COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

2018 оны 1 сарын 01

Долоо хоногийн өрнийн зурхай

ХОНЬ: Та бол хамгийн зоригтой ордод төрсөн хүн. Гэхдээ эр зориг, хүч бяраа ялих ялихгүй, шаардлагагүй зүйлд гаргаж, эргээд өөрөө эвгүй байдалд орж мэднэ. Хэн нэгнээс гайхалтай санал сонсож магадгүй. Ажил төрөл, ар гэр, бизнес санаа гээд юу ч байж мэднэ. Татгалзах хэрэггүй. Танд үр шимээ өгөх нь гарцаагүй.

ҮХЭР: Зөвхөн ярихаас илүү сайн сонсогч байж сурах хэрэгтэй. Үүнийг та илүүтэй ойлгосон долоо хоног байх болно. Бусдыг чин сэтгэлээсээ сонсох нь ямар ч үнэтэй зөвлөгөөнөөс илүү байдаг юм шүү. Романтик харилцаанд сэв суулгасан үйлдэл хийх хэрэггүй. Санхүүгийн хувьд таатай долоо хоног байх болно. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг бариарай.

ИХЭР: Асуудал, бэрхшээлийг зөнд нь орхичих. Таны оролцоогүйгээр бүх зүйл цаг хугацааны эргүүлэгт байр байраа олох болно. Таныг сэтгэлийн түгшээж байсан санхүүийн хүндрэл шийдэгдэнэ. Эрүүл мэнд, амьдралын хэв маягтаа анхаар. Шинэ он танд шинэ бүгдийг авчирна гэдэгт итгээрэй.

МЭЛХИЙ: Бууж өгмөөр, таягдан хаямаар, нэг их сайхан “цэвэрлэгээ” хийгээд, сэтгэлээ онгойлгохыг хүсч байгаа бол одоо хамгийн тохиромжтой үе нь. Ингэснээр шинэ оныг та асуудалгүй, бэрхшээлгүй угтах болно. Сэтгэл хөдлөл эрс, тэс хэлбэлзсэн, савлагаатай долоо хоног байх бололтой.

АРСЛАН: Шинэ алхам хийхийн тулд өнгөрснөө хүлээн зөвшөөрч, мартах хэрэгтэй. Шинэ оны эхний өдөр гарах бүтэн сар таныг өнгөрсөн шаналал, зовлон бэрхшээлээ мартахад тусална. Таны бүтээлч бодол санаа, учир шалтгааныг олох гэж эрэлхийлдэг зан амжилт дагуулах нь гарцаагүй.

ОХИН: Хэн таны жинхэнэ анд нөхөр, хэн нь ашиг хонжоо хайгч, эсвэл зүгээр аялдан дагалдагч гэдгийг ойлгосон өдрүүд байх болно. Найз нөхдийнхөө дунд хэзээ ч өөрийгөө гээж болохгүй. Оюун санаа хурц, сэргэлэн байх болно. Айсуй долоо хоногт та боловсрол, мэдлэг мэдээллийн чанартай ажил төлөвлөвөл амжилт олох нь гарцаагүй.

ЖИНЛҮҮР: Айсуй долоо хоногт та анхаарлын төвд байх болно. Ажлын санал, уулзалт, ярилцлага ар араасаа хаалга тогшиж, санхүүгийн хувьд ч хэд хэдэн ашигтай хөрөнгө оруулалт хийж чадна. Төсөл хөтөлбөр эхлүүлж, эсвэл мөрөөдлийн ажилдаа анкет бөглө. Эрсдэл мэдээж бий. Гэхдээ танд эрсдэлийг давах чадвар, хүч тэнхээ хангалттай бий гэдэг итгээрэй.

ХИЛЭНЦ: Жижиг асуудлыг томруулах хэрэггүй. Аливааг томоор сэтгэж, алсыг харж чадсанаараа та амжилтад хүрэх болно. Яльгүй жижиг эрсдэлээс эмээж, гайхалтай саналаас татгалзах хэрэггүй. Төгс зүйлийг хүлээвэл хэзээ ч ирэхгүй гэдгийг санаарай. Одоо л хөдлөх цаг.

НУМ: Дотоод чанар, нууцлаг байдал давамгайлсан өдрүүд таныг хүлээж байна. Шалтгаангүйгээр догдолж, сэтгэл санаа туйлын эмзэг байх бололтой. Олон нийтийн арга хэмжээнээс аль болох татгалз. Усан нүдлээд гэртээ ирж ч мэдэх юм шүү. Гэхдээ мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, зорилгодоо анхаар.

МАТАР: Хосуудын үе. Хосоо хэдийн олсон матрынхныг туйлын таатай, романтик өдрүүд хүлээж байна. Зарим хосууд хайр дурлалын харилцаагаа шат ахиулахыг хүсэх бололтой. Харин ганц бие матрынхны хувьд найз нөхдийнхөө хүрээлэл дунд, зугаатай, наргиантай мөчүүдийг өнгөрүүлэх болно.

ХУМХ: Өөрөө өөрийгөө урам зоригоор цэнэглэх үе. Сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэнд танд зайлшгүй шаардлагатай билээ. Амжилтад хүрэхийг хүсч байвал эхлээд өөрөө эрүүл саруул, цовоо сэргэлэн байхыг хичээ. Эрсдэлийг даван туулж, зоримог шийдвэр гаргаарай. Найз нөхдөөс тусламж ирнэ.

ЗАГАС: Эр зориг, хатуужил. Ирэх долоо хоногийг энэ хоёр үг тодорхойлох болно. Таагүй зүйлс тохиолдож, сэтгэл гундуу үе тохиож мэднэ. Сэтгэлийн хаттай байж, бэрхшээлийг даван туулаарай. Таны эр зоригийн өмнө хорвоо бөхийх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51710
2 эможи
keyboard_arrow_up