COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 8. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх    
                          Шүтэн барилдлага
: Авахуй    
                          Суудал: Шороо

Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Сургуульд сурах санал өгвөл эерэг хариу авах магадлал байна. Од эрхэсийн зүгээс мөнгөний тал дээр эерэг нөлөөлөл үзүүлэх болно. Ажилдаа хэт их улайран зүтгэснээс та ганцаардалд орох вий. Үр бүтээл их байх тусам та сэтгэл ханамж ихтэй байх болно.Таны санхүүгийн байдал ямар нэгэн уналтанд орохгүй байх болно. Тиймээс айдас түгшүүрээс хол бай. Сэтгэцийн эмчилгээг уламжлалт эмнэлгээр хийлгэхийг хүсч байвал болих хэрэгтэй. Учир нь уламжлалт эмчилгээний төрлүүд нь таныг улам муу болгох болно. Йог хий эсвэл мэргэжлийн эмнэлэгт ханд.


ҮХЭР (4/20-5/20)

Танд үл ойшоож байсан ажил хэргээ дуусгах боломжийг өгөхөөс гадна өнгөрсөнд гарсан ажил хэргийн шийдвэрээ эргэн шалгах, хамтарч ажиллаж байгаагүй хамтран ажиллагчаасаа болсон сэтгэлийн дарамтыг бууруулах боломжийг олгоно. Оршин суугаа газартай тань холбоотой бичиг хэрэг эсвэл өмч хөрөнгөтэй тань холбоотой зар сурталчилгаа зэргийг илгээхээсээ өмнө сайтар шалга. Хийж байгаа бүх зүйлсээ төгс болгох хэрэгтэй гэж бодсоны хэрэггүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та бага зардлаар их зүйл хийнэ. Нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар. Өнөөдөр та өөрийн эрч хүчийг дэмий юманд зарцуулах хэрэггүй, нэг шийдсэн зүйлдээ зарцуулаарай. Наймаачид бизнесменүүдэд төдийгүй багш оюутан, сэтгүүлч, өмгөөлөгчид амжилттай байна. Сурч сургах, шинэ мэргэжил эзэмших танилынхаа хүрээг өргөсгөхөд таатай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бие тань гэнэт муудаж магадгүй тул анхааралтай бай. Хуримтлагдсан ажлуудаа дуусгахад өдрийг зориул. Зам тээврийн болоод цахилгааны гэмтэлтэй учирч магадгүй байгаа тул болгоомжтой бай. Аюулгүй цахилгаан хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхээ шалга. Авто зам дээр эргэлт хийхдээ болгоомжтой бай. Учир нь таны болоод бусад хүмүүсийн аюулгүй байдал таны анхааралтай шууд хамааралтай байна. Хэрэв мэдлэг чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол зохистой газрыг хай. Хэрвээ та халдвар авч, өвчин туссан бол орондоо хэвтэж өнгөрөө.


АРСЛАН (7/23-8/22)   

Од гарагс таныг өөрийнхөө талаар тунгаан бодохын тулд завсарлага авахыг зөвлөж байна. Гэр бүлийн орчноос хол явах нь танд ирээдүйг харах шинэ боломжийг өгөх болно. Ямар нэг зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол сайтар бодолцож үзэхийг сануулж байна. Өөрийн дотны найзтайгаа аялах нь өмнө ойлгоогүй байсан зүйлсийнхээ талаар ярилцах цаг хугацааг мөн өгөх болно. Эрүүл мэнддээ анхаарч амралт авахыг зөвлөж байна.


ОХИН (8/23-9/22)

