COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АРВАНХОЁРДУГААР САРЫН ӨРНИЙН ЗУРХАЙ

2017 оны 12 сарын 01

Arslan.mn

ХОНЬ

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн асуудалд олон хүсэл биелэх боломжтой. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Таны дур булаам байдал нэмэгдэж, эсрэг хүйстний анхаарлыг илүүтэй татна. Саяхныг хүртэл найдваргүй, эргэлзээ дагуулж явсан харилцаа сэргэх боломжтой. Харин танаас багагүй хичээл зүтгэл шаардана.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бизнес болон ажил хэрэгт ахиц дэвшил гарна. Таны хичээл зохих ёсоор үнэлэгдэнэ. Сарын эхний хагаст хамт ажиллагсад болон түншүүдтэй санал зөрөлдөж, маргалдах бололтой. Өдөр тутмын саад бэрхшээлийг сөрж, урдах ажлаа хийсээр байх хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрт эрсдэлээ зөв тооцож, нарийн төлөвлөгөөтэй ажиллахад анхаараарай.

Эрүүл мэнд:  Амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас үүдэж эрүүл мэндэд багагүй өвчлөл үүснэ. Санхүүгийн боломжоос шалтгаалан шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийлгэхэд хүндрэлтэй байх бололтой. Бага зэргийн ханиад, томуу зэрэгт дархлаагаа дэмжих хэрэгтэй. Гэхдээ дотор эрхтний өвчлөлийг тоолгүй орхиж болохгүй.

ҮХЭР

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд дотносож, энэ харилцаа нь удаан үргэлжилнэ.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална.  Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Мөн бусдын өмнөөс ажиллах хэрэг ч гарч магадгүй. Хэрвээ ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол эхлээд үнэхээр хэрэгтэй. эрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй.

Эрүүл мэнд: Таны биед өвчин зовуурьгүй байх боловч сэтгэл санааны хямралд өртөх магадлалтай. Ажлын ачааллаа тохируулж, тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаж, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарахыг илүүд үзээрэй.  Тамир тэнхээ сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэхэд үр дүнгээ хурдан өгнө. Өвчин туслаа ч маш хурдан эдгэрэх болно.

ХАМТАТГАХ

Хайр дурлал, гэр бүл: Гэнэн итгэмтгий зангаасаа болж бусдад ашиглуулж, муухайгаар хууртагдах бололтой. Энэ нь таны сэтгэлийн галыг бөхөөж, хайр дурлалд итгэх итгэлээ алдахад хүргэж болзошгүй. Гэр бүлийн хосуудад итгэлцэл дутагдсанаас хэрүүл маргаан тасрахгүй. Ялангуяа санхүүгийн асуудлаас шалтгаалан зөрчил үүсэх хандлагатай. Үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хүмүүс сайхан мэдээ дуулна.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил төрөл, бизнесийн хувьд түншүүдийн харилцаа батажна. Мөн гадагшаа чиглэсэн бизнесийн ажиллагаа нэлээд амжилттай байна.  Шинэ үүрэг хариуцлага хүлээж авч болно. Ажлаа солихоор төлөвлөж байгаа бол энэ оныг дуустал харзнах хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой байх бөгөөд мөнгө татах ажилд амжилт олно. Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй ажилд мөнгө зарахгүй байхыг хичээгээрэй. Хялбар аргаар олсон мөнгө танд тус нэмэр болохгүй.

Эрүүл мэнд: Оюун ухаанаа төвлөрүүлэх, бясалгах, иогоор хичээллэхэд таатай.  Энэ нь биеийн энергийг тогтворжуулж, сэтгэл санааг тайтгаруулахад тусална. Гэр бүлийн асуудал, ажлын ачааллаас үүдсэн стресс бухимдлаа дарахад анхаарах хэрэгтэй.  Магадгүй нүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.

МЭЛХИЙ

Хайр дурлал, гэр бүл: Ганцаардмал ганц бие хүмүүс энэ сард хайрын романст умбана. Удаан хугацаанд харилцаатай байсан хосуудын хувьд сүй тавих бололтой. Харин та гэр бүлтэй бол хүүхэдтэй холбоотой асуудал таныг бага зэрэг зовооно. Хүүхэд таны хүссэн шиг биш хүмүүжүүлсэн шиг хүн болж төлөвшинө гэдгийг анхