COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 6. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.

                          Барилдлага: Үхэх   
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй    
                          Суудал: Хий

Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр та өөрийгөө хуурвал сүүлд нь бөмбөг тэсэрч мэдэх юм. Өнөөдөр та цаг хором бүрт үнэнч шударга байх нь чухал бөгөөд ингэснээр та энэ өдрийг ямар гайхалтай сайхан өдөр болж хувирахыг анзаарч уулга алдах болно. Хэн нэг нь таны бурууг батлах бол зарим нэг нь гутранги үзлийн нөлөөнд орно. Хилийн чанадад суралцах боломж тохиосон нь таны санхүүгийн нөхцөлд ихэд нөлөөлөх авч ирээдүйд олох ололт амжилтын өмнө тулгарах хүнд хэцүү үеийг даван туулж чадна. Харин өөрийнхөө санаа бодлыг эцэг эх, гэрийнхэндээ тайлбарлаж, тэднийг ятгах ажил л танд хамгийн хэцүү байх нь бололтой.


ҮХЭР (4/20-5/20)

Ямар нэгэн гайхалтай зүйл бодож олж романтик байдлыг бий болгоорой. Мөн од эрхэсийн нөлөөлөл хүсэл болон сэтгэл хөдлөлийг тань нэмэгдүүлэх болно. Бусадтай хамтран ажиллахыг хичээж, бусад хүмүүсийн үзэл бодлыг сонс. Хэрэв та хэн нэгэнтэй албан тушаалын төлөө тэмцэлдэж байгаа бол зөвшилцөлд хүрч үүнийгээ шийд. Хэлэлцээр таны өмнө байгаа саад тотгорыг үгүй хийнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Халамжтай, энэрэнгүй зантай ихрийн ордныхон зөн билэгтэй байна. Өнөөдөр таны эрүүл мэндэд энэ нь нөлөөлөх болно. Таны төрөлхийн анагаах чадвар улам нэмэгдэх бөгөөд та хүмүүст туслахыг маш их хүсэх болно. Гэхдээ бүх зүйл хялбар байхгүй л болов уу. Амьдралын хэв маягаа өөрчлөх сайхан боломж гарч ирнэ. Энэ үе бол үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож тунгаах үе юм.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хамтран ажиллагсад тань танд атаа жөтөөтэй мэт санагдах ч энэ нь та тэдний хэт их ачааллаас үүдсэн уур бухимдлыг буруугаар олгож байж ч болох юм. Цахилгаан хэрэгсэл тань эвдрэх төлөвтэй байна. Хэрвээ түргэн зан, тэвчээргүй байдлаа хянахгүй бол, осол гэмтэл гарах магадлал өснө. Тиймээс болгоомжтойгоор хөдөлж, илүү анхааралтай бай. Бясалгалаар хичээллэж, тайвшралыг олохыг хичээ. Гэр бүлийн гишүүнтэйгээ холбоо барьж онцгой холбоо тогтоох нь танд таалагдана.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ бухимдуу өдөр сайн харилцаатай хүмүүстэйгээ сөргөлдөн харилцаагаа муутгах төлөвтэй байгаа учир та өөрийн сэтгэлийн дарамтаа ил гаргахгүйн тулд удирдах гэж хичээгээрэй. Хэрэв ажил эсвэл гэрт тань зохион байгуулалтгүй ажил гарвал одоо өөрийн амьдралдаа үйл ажиллагааг зөв явуулах механизмыг авчрах цаг болсон. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь өнөөдрийн хамгийн чухал зүйл. Шинэ хүнтэй болохоор хүлээж буй хосууд гэрээсээ хэтэрхий хол байж эрсдэл гаргахгүй байхыг хичээ.


ОХИН (8/23-9/22)

Нүднээс далдуур олон гэнэтийн явдал болно. Гэвч гарах үр дагавар нь сайн байна. Урт наслахад туслах өөдрөг үзэл, эерэг бодлоо батлах зүйлсийг судал. Өөрийн сэтгэл зүрхээ шаналгасан зүйлээ үл тоомсорлон, инээж стрессээ багасгах ямар нэгэн зүйл хий. Энэ өдөр сайн үр дүн авчрах чухал бизнесийн асуудлаа та удирдаж чадна. Дуртай зүйлээ хичээнгүйлэн хийвэл ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ та ажилдаа тийм ч дуртай биш бол, одоо сэтгэлийн баяр баясал авчрах шинэ ажил хайх цаг болсон.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож мэргэжил албан тушаалын хувьд есөн дэвших сонирхолтой хүн бүрийн хувьд амжилттай цаг үе. Өөрийгөө өндөр үнэлж сур. Хүчин зүтгэлийнхээ үр дүнг зохих ёсоор нь үнэл. Та хэр их идэвхтэй байна төдий чинээ хөгжилтэй байх болно. Таны итгэлийг хэн нэгэн нь алдаж магадгүй тул хэт олон хүнд итгэж найдах гэсний хэрэггүй. Амрагуудын хооронд маргаан гарч болно, гэрийнхэнд чинь тааламжгүй явдлууд тохиож болзошгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны амьдралд мөнгө санхүү гол нөлөөлнө. Энэ байдал хэд хоног үргэлжлэх болно. Аливаа зүйлс эхэндээ сайхан харагддаг ч аажимдаа өөрчлөгддөг. Та арай хийн байж хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхдээ сайн тооцоол. Эсвэл томоохон зүйлс худалдаж авахдаа сэрэмжтэй, болгоомжтой бай. Өмнөх хөрөнгө оруулалтын асуудалдаа эргэн орж, туршлагынхаа үр шимийг гаргаж эхэл.


НУМ (11/22-12/21)

Таны харилцааны ур чадвар өрсөлдөгчдийн тань тоог улам нэмэгдүүлнэ. Бусдын үгийг сонсож, тэдэнд үнэнч шударгаар хандвал гавьяаг тань үнэлэх болно. Та хүч чадал, удирдлагаа алдахгүй гэдэгтээ итгэлтэй байж болох бөгөөд хамтын хүчээр хүнд асуудал хаагдах болно. Өвөл дууссаны дараа аяллын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь тохиромжтой бөгөөд тэр хүртэл зардлаа хэмнэ. Харин хойшлуулах боломжгүй зээлээ яаралтай төл. Хамтран ажилагчынхаа эрх ашгийг өөрийнхтэйгөө адил хүндэтгэж үзэх шаардлага гарч ирнэ.


МАТАР (12/22-1/19)

Дотоод тогтворгүй зан чанар тань одоогийн нөхцөл байдлаас зугтаж буйн илрэл байж болох юм. Чухал асуудлаа түр хойшлуулж, эрч хүчтэй байхыг хичээ. Таны эрэлхэг зориг, эрч хүч олныг манлайлж, удирдах авьяастай гэдгийг харуулна. Гэхдээ ямар ч чадвар ашиглалгүйгээр аливаа зүйлийн талаар тунгаан эргэцүүлэх, зөв шийдвэр гаргах зэрэгт цаг гаргаж суух шаардлага үүснэ. Иймээс төлөвлөгөөгөө хэт шахуу гаргасны хэрэггүй. Харин та гэрээ хэлэлцээрээ амжилттай хийж чадвал тушаал дэвшинэ.


ХУМХ (1/20-2/18)

Илүү чармайлт гаргах нь үүрэгт ажлыг дуусгахад үр дүнтэй. Өнөөдөр таны хувьд тааламжтай үйл явдлууд ар араасаа цуврах болно. Урам зоригтой байх нь таны ирээдүйн амжилтад хэрэгтэй. Шинэ чадварт суралцах, сонирхолтой сэдвийг судлах эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд зориулж бичихэд зохистой цаг юм. Ойр дотнынхонтойгоо харилцах харилцаа маш тодорхой дотно байлга.


ЗАГАС (2/19-3/20)

Хүн болгоны зугтаж байсан ажлыг авахаасаа бүү эмээ. Олон зүйлс таны сэтгэлийг татах учир сонголт хийхэд амаргүй байх болно. Ажил болон гэртээ бат суурьтай байгаа тул удаан хугацаанд хүсэж явсан зүйл тань биелэлээ олох л болно. Та өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар явж байгаа бол зөв алхам хийж байна. Бүх зүйл цаг нь ирэхээр байх ёстой байрандаа очно гэдэгт итгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52729
0 эможи
keyboard_arrow_up