн байгаарай

Үхрийн ордныхон ямагт тав тухтай байдлыг эрхэмлэдэг. Тэд нэг тухаа олчихвол яг тэндээ үлдэхийг л эрмэлздэг. Тийм ч учраас өөр шинэ орчин, амьдралын сорилтод дасан зохицохдоо муу байдаг. Гэвч үхрийнхэн яг одоогийн нөхцөл байдлаа сайтар ухамсарлаж чадах аваас, аливаа өөрчлөлтөд гудайлгүй, хүчтэй байж, дасан зохицож чадна.

Үхрийн ордныхон гуравдугаар сард ажил хэрэгтээ түлхүү анхаарч ажиллавал амжилттай байх болно. Магадгүй таны бодсон шинэ төслийн санаа алсын хараатай, үр өгөөжтэй байж мэдэх юм. Учир нь энэ сард ихэнх үхрүүдэд урт хугацаанд хэрэгжих томоохон ажлын санаа орж ирэх болно. Мөн жил ирэх тусам таны бүтээх, аливааг хөгжүүлэх, хийж буй ажлаа амжилтанд хүргэж олонд таниулах авъяас чадвар нэмэгдэх болно. Тиймээс та өөртөө итгээд, толгойдоо байгаа төсөл, санаагаа практикт туршаад үзээрэй.

Мөн гэр бүлийнхээ гишүүдтэй харилцах харьцаа, хандлагаа “шинэчлээд” үзэхийг зөвлөж байна. Тухайлбал, та урьдынхаасаа илүү шударга байснаар, тэднийг хэзээ ч биелэхгүй дэмий мөрөөдөлдөө автахаас сэргийлж болох юм. Мөн үхрийн ордныхон энх тайвныг эрхэмлэдэг тул бусдыг жаргалтай байлгахын тулд өөрийгөө умартах тохиолдол бий.

Үхэр - Та өөрчлөлт, шинэчлэлтэнд бэлэн байгаарай

3 Ихэр - Та санхүүгийн бэрхшээлээ шийдэж чадна

Сарын эхээр ихрийн ордныхонд шийдвэрлэхэд хүнд санхүүгийн бэрхшээл тулгарч болзошгүй. Гэвч танд энэ бүхнийг шийдвэрлэх хангалттай хүч бий гэдгийг санаарай. Таны аливааг сэтгэлээсээ хийдэг зан чанар ямагт ажил хэргийн амжилт руу хөтөлж байдаг. Ялангуяа та харилцааны өндөр ур чадвартай тул, түүгээрээ дамжуулан амжилт олох нь элбэг.

Та өөрийн хамтрагчтайгаа үзэл бодлоо солилцож, улмаар хийж буй ажлаа амжилттай хэрэгжүүлэх шинэ чиглэл, арга барилыг бий болгож чадна. Мөн стресстэй үедээ хөгжилтэй аялалд явахыг зөвлөж байна. Ингэснээр мэдрэлийн эсүүд тань сэргэж,  мэдрэмж тань сайжирна.

Ихэр - Та санхүүгийн бэрхшээлээ шийдэж чадна

4 Мэлхий - Зүрх сэтгэлээ дагаарай

Та энэ сард өөрийнхөө зорилго, чиглэлийг тодорхойлж, шийдэмгий байж ажил хэрэг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа гуравдугаар сарын 6-9-ний өдрүүд таны хувьд сэтгэл санаагаа сэргээхэд нэн тохиромжтой үе байх болно. Тиймээс таныг стресстүүлж, ачаалал нэмдэг, чухал биш асуудлуудаа хойш тавьж орхих хэрэгтэй.

Шинэ сард зөн совингоо дагаж, бүтээлч ажлын эхлэлийг тавиарай. Мөн гадаадын үзэсгэлэнтэй газруудаар аялж, мөрөөдлөө биелүүлэхэд тохиромжтой. Хэрэв та богино хугацааны зорилгоо биелүүлэх үү, урт хугацааны зорилгоо гүйцэлдүүлэх үү? гэсэн асуулттай тулгарвал, зүрх сэтгэлээ л дагахыг зөвлөж байна.

Мэлхий - Зүрх сэтгэлээ дагаарай

5 Арслан - Юу ч тохиолдсон өөдрөг байгаарай

Энэ сард арслангийн ордныхны хуучин харилцаа эргэн сэргэх төлөвтэй байна. Мөн та ямар нэг нуугдмал хүчин зүйлээс болж хариуцлага алдах магадлалтай. Жишээ нь: Итгэдэг хүнийхээ үнэн төрхийг таних гэх мэт. Гэвч юу ч тохиолдсон “Алдсан бүхэн алт биш” гэдгийг санаж, өөдрөг байх хэрэгтэй.

Та энэ сард ажлаа илүү зөв зохион байгуулалтад оруулж, харилцаандаа анхаарч, мөн өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваалцахыг хичээгээрэй.

Арслан - Юу ч тохиолдсон өөдрөг байгаарай

6 Охин - Бусдын амьдралын туршлагаас их зүйл сурах болно

Таны амьдралын бүх зүйлд ач холбогдол өгч, утга учиртай ханддаг  зан чанар бусдыг гайхшруулдаг. Тийм ч учраас хаанаас ч юм гарч ирж, таныг өөрт нь санаа тавьж, анхаарал хандуулахыг хүсдэг. Тэгвэл гуравдугаар сард охины ордныхон бусдын амьдралын туршлагаас их зүйл сурах төлөвтэй байна. Мөн хэт их ажиллаж, ачаалалтай байх хандлагатай байна. Ялангуяа олон нийтийн ажилд идэвхтэй оролцох шинжтэй байна.

Гуравдугаар сард охиныхон байнга хийдэг, нэгэн хэвийн зүйлсээсээ татгалзаж, илүү өргөн хүрээний үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Мөн аль болох бусдад талархаж, тусламж хэрэгтэй байгаа хүнд дэмжлэг үзүүлэх аль болох эерэг бүхэнд анхаарлаа хандуулаарай. Мөн бусадтай харилцах харилцаагаа тэнцвэртэй байлгахын тулд аливаад зөв сонголт хийх хэрэгтэйг санаарай.

Охин - Бусдын амьдралын туршлагаас их зүйл сурах болно

7 Жинлүүр - Гэр бүлээ нэгт тавиарай

Та энэ сард өөрийн ертөнцийг тогтворжуулж, тэнцвэртэй байлгахын тулд бүх зүйлд адилхан анхаарал хандуулах хэрэгтэй болно. Тухайлбал, та хэтэрхий их бусдын төлөө амьдралаа зориулаад байвал нэг л мэдэхэд өөрийгөө зөнд нь хаях аюултай. Тиймээс аль алинд нь тааруулж зохих хэмжээнд цаг зарцуулаарай.

Жинлүүрийн ордныхны хувьд энэ сард шинэ харилцаа, холбоо тогтооход  амжилттай байна. Мөн таны төрөлхийн нийгмийн идэвхтэй зан чанар ажилдаа амжилт гаргахад тань эергээр нөлөөлнө. Мөн та  байр сууриа бататгаж  шинэ бөгөөд сонирхолтой ажлуудад өөрийгөө сорих болно. Гэхдээ танд ямар албан тушаал, ямар ажил илүү тохирохыг олж мэдэх нь чухал юм. Ингэхийн тулд хэсэг хугацаанд амарч, өөртөө тайван бодох хугацаа өгөөрэй.

Жинлүүрүүдэд ажил хэрэг, албан тушаалын хажуугаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг орхигдуулж болохгүйг онцгойлон сануулж байна. Гэр бүлийн гишүүд бие биенээ харилцан хүндэтгэж байж л жинхэнэ гэр бүл бий болдгийг мартаж болохгүй. Найз нөхөд, гэр бүл, ажлын хамтрагч гээд хүн бүрд таны шударга байдал, эрх тэгш хандлага хүрч байх ёстойг анхаарна уу.

Жинлүүр - Гэр бүлээ нэгт тавиарай

8 Хилэнц - Уур бухимдал, гомдол нь таныг сайхан зүйлд хүргэхгүй

Гуравдугаар сард хилэнцүүдэд гэр нь хамгийн сайхан тав тухыг мэдрүүлэх болно. Мөн энэ сард таны оюун санааг бүтээлч байдал бүрэн эзэмдэнэ. Мөн гуравдугаар сар таны мөрөөдлийн сар байх бөгөөд бусадтай хэр ойр дотно харилцаа үүсгэж чаддагаа туршиж, үзэхэд тохиромжтой. Уур бухимдал, гомдол нь таныг сайхан зүйлд хүргэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Бас бусдад үнэнийг зөөлөн, энэрэнгүй байдлаар хэлж сураарай. Ингэснээр таны сэтгэхүй болон сэтгэл зүйн байдал сайжирна.

Сарын сүүлээр хилэнцийн ордныхны зөн совин илүү хурц болж, мэдрэмж нь улам нэмэгдэх төлөвтэй байна.

Хилэнц - Уур бухимдал, гомдол нь таныг сайхан зүйлд хүргэхгүй

9 Нум - Сарын сүүлээр хонгилийн үзүүр дэх гэрлийг харах болно

Гуравдугаар сарын сүүлээр буюу өдөр, шөнө тэнцэх үеэр таны шийдвэрлэж чадаагүй асуудал бүхэн сайнаар шийдэгдэнэ. Тэр дундаа 2018 оны арван нэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл тулгарсан томоохон асуудлуудаа та энэ сар шийдвэрлэж чадна. Та сарын сүүлээр хонгилийн үзүүр дэх гэрлийг харах болно.

