COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд чамайг юу хүлээж байна вэ?

2017 оны 12 сарын 11

Arslan.mn

Хулгана жилтнүүд маань их ажилтай байх нь. Энэ жил хэцүү байж болох ч та ажлын үр дүндээ сэтгэл хангалуун байж, аз жаргал дүүрэн байх болно. Хулгана жилтэнд мөрөөдлөө биелүүлэхэд нь тусална, хамгийн чухал нь – бүх хүчээ гаргах хэрэггүй.

Үхэр жилтнүүдийн хувьд 2018 он ашиг орлого эсвэл ажил мэргэжилд өсөлт дэвшил авчрахаар сюрприз бэлдсэн. 11 сард ганцаардмал үхрүүд хайртай хүнээ олох түлхүүрээ олох бөгөөд түүнтэйгээ маш бат бөх харилцаа үүсгэнэ.

Бар жилтнүүдийн хувьд ирж буй жил өөрийн оюун ухаан, хүч чадлаа мэдэхэд тань тусалж, таны авьяасыг нээн илрүүлнэ. Нохой жил танд туслах учраас шинээр ямар нэгэн зүйл туршихдаа бүү ай, мөрөөдлийнхөө зүг урагшаа!

Туулай жилтнүүд жилийн турш бүх зүйлд нэгдүгээрт байж ямар ч ажил хэрэгт ялахыг эрмэлзэнэ. Энэ бизнест хамгийн чухал нь хэтрүүлэх хэрэггүй, таны ажил үнэлэгдэнэ.

Луу жилтнүүд Нохой жилд шинэ найзуудтай болох ба бусдаас ашигтай зөвлөгөө авч тэднийг сонсох болно. Амар амгалан, сайхан сэтгэл таныг хүрээлнэ.

Могой жилтнүүдын хувьд энэ жил хувь хүний хөгжилд онцгой жил болно. Та өөрийн зан чанарын шинэ талуудыг нээн илрүүлж, таныг хөгжихөд саад учруулдаг сөрөг талуудаа олж мэдсэнээр илүү ухаалаг, илүү тэвчээртэй болох болно.

Морь жилтнүүдийг тайван, таатай жил хүлээж байна. Нэг асуудал гэвэл эрүүл мэнд бөгөөд Нохой жил таныг өвчний эмчилгээгээ хойшлуулж болохгүй, нэгдүгээрт тавь гэж сануулж байна шүү.

Хонь жилтнүүдийн хувьд ирж буй жил амжилттай байх нь. Өөртөө итгэлтэй байж сэтгэл хөдлөлөө бүрэн удирдах болно. Жилийн дунд үе танд хэд хэдэн онцгой уулзалтуудыг бэлдсэн байгаа.

Бичүүд байнга нэг газраа суудаггүй, өөрчлөлт ба адал явдлыг эрэлхийлж байдаг. Гэвч хувь тавилан танд зориулсан төлөвлөгөөг бэлдчихсэн. Энэ жилд таны уриа бол: “Сур сур. Бас дахин сур” учраас уулзалт, үдэшлэгүүд ард хоцрох нь.

Тахиа жилтнүүдийн их хичээл зүтгэлийн хариуд таны амьдралыг эрс өөрчлөх санаанд оромгүй бэлгийг энэ жил танд бэлдсэн. Та урьд хожид байгаагүй боломжуудыг олж авах учраас үүнийг битгий алдаарай!

Нохой жил нь хүчирхийлэгч, хоёр нүүртэн, залилагч нарыг шийтгэж тэднээс хол байхад туслахаар ирсэн. Дэлхий даяар байлдаж байгаа газруудад ч энх тайван, эв найрамдал бий болно гэж зурхайч нар үзэж байгаа ба нохой жил нь тайван, хянуур болгоомжтой жил болно. Хэлэлцээр, дайныг түр зогсоох зэрэг дипломат харилцаанд хамгийн тохиромжтой бөгөөд ирж буй жил нь таны хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүдийг ч мөн авчирна. Зүүний он тоололтой 2018 он нь өөдрөг үзэл, эерэг чиг хандлагаараа нийцэж байгаа ажээ.

Нохой жилтнүүдийн хувьд хичээж чармайх л юм бол амжилттай жил байна. Та гадаад байдлаа өөрчлөхөөр шийдсэн үү? Мэргэжлээ өөрчлөх үү? Гэрлэхээр шийдсэн үү? Урагшаа! Хичээж бүх хүчээ дайчил. Болгоомжтой байгаарай!

Гахай жилтнүүдийг жаахан төвөгтэй жил хүлээж байна. Та тусламж, зөвлөгөө байнга хүсэх ба заримдаа үүнээс залхах хэдий ч Нохой жил танд амралтаа зохицуулж, бүх зүйлийг хяналтандаа байлгахыг санал болгож байна.

Ирж буй жил тогтуун, тайван жил болох бөгөөд гэр бүлтэйгээ ойр байж, бусдад хүлээцтэй хандаарай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50917
0 эможи
keyboard_arrow_up