COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018 оны 1 сарын 24

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ Долоо хоногийн өрнийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 7. Буд гараг. Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр. 

                          Барилдлага: Үл зохилдох    
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй    
                          Суудал: Гал

Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны гэм буруугүйг эсэргүүцэх, хамгаалахаас татгалзах юу ч байсан битгий тоо. Өөрчлөлт шинэчлэл таны өмнө чинь байна. Өөдрөг гэгээлэг сэтгэлээр та амьдралынхаа турш хүсч байсан мөрөөдлөө ил харуулж чадна. Гэвч өнөөдөр та өөдрөг хандлагатай байна, учир нь шүүмжлэл дунд байсан ч өөрийн амлалтыг өгөх чадвартайгаа та мэднэ. Дараагийн хэдэн өдрийн турш та бусад хүмүүсийн адил урьдын ажилдаа ажиллах дур сонирхол төрөхгүй байх.


ҮХЭР (4/20-5/20)

Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Харин та өөрийгөө зэмлэн буруушаахын оронд өөрөө өөртөө эргэлздэг зангаа засч, итгэлийг олж ав. Мөн танд хэрэгтэй зүйл бол танин мэдэхүйн шинжлэх ухаан байж болох юм. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөртөө тохирох эсэхийг туршаад үзээрэй. Өөрийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд олон газраар явж, нүд тайлахыг та хүснэ. Харин та орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсч байгаа бол боловсролыг эрхэмлээрэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та өнөөдрийг маш сайн төлөвлөжээ. Үүнийг бүтээлчээр ашиглаж болох ба ялангуяа ажил дээрээ юм уу тусгай арга хэмжээ зохиох ёстой ихрүүдийн хувьд ашигтай байж болох юм. Өөрийн сайн таньж мэддэг хүнээсээ тусламж зөвлөгөө авч болно. Хоёр талын итгэлцлээр хамтын хөрөнгийг босгож, бие биеэ сайн сонсож чадваас гайхалтай үр дүнд хүрэх бололтой. Их хэмжээний ашиг олох болно. Асуудал гарсан үед хамтрагчийнхаа сэтгэлийг тайтгаруулах хэрэгтэй. Харин аз болж санхүүтэй холбоотой энэ асуудал түрхэн зуурынх байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үл хөдлөх эд хөрөнгө эзэмшихээр хөөцөлдөж байгаа бол сэтгэл санаагаа тайван байлгах нь ажлыг тань нимгэлэхэд тус болно. Энэ нь өөрийн үүрэг хариуцлагад хайхрамжгүй байж зохисгүй авирла гэсэн үг биш юм. Гэвч та заримдаа өөрийнхөөсөө илүү бусад хүний хүсэл шаардлагыг илүүд үзэн өөрөөсөө хэт өндөр үүрэг хариуцлагатай байхыг шаарддаг. Хамтрагч нарын зарим нь тэвчээр ихээр бардаг ч танд мөн адил сурах зүйл бий. Өдрийн цайны завсарлагаанаар тэдэнтэй жаахан хууч хөөрөхөд муу зүйл үгүй. Зарим нэг нь санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд эртхэн шиг төлбөрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Санхүүгийн асуудалд орсон хүмүүст туслалцаа өгдөг газар байдаг бөгөөд тэднийг ашигла.


АРСЛАН (7/23-8/22)   

Зарим арслангууд мөрийтэй тоглож азаа туршихыг хүснэ. Гэвч аз түшихгүй л болов уу. Түүнчлэн луйварчдын золиос болох магадлалтай. Хялбараар мөнгө олох бодолд бүү авт. Хэрвээ та ихээхэн мөнгө алдвал хэцүүхэн байдалд орж зугаа цэнгэлийн тухай удаан хугацаанд мартана. Өөрийнхөө эрч хүчийг зөв хуваарилах хэрэгтэй гэж үзвэл амар. Оройг ихээхэн романтик өнгөрөөх бололтой.


ОХИН (8/23-9/22)

Ажлаа дуусгахыг хичнээн хичээсэн ч үр дүн муутай байна. Хачин жигтэй уур амьсгал өдөр турш өрнөх учраас дотоод сэтгэлдээ хянуур хандах нь ухаалаг хэрэг болно. Гэртээ эрт харьж дотны хүндээ халамж тавь. Гэр бүлийн гишүүдтэйгээ найрсаг харилцаа үүсгэн өнгөрсөн явдлын түүхээ ярилцах нь зурагт үзэж суухаас дээр. Бага зэрэг сулхан байгаа хайрын харилцаандаа оч нэмэхийг хичээгээрэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож мэргэжил албан тушаалын хувьд есөн дэвших сонирхолтой хүн бүрийн хувьд амжилттай цаг үе. Өөрийгөө өндөр үнэлж сур. Хүчин зүтгэлийнхээ үр дүнг зохих ёсоор нь үнэл. Та хэр их идэвхтэй байна төдий чинээ хөгжилтэй байх болно. Таны итгэлийг хэн нэгэн нь алдаж магадгүй тул хэт олон хүнд итгэж найдах гэсний хэрэггүй. Амрагуудын хооронд маргаан гарч болно, гэрийнхэнд чинь тааламжгүй явдлууд тохиож болзошгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр бүлд зөрчил үүсч болзошгүй. Иймэрхүү зүйлсийг эхнээс нь дуустал нэг бүрчлэн ярилцаж, амрагийнхаа саналтай зохицохыг оролд. Үүнд таны тэвчээртэй зан, учрыг нь олсон шийдвэр хэрэгтэй. Мөн гэрлэлтээ цуцлах, салах гэсэн хуулиар хэрэгжүүлэх маргаан, хэлэлцүүлэг явуулахад тохирсон үе биш.


НУМ (11/22-12/21)

Ихэнх нумуудын хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд бусдаасаа тусгаарлагдмал байх нь таатай санагдана. Энэ нь хэсэгтээ таныг аминч мэт харагдуулах боловч ажлын үр дүн ихэд сайн гарах болно. Таны хувьд хайртай хүн чинь хамгийн чухал байж болох ч хэтрүүлэх хэрэггүй. Хэрэв таны ойр дотны хүн таныг хуурвал тэдэнтэй заавал найрсаг хандах гэсний хэрэггүй. Яриа хэлэлцээ амаргүй байх бололтой. Таны хувьд ажил хэрэг их чухал бөгөөд бүх зүйл сайхан болно гэсэн бүрэн итгэлтэйгээр ажлаа хий. Бусдыг дагалгүй тэдэнд өөрийнхөө хэн гэдгийг бас юу хүсч байгаагаа ойлгуул.


МАТАР (12/22-1/19)

Өөрийн эрч хүч дээрээ тулгуурлаж асуудлыг нэг мөсөн шийдвэрлээрэй. Өнөөдөр аливаад шийдэмгий хандаж, ямар нэг асуудлыг өөрийн хүчээр даван туулах өдөр. Юм худалдан авахдаа худалдагчийн үгэнд автах хэрэггүй. Өглөө эрт босох нэлээд хүнд байх хэдий ч болж өгвөл эрт босч ихийг амжуулахыг хичээ. Гэр бүл таны хувьд маш чухал байх бөгөөд хүүхдэд тань таны тусламж хэрэгтэй болно. Та тэдэнтэй боломжийнхоо хэрээр хамт байх хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Ихэнх хумхынхан өнөөдөр төдий л үр дүнтэй ажиллаж чадахгүй. Нийгмийн бухимдлыг биеэндээ шингээж уурлах хэрэггүй. Од эрхэсийн нөлөөллөөс давсан орчин, хотжилтын бурууг огторгуй руу бүү зүх. Урьдах зүйлээ л амжуулж, хэт ихийг санаашрах хэрэггүй өдөр. Санаандгүй учрал зарим тогтворгүй хумхын эрэгтэйчүүдийн сэтгэлийг тавгүйтүүлнэ. Стресс дунд танд удаан нөлөөлсөн гарагийн дам чиглүүлэлтээр ажил мэргэжил болоод тулгамдсан асуудлыг шийдэх ашигтай санаа төрнө. Түүнийг зөв ашиглавал амжилт хүлээж байна. 


ЗАГАС (2/19-3/20)

Та өөрийн шийдвэрээр зүтгэж хамт ажиллагсдынхаа итгэлийг алдаж болзошгүй. Хэрвээ та өөрийнхөө төлөвлөгөөг амжилттай болгохыг хүсэж байгаа бол эрх мэдэлтэй хүмүүс болон байгууллагуудтай сайн харилцаа тогтоо. Гэсэн ч таны шаргуу хичээж ажиллаж байгаа тань хэн нэгэнд анзаарагдахгүй гэсэн үг биш юм. Харин ч энэ нь танд өөрийн төрөлхийн ярих авъяасаа харуулах боломжийг олгох болно. Та ердийнхөөсөө илүү байгаа мэт санагдах бөгөөд юу ч болсон энэ чигээрээ урагшил.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52801
0 эможи
keyboard_arrow_up