Мөн нэгэн хэвийн, зуршил болсон зүйлээ байнга хийх нь таныг юунд ч хүргэхгүйг санаарай. Тиймээс өөрийн дотоод мөн чанараа таньж, чин сэтгэлээсээ хүсэж байгаа зүйлээ олж мэдээрэй. Мөн сэтгэл доторх өвчин, шаналал, гомдол цөхрөлөө эдгээж, сэтгэлээ ариутгаарай. Амьдралын өдөр бүхэн танд шинэ боломж авчирдгийг өөртөө сануулж байх хэрэгтэй шүү. Ингэснээр та өөртөө, болон эргэн тойрныхондоо урам зориг, итгэл найдвар түгээдэг өөдрөг, амжилттай нэгэн болсон байх болно.

Нум - Сарын сүүлээр хонгилийн үзүүр дэх гэрлийг харах болно

10 Матар - Өөрийгөө амраа

Хүн бүр хийж буй ажилдаа завсарлага авч, өөртөө амрах чөлөө өгөх эрхтэй. Матрын ордныхны хамгийн том сул тал бол үүнийг ухамсарлахгүй байх явдал юм. Тэд үргэлж шаргуу ажиллаж, хөдөлмөрлөж байх ёстой гэж боддог. Энэ нь эргээд тэдэнд дарамт үүсгэдэг байна. Тиймээс өөрийгөө амраа. Эс тэгвээс та өөрийн амьдралын тогтсон хэмнэлийг өөрчлөх шинэ боломжийг алдах аюултай.

Гуравдугаар сарын эхний 10 хоногт матруудад “Ажлын хорхойгоо” дарахыг зөвлөж байна. Хэт улайрч ажиллахын оронд, бага зэрэг амсхийж, өөрийн доторх бүтээлч сэтгэхүйг таньж мэдээрэй. Мөн хэт өндөр хүлээлт, найдлагаас өөрийгөө чөлөөлж бодит, үр дүнтэй зорилгыг өмнөө тавих хэрэгтэй. Ингэснээр та өөртөө хэт ачаалал өгч уур бухимдалгүй амар тайван байх болно.

Матар - Өөрийгөө амраа

11 Бумба - Ирээдүйнхээ талаарх өөрийн зөн совинд итгээрэй

Танд энэ сар өнхөрч буй бумбан дээр байгаа мэт санагдана. Гэвч уламжлалт хандлагыг үл харгалзан, та зөв цагтаа зөв газраа байна. Тиймээс ирээдүйнхээ талаарх өөрийн зөн совинд итгээрэй. Таны ертөнцийг үзэх үзэл, таны хүчтэй зөн совингоор дамжин өргөжих болно. Мөн хэт бусдын төлөө байдаг зангаа хянаж, амар амгалан чамаас  л эхэлдэг гэдгийг санаарай.  Мөн өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж, өөрийн ертөнцдөө энэрэл нигүүлслийн үрийг тариарай.

Санхүүгийн хувьд бумбын ордныхон энэ сард гайхамшигтай арга замаар эдийн засгийн байдлаа сайжруулах болно. Мөн таны шинэ төсөл, ажлын санаа амжилт олох төлөвтэй байна. Гэвч хэрэгжүүлэхдээ туршлагатай нэгнээс зөвлөгөө авч, хамтарч ажиллахаа мартуузай. Энэ сард та бусадтай хамтарч ажиллах арга барилыг гаргууд сурах тул санаа зовохгүй байж болно. Дэлхийн шинэ чиг хандлагыг судалж, зөв өнцгөө барьж авснаар та эрх чөлөөг мэдрэх болно.

Бумба - Ирээдүйнхээ талаарх өөрийн зөн совинд итгээрэй

12 Загас - Та итгэж чадвал, танд гарцаагүй гайхамшиг тохиох болно

Юун түрүүнд гуравдугаар сард төрсөн загаснуудад төрсөн өдрийн мэнд хүргэхийн ялдамд сайхан мэдээ дуулгая. Ирэх долоон жилд та бүхний бүтээлч сэтгэлгээ зогсолтгүй ундарсаар байх болно. Мөн гуравдугаар сар загасны ордныхны хувьд өөрийн мөрөөдлийг таньж мэдэх, түүнийхээ төлөө тууштай зүтгэх сэдэл өгсөн сар байх болно. Тиймээс тэрхүү бурхны хишгийг хүлээж авахдаа бэлэн бай.

Энэ сард та хүсэл эрмэлзлээ бадрааж, түүнийгээ гүйцэлдүүлэхэд одоогийн нөхцөл байдал тань саад учруулж чадахгүй гэдэгт итгэх хэрэгтэй. Мөн гомдол, цөхрөл ямар ч сайн зүйл рүү хөтлөхгүй гэдгийг ямагт санаж, бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй. Хэрвээ та итгэж чадвал, танд гарцаагүй гайхамшиг тохиох болно. Тиймээс амьдралаа шинээр эхэл. Та өөрийн алсын хараа, хүсэл тэмүүллээрээ шинэ ертөнцийг цогцлоож чадна.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600716
0 эможи

keyboard_arrow_up