COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2017 оны 12 сарын 02

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 14. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр.

                          Барилдлага: Түлэх    
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй        
                          Суудал: Огторгуй                  

Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хижээл насныхан өвдсөн тохиолдолд анхааралтай байхыг хүсч байна. Эмчийн зөвлөгөө сайтар баримтлахыг хичээ. Та эхэлсэн ажилдаа гаргасан шийдвэр нь хамтрагчтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ харилцах харьцааг хүндрүүлнэ. Гэхдээ бууж өгөхийг яарах хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Таны эргэн тойрон дахь хүмүүс маш мэдрэмтгий санагдана. Та ч мөн өнөөдөр нэлээд эмзэг байх тул найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ аль болох харьцахгүй байхыг хичээ. Өнөөдөр та олон хөгжилтэй зүйл төлөвлөсөн ч төлөвлөгөө чинь таны хүссэнээр тийм ч амархан бүтэхгүй бололтой. Өнөөдөр найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарч найз нартайгаа муудалцаж магадгүй. Хэрэв тэгвэл таны төлөвлөсөн бүх ажил нурах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Тааламжтай өдөр. Заавар өгөх, мэдээ дамжуулахдаа анхааралтай, тодорхой байхгүй бол харилцаа холбооны тааруухан ажиллагаатай холбоотой будлиан үүснэ. Таалагддаг хүмүүсийнхээ хүрээнд юм уу сайн найзтайгаа хамт цагийг өнгөрүүлэх нь таатай байх болно. Тиймээс урилга тараахдаа удаан уулзаагүй нэгнийг мартав даа.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Зарим мэлхийнүүд амралтын өдрийн цэвэрлэгээгээ хийж, санаандаа нийцсэн нийгмийн үйл ажиллагаа эсвэл шашны үйлс хэрэгт оролцоно. Бусад нь чөлөөт цагаараа хийх цаг хугацаа шаардсан ажилдаа ханцуй шамлан орно. Ажил хэрэг хэвийн үл ялиг уйтгартай байна. Зохиол бүтээл бичдэг мэлхийнхэн бичиж буй бүтээлээ үргэлжлүүлэн хийхэд таатай үе.


АРСЛАН (7/23-8/22)   

Бүтээлч өдөр. Ямар нэг тоглоом тоглоход азтай байх болно. Хожил танай талд ирнэ. Амжилтад хүрнэ гэж мөрөөдөж байгаа бол шинэ боломж хайж олоод яг одооноос эхэл. Гэхдээ ашиг зөвхөн хуучин батлагдсан эх үүсвэрээс л ирнэ.


ОХИН (8/23-9/22)

Сонирхлыг тань татах хангалттай урам зориггүй болж, амархан уйтгарлана. Хайрын харилцаа тань хүчтэй биш болж, өөр тийш татагдах хүсэл эрмэлзэл холбоогоо бүүр тасалж ч магадгүй. Ах дүүсийн харилцаа бэхжих бөгөөд урьд өмнө мэдэж байгаагүй нийтлэг сонирхлоо илрүүлнэ. Гэр орноо шинэчлэн засах, орчноо чимэглэх төлөвлөгөө тань хэрэгжих бөгөөд найз нөхөд, хамаатнуудынхаа олон авьяас чадварыг ашиглаж чадна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Одоо жинлүүрийнхний хувьд ямар сүсэг бишрэлтэйгээ шийдэж, итгэл найдвартаа үнэнч явах цаг болсон. Зарим нэг тань шашны гэгээрсэн замыг дагах болно. Одоо өөрийн амьдралаа өөрчлөн эхлүүлэхэд маш амархан байна. Зорилго эрмэлзлэл тань таны бодол санааг илтгэнэ. Замбараагүй, эмх цэгцгүй байдлаа үгүй хийснээр шинэ хандлага гарч ирнэ. Сэтгэлээр унагаж байдаг хэрэггүй зүйлсээс салах талаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таныг хатуу сонголт хийх эсвэл бууж өгөхөд хүргэх таагүй өдөр. Гэнэтийн таагүй үйл явдлууд хаа сайгүй таарна. Эх эцэгтээ болон гэр бүлийн гишүүддээ хандахдаа та нилээд эрхэмсэг байх ба байнга захирахыг чармайна. Сэтгэлийн цочрол, түгшүүртэй байдлууд гаргах бололтой. Оройн цэвэр агаарын зугаалга таны сайн нойрсоход таатайгаар нөлөөлнө.


НУМ (11/22-12/21)

Асуудлын цар хүрээнээс үл хамааран сайн найз тань тусламж үзүүлэхээр ирнэ. Бас ажилтай болсондоо өөртөө баярлах болно. Одоо танд ойр дотны найзууд байна. Хэрвээ тэдний хэн нэг нь өвчний асуудалд орвол тайвшрахад нь бага ч гэсэн нэмэр болоорой. Өнөө шөнө болзоонд явж магадгүй. Магадгүй таны сэтгэлийг хөдөлгөсөн анхны болзоо тань насан туршид тань хадгалагдах болно.


МАТАР (12/22-1/19)

Таны бие махбодын эрч хүч өндөр байх тул та удаан үргэлжилсэн эсвэл ажиллагаа ихтэй ажлыг нэг их хурдан ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Мэдээллийн эх булаг, илрүүлсэн зүйлээ бусдад хэлэхгүй байх нь ухаалаг хэрэг. Засаж залруулах ёстой зүйл байвал сайн үр дүнд найдаж болно. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг матрууд хэсэг хугацааны өмнөөс үзүүлдэг үйлчилгээнийхээ хөлсийг нэмэгдүүлэх тухай бодож байгаа бол одоо тэрнийгээ биелүүлэх цаг.


ХУМХ (1/20-2/18)

Осолтой өдөр, хууран мэхлэлтээр дүүрэн байх болно. Өрсөлдөгчийнхөө зөвлөгөөг сонсох хэрэггүй. Хөөрүү байдал, тэсвэргүй, хуурамч зан ямар ч ашиг авчрахгүй. Агаарт гарахаар явахад тохиромжтой. Холын замд жолооны ард болгоомжтой бай.


ЗАГАС (2/19-3/20)

Таны удаан хугацааны турш идэвх зүтгэл гаргаж байсан зүйл тань энэ өдөр биелэгдэж болзошгүй. Та удаан хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Бусдын таны талаарх сэтгэгдлийн талаар санаа зовж ажилдаа хамгийн сайн чадах бүхнээ хийн сэтгэгдэл төрүүлэхүйц хувцасла. Та дотны хүн болон ажлын хамтрагчаасаа юм нуух нь ухаалаг бус үйлдэл гэдгийг анхаар. Танд үнэнээ хэлэх зүйл байгаа бол оройтож хэлснээс өнөөдөр хэл.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50563
0 эможи
keyboard_arrow_up