Хэрвээ шүүх дээр асуудал таны талд шийдэхгүй бол сэтгэл санааны хүнд цохилт болно. Ямар нэг ажлыг хийж дуусгах шаардлага гарсны улмаас далд авъяасаа илрүүлэх болно. Хэзээ ч давж гарч чадахгүй юм шиг санагдах нөхцөл байдлыг бүх хүчээ дайчилбал даван гарч чадах болно. Хамгийн гол нь сэтгэлийн дарамтанд бүү ор. Урьдаас тааварлаж байсан асуудлаасаа айх хэрэггүй. Тэгж чадвал бусад хүмүүс таны хичээл зүтгэлийг шагшин магтах болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өөрөө өөртөө л итгэ гэсэн үг байдгийг санаж яваарай. Нууц холбоо, далд утгатай мессеж зэрэгт энэ цаг үе тохиромгүй тул алхам бүрээ хяна, үйл ажиллагаа эхлэх гэж бүү яар. Түншүүдээ хэт магтах хэрэггүй. Бусад хүмүүстэй харьцдаг бүхий л харьцаандаа туйлын анхааралтай ханд. Та хамаатнуудынхаа асуудлыг шийдвэрлэхээр хэт улайрснаар өөрийн амьдралдаа ямар нэгэн чухал зүйлээ алдаж магадгүй. Тэр ч байтугай бусдаас хараат байдалд ирж болзошгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амьдралаас өөрийгөө чухам юу хүсч байгааг сайтар эргэцүүл. Өнгөрсөн сарын турш хийсэн бүх үр,бүтээлээ дүгнэ. Ингэж байж та өөртөө итгэлтэй шийдвэр гаргаж чадах юм. Хэвийн үйл хөдлөл урсгалаараа байхын оронд бүх зүйлд нухацтай хандаж сурах болно. Эхэндээ хүнд гэж санагдсан зүйлсийг хийгээд эхлэхээр таатай сэтгэгдэл төрүүлэх нь бий. Бизнест тань тулгарч мэдэх мэдлэггүй асуудлаас зайлс хийхийн тулд чадалтай мэргэжилтэн хөлсөлж авах нь хамгийн тохиромжтой.


НУМ (11/22-12/21)

Хуучинсаг үзэлтэй нумууд өнөөдөр бүхий л цаг үед тайван хүлээцтэй ханд. Тэвчээр шалгах өдөр. Томоохон ажлыг хугацаанд нь дуусгаж чадаагүйгээс таны нэр хүнд унана. Эвгүй шийдвэр гаргах, хорхойсож юм худалдан авахаас зайлсхий. Үл ойлголцлоос зайлсхий. Бодит чиг хандлагад асуудлыг шийдвэрлэх нь нэг замаар зорилгодоо хүрэхээс илүү ашигтай. Шинэ хосууд, хайр дурлалаа дөнгөж цэцэглүүлж байгаа бол одоогийн янаг амрагийн харьцааныхаа сул тал, бурууг нь олж харахгүй.


МАТАР (12/22-1/19)

Уян хатан байж өөрийгөө зөвөөр ойлгуулах өдөр. Ажлын орчинтой холбоотой нөхцөл байдал дээрдэнэ. Таны бие бүхэлдээ эрчимжиж, өөрийн амьдралаа удирдаж урагшлах хүсэл тань дүрэлзэнэ. Ямар ч төсөл төлөвлөгөөнд эрч хүчтэй хичээл зүтгэлээ та гаргаж чаддаг бөгөөд шийдэмгий байдлаа шалгахын тулд тэвчээргүй байдлаа дарсаар бай. Эрүүл мэндийн хувьд хууч өвчнүүд нилээн сайжирч, гайхалтай ажиллаж байгаа хүмүүс эцэстээ оргилд хүрнэ.


ХУМХ (1/20-2/18)

Ганц бие хумхын хувьд тогтвортой сайн хүн гарч ирэх болно. Удаан хугацааны турш хийсэн зүйлдээ анхаарлаа хандуул. Хийсэн ажлаа бусдад тараахаасаа өмнө сайтар шалга. Та бусдын юу хүсч байгааг шуудхан мэдрэхээс гадна аливаа зүйлийн хэм хэмжээг сайн мэдэх тул амжилт хүлээж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Аль чиглэлд амжилт гаргах бол гэж бяцхан хүүхэд шиг эргэлзэнэ. Хийж бүтээх эрч хүч, хүсэл дүүрэн байна. Хайртай хосууд ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодолгүй байгаа бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь маш чухал. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Хэт улайрч зүтгэвэл эсрэгээрээ эргэж мэднэ. Зорьсон ажлаа нурааж болзошгүй.

Эх сурвалж: www.mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52869
0 эможи
keyboard_arrow_up