COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

2017 оны 12 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 26. Буд гараг.  Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох     
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй           
                          Суудал: Мод                        

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Нөхөрсөг байх шаардлагатай өдөр. Энэ нь хамтарсан үйл ажиллагааг амжилттай явуулах, бодол санаагаа хэрэгжүүлж, нэгдэж ойртоход тус болно. Шинэ төсөл, төлөвлөгөө зохио. Мөрөөдлөө биелүүлэх алхам хий. Хэт яарч сандрах хэрэггүй. Гомдлоо март, дотны хүмүүстэйгээ эргэн нэгд.


ҮХЭР (4/20-5/20)

Хэрэв танд боломж гарвал түр ч болтугай амрах хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр ядарсан байна. Та хөнгөн өвчин ханиад туссан бол энэ өдрийн ажил тааруу байх болно. Салхинд цохиулж ханиад хүрэхээс хамгаалж амрах хэрэгтэй. Нэмэлт витамин эрдсийг цуглуулж дархлаагаа сайжруул. Хайр сэтгэлд илүү анхаарснаар амралтын төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэг гарна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ямар ч хүнд асуудал өнөөдөр танд амархан мэт санагдах болно. Ихрүүд өнөөдөр өөрсдийгөө чадавхижуулахын тулд бүхий л зүйлийг хийх бөгөөд энэ бүхний эцэст өөрийнхөө хэн гэдгийг ойлгож авах болно. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, хэцүү биш бол өөрийн хүсч байгаа зүйлээ бичиж тэмдэглэж авбал хожим нь юу хийхээ сайн мэдэж авч чадна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мэлхийн ордныхон үдэшлэгийн хүсэх шинжтэй байна. Ихэнх зүйлүүд маш ихээр гэрэлтэх ба өөрчлөлт эхэлнэ. Энэ нь таатай цаг хугацаа юм. Хүмүүсийг урих, дотноор нэгдэх, зочломтгой зан болон сайхан эелдэг ааш тань бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Зарим нэг урт хугацааны турш хүсэж мөрөөдөж байсан зүйл чинь гэнэт биелэгдэх болно. Гэр бүлийн амжилт эсвэл хувийн ололт амжилт тань сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Гэхдээ маш их итгэж найддаг байсан хүн таны итгэлийг алдаж бололтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Та буяны байгууллага эсвэл нөхөрсөг хамт олны дунд ажиллана. Таныг төвлөрөхөд саад болох зүйлсээс хол байхыг хичээ. Бичиг цаастай их зууралдах, хувийн асуудлаараа их хөөцөлдөх нь таныг үндсэн ажлаас тань хөндийрүүлж болзошгүй.


ОХИН (8/23-9/22)

Хэцүү байсан ч охиныхон өнөөдөр өөрийнхөөрөө чөлөөтэй хувцасла. Танд хайрттайгаа гайхалтай зүйл төлөвлөхөд саад болох бүгдийг бүү тоо. Та бие даасан өөртөө итгэлтэй хүмүүст татагдана. Ирээдүйн хөрөнгө оруулалтандаа анхаар. Эрсдэлтэй байх боловч та шийдэмгий бус зангаа мартах нь дээр.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тайван байх өдөр. Харилцаа холбооны төслөөр хийгдэж буй шинжлэх ухааны бүтээл хянан засах зэрэг ажлуудад зохимжтой байх болно. Ойрын хамаатнуудтайгаа уулзах цаг гарга, хамт кофе уух эсвэл ойр амьдардаг бол очиж ярилц. Та хэдийгээр үйлчилгээний ажил ихтэй, зар сурталчилгааны ажилтай байсан ч түүнийгээ түр орхин нөхөрсөг харилцаагаа өргөжүүл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл санааны хувьд тогтвортой байна. Эхэлсэн ажлаа дуусгах хуучны анд нөхөр, хамаатнуудтайгаа уулзахад таатай. Өнгөрсөн үеийн ачаанаасаа чөлөөлөгдөж одоо байгаа цаг үеэрээ амьдар. Ирж буй бүх мэдээллийг анхааралдаа ав. Өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа тодорхойл.


НУМ (11/22-12/21)

Зөн совин болоод шинийг сэдэх авъяас тань толгой өвтгөдөг салбарт урагш ахих боломж олгоно. Зөвхөн өөрийнхөө зөн билэгт итгэ. Найз нөхөд хамт ажиллагсдаа бүү сонс. Өнөөдөр та амжилттай байна. Бүтээлч байдал өндөр байх бөгөөд хөгжим эрч хүчийг тань сэргээнэ. Амралтын тухай өчүүхэн төдий ч бодох хэрэггүй. Учир нь санаж буй зүйлээ хойш тавих шаардлагагүй.


МАТАР (12/22-1/19)

Хэт их ажлын ачаалал таны бүтээлч байдалд саад болж, уур уцаарыг чинь хүргэнэ. Тэгсэн хэдий ч та аливаад уужуу тайван сэтгэлээр хандах хэрэгтэй. Эерэгээр сэтгэж, чадлаараа хичээх юм бол та өөрийн санаснаасаа ч илүү байж чадна. Хүүхэдтэй холбоотой хэцүү нөхцөл байдал үүсч магад. Гэхдээ зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ спортын юм уу сурлагын амжилтаар бахархах болно.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр та гэнэтийн аваар ослоос болгоомжилж анхааралтай явахыг зөвлөж байна. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магад. Гэнэт өвдөж болзошгүй. Аялалаар бүү яв. Энэ өдөр хэн нэгэнтэй муудалцах хэрэггүй. Хэн нэгэн таны гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд танд эвгүй санагдах боловч тэвчээртэй байгаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэс өнөөдөр уйтгартай уур амьсгалд тайван бус байхыг онцолж байна. Төлөвлөгөөгөө эргэн харж хөрөнгө оруулах уулзалтууд эрсдэлтэй тул эргэж товло. Гэр бүл гэр орны асуудлууд хувирамтгай байна. Зарим нэг хүндрэл бэрхшээлүүд нь амархан шийдэгдэх магадлалтай. Өөрсдөө хийсэн амжилттай бөгөөд сэргээн шинэчлэх засварын ажлаас таны зарим нэг гайхамшигтай туршлага харагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51033
0 эможи
keyboard_arrow_up