COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017 оны 12 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 17. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, таван шар мэнгэтэй, улаан бар өдөр. 

                          Барилдлага: Үхэх     
                          Шүтэн барилдлага
: Сансар          
                          Суудал: Мод                     

Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бүх хүчээрээ дээшээ гарахыг бодох хэрэгтэй. Үүнд дуртай ажилдаа бүтээлчээр хандах чинь тусална. Боломжоо ашиглан биелүүлж чадах тэр ажлаасаа эхэл. Энэ нь сонирхолтой бүтээлч ажил байх ёстой. Чухал шийдвэр гаргах, олон хүмүүстэй харилцана. Хайр сэтгэлийн харьцаагаа эхлүүлэхэд таатай өдөр. Аялалд явбал замын хөдөлгөөнөөс болгоомжил.


ҮХЭР (4/20-5/20)

Өдрийн чиг хандлага амар хялбар байх боловч жижиг саад бэрхшээлүүд таны сэтгэлийг хямраана. Ихэнхи үхрүүдийн хувьд энэ өдөр дуугүй байх нь дээр болох байх. Хэрэв та ганцаараа ажиллаж болох, хүнгүй газар олж чадвал азтай байна гэсэн үг. Нам тайван, утгатай учиртайарга хэмжээгээр өөрийн бие махбодийн болон оюун ухааныг цэнэглэхийг илүүд үзэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сайхан зүйлсийг хэтрүүлж хэрэглэх нь ерөнхийдөө эрүүл мэнд, сайн сайханд чинь муу байж болно. Та яг одоогоор гэр бүлтэй болж байгаа эсвэл шинээр мэргэжил эзэмшиж байгаа бол та шургуу хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсэх болно.Та илүү мөнгө, нэмэлт орлого олохыг эрмэлзэнэ. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай зиндаа нэгтнүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилго, зорилтыг биелүүлэхэд бие биендээ туслах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бусад хүмүүсийн амьдарч байгааг хараад өөрийнхөө амьдралд сэтгэл гутрах болно. Бусдад байгаа зүйлсийг өөрийнхөөсөө сайхан хэмээн бодож эхлэх үедээ өөрийнхөө амьдралын сайхан зүйлсийг жагсаан бичих нь тайвшрах сайн арга болдог. Хожим нь та өөрийн аз жаргалыг энэхүү тэмдэглэл дээрээс хараад маш их баярлах болно. Албан ажил эрхэлдэг бол гэрээсээ гарахаасаа өмнө бүх төлөвлөгөөгөө нягталж нэг хар.


АРСЛАН (7/23-8/22)   

Чөтгөр шулмын гэмээр өдөр болох магадлалтай. Үйлдсэн нүглээ төлөх өдөр. Эрүүл мэндийи хувьд та ядаргаанд орж биеийн дархлаа суларснаас болж зүрх өвдөх магадлалтай. Хар дарж зүүдэлнэ эсвэл сэтгэл гутарч, аргаа барна. Энэ бол ухамсаргүй бодол санаа бодит биелэл болж буй хэрэг юм.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр юу ч санасанаар байхгүй. Үүнээс болж бүү хямар. Илүү их бэрхшээлээс аз жаргалыг хай. Таны энергийн түвшин муу байна. Юм худалдан авч өөрийн сэтгэлээ сэргээ. Бас эмчилгээ иллэг массаж хийлгэ. Тэр нь танд тааламжтай байж сайхан энергийг өгнө. Та хэн нэгнийг хараад дурлах магадлал байна. Хайртай хүнтэй бол сэтгэлээ уудал.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Хайр дурлалын харилцаа сэтгэл хөдөлгөм сайн байх боловч цаашид муудаж болох юм. Эрч хүч нэмэгдэж олонхи жинлүүрүүд өөдрөг сэтгэл, найдварын хүчтэй давалгаанд өлгийдүүлнэ. Жинхэнэ хайрын мэдрэмж төрж ирнэ. Хэрэв та одоогоор ганц бие байгаа бол дурлалын бурхны сум тань руу онилж байж ч магад. Боломжийн шинэ романтик сонирхол таны амьдралд таашаал сэргээлт авчирна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Анхааралд өртөх өдөр. Та индэр дээр гарна. Тойрон хүрээлэгчид чинь таны авъяас чадварыг шагшин гайхна. Үүнд хэт хөөрч эргэн тойрны хүмүүсийг басамжилж болохгүй. Бүхний төлөө хувь заяандаа баярлах хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр од эрхсийн хандлагаар та өөрийгөө илэрхийлэхдээ гайхамшигтай уян хатан байж харилцааг дээд зэргээр тогтооно. Мөн та маш олон уран сэтгэмжтэй санаануудыг төрүүлж гэр орныхоо нөхцөл байдлыг сайжруулна. Бусдын туслалцааг авах нь нэр алдарт хүрэхэд туслана. Нумынхан эмх цэгц, зарчимч байдлаараа төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана.


МАТАР (12/22-1/19)

Од эрхэс матруудыг эрүүл мэнддээ анхаарахыг шамдуулж байна. Чийрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдан хоолны дэглэм барьснаар таны бие махбод эрүүл чийрэг, сайхан галбиртай байна. Тиймээс юу хэрэгтэй байгаагаа мэдэж түүнийгээ авахад тань хугацаа байна. Хөршүүдтэйгээ болон ах дүүстэйгээ харьцах харилцаа онцгой байна.


ХУМХ (1/20-2/18)

Дунд насны хүмүүс гэрлэхэд тохиромжтой өдөр. Хайртай хүнийхээ итгэлийг хүлээж хүнд үед нь тусалж бай. Ажил төрөл санаснаар бүтэхгүй тул бүү бухимд, тэвчээртэй бай. Од эрхэсийн алсын амжилт, няхуур байдлыг зөгнөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Оюун ухаан хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Үдэш амрах эсвэл дуртай зүйлээ хийх боломжийг өөртөө олго. Согтууруулах ундааны зүйл махан хоол хэрэглэхээс татгалз. Та бага зэрэг сэтгэл зоволтыг мэдрэх болно. Ойворгон зангаасаа болгоомжил. Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч хэрвээ сайтар бодсон төлөвлөгөөгөө зөрчиж хуумгай хөдөлвөл аюулын үндэс болж мэднэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50672
0 эможи
keyboard_arrow_up