COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2017 оны 12 сарын 10

ЗУРХАЙ: Үс засуулахад сайн нөхөртэй нөхөрлөнө Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 22. Адъяа гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

                          Барилдлага:Арвидах       
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй           
                          Суудал: Огторгуй                        

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Холын түнш, ойрын хамаатнуудтайгаа холбоо тогтооход таатай өдөр. Нүдний тань харцаар таныг ойлгох хүнтэй танилцана. Унтахынхаа өмнө бүх ажлаа орхиж, тайван амрах хэрэгтэй. Аливаа нөхцөл байдлын өөрчлөлтөд түргэн шуурхай арга хэмжээ авах чадвар таны нэр төр, байр суурийг аврах болно. Энэ өдөр мөнгө салхинд хийсэн одно.


ҮХЭР (4/20-5/20)

Танд өнөөдөр сайн үйлийн үр дагавар амжилт хослоно. Таны санаагаа сайтар илэрхийлдэг чадвар хүмүүстэй харилцахад харагдана. Учраа олохгүй байгаа хэн нэгэнд түрүүлж өөрийн бодлыг санал болго. Та тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Таны чадвар буулт хийхэд хүрч хязгаарлагдана. Таны удирдах ур чадвар өндөр байлаа ч ая эвийг нь олж нилээд хүч гаргаж байж та амжилттай үр дүнд хүрнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та гэрээсээ гарахаасаа өмнө гэрийнхээ таагүй байдалд анхаарах болно. Ууртай байх нь таны ирээдүйн төлөвлөгөөг бусниулж болзошгүй тул бүү ил гарга. Ингэснээр та сэтгэл хөдлөлөө барих аргыг олох болно. Таны зөн совин хэзээ ч байх боломжгүй гэж бодож байсан харилцаа, хайр дурлалын явдалтай учирна гэдгийг хэлэх болно. Маргаашдаа бэлтгэж эхлэ. Гэр бүл, найз нөхөд, хөршүүдийнхээ тусламжтайгаар та маргаашийн үйл ажиллагаандаа бэлэн болно. Зөвхөн амжилттай, эрч хүчтэй өдрийн талаар л бод.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мэлхийн ордныхон өөрийн санасан зорилгодоо хүрч дахин эрч хүчтэй болохоо харах болно. Ямар нэгэн юмны талаар илүү ихээр ойлгоно. Иймд хайхрахгүй зогсоосон зүйлүүдийнхээ аль нэгийг зохих ёсоор нь үргэлжлүүлэн хөгжүүл. Бүтээх эрмэлзэл нь хүчтэй байх ба төлөвлөгөөнүүдээсээ шигшиж сонгоод, эхлэх хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр олон хүмүүс хайрын мөрөөдөлд умбана. Хосуудын харьцаа энгийн жирийн харьцаанаас илүү гүн гүнзгий тогтвортой байдалд шилжинэ. Та хайртай хүнийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэгтээ бэлтгэлтэй бай. Мөн та олон олон хоногийн шаргуу ажлынхаа үр шимийг хүртэнэ.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр таны мэдрэмжийг од эрхэс өдөөх болно. Энэ нь сэтгэл зүй, биеийн эрч хүч болон өдөрийн эрүүл мэндийг гайхалтай болгоно. Дурсамжаа санаж түүнд дүгнэлт хийж бодлогошироно. Хэрэв аль хэдийнээ тэмдэглэл хөтөлчихсөн бол дараа нь суугаад уншаарай. Өнгөрсөн зүйлээ уншихад гайхалтай сайхан цаг байх болно. Та өөрийн нүдээ нээж мөн дотоод сэтгэлээ маш гүн гүнзгийгээр ойлгох болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хэдийгээр амралтын өдөр ч бизнесийн хамтын ажиллагаа хийхэд маш сайхан өдөр. Таны тэвчиж, хязгаарлаж байсан сэтгэл тань алга болох болно. Хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань хэд хэдэн саад гарч ирж болзошгүй. Тиймээс хуумгай хандалгүй хоёр гурван өдөр хүлээвэл ашигтай байна. Хэрвээ үр дүн нь бодсон шиг тань биш байвал урт хугацааны төлөвлөгөө бүтэж мэдэх юм.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эмэгтэйчүүд анхаарал татсан хүнтэй өөрийгөө ойртуулна. Нэр хүндэд тань аюул нүүрлэж байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хэвийн ажиллагаа алдагдаж өвчилж болзошгүй. Биеийн хүчний болон мэдрэлийн ачаалал үүрэхгүй байхыг хичээ. Эрсдэлтэй ажиллагаа, тохиолдлын хүнтэй танилцахаас зайлсхий.


НУМ (11/22-12/21)

Өөрийн зугаа цэнгэлийн цагийн хуваарийг өөрчил. Маш их ажлын боломж гарч ирэх болно. Хэрэв болгоомжгүй байх юм бол ямар нэг зүйлээс хоцорч магадгүй. Зарим нэг нь алдар нэрэнд хүрэх гэж оролдоно. Ухаалаг байж аль болох боломжоороо улам сайжирч дэвших хэрэгтэй. Аль болох туршлагатай хүмүүстэй ярилцан тэдгээрийн санхүүгийн мэдлэгийн ашиг тусыг ашиглах хэрэгтэй. Илүү их ажил төлөвлөвөл ядарч сульдах ба гэртээ эрт ирж амрах нь зүйтэй.


МАТАР (12/22-1/19)

Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх өргөжиж, тогтвортой болно. Амралт зугаалганд явахад таатай үе бөгөөд хэрэв та ганц бие бол энэ үед өөрийн хосыг олох боломжтой. Өөрт таалагдсан зүйлээ гар таталгүй худалдан аваарай. Энэ нь зөв сонголт байх болно. Мөн хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, түүнийгээ баярлуулах цаг нь болжээ.


ХУМХ (1/20-2/18)

Эрүүл мэндээ анхаарах өдөр. Хатгаа тусах магадлалтай. Таны амьсгалын систем сул байна. Үе үе хоолой өвддөг хүмүүс хүйтэн ундаанаас татгалзахыг зөвлөж байна. Таны амралтын өдрүүдээ хайрттайгаа хөгжилтэй, баяр баясгалантай өнгөрөөнө. Гэртээ их хэмжээний өөрчлөн байгуулалт хийхэд тохирсон үе болж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн тэнэг зүйлд итгэх гэсний хэрэггүй. Сүүлийн үед хойшлуулж байсан ажил хэргээ одоо хийх хэрэгтэй. Та чухал бизнесийн төслийн талаар сонсож эсвэл нэр хүндтэй компаниас хамтрагч болох санал авч эсвэл мөнгө их олох гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Сайн найзууддаа сүүлийн үед мөрөн дээр тань овоороод байгаа нэмэлт ачаануудыг тань хөнгөвчлөхөд туслахыг нь зөвшөөр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50904
0 эможи
keyboard_arrow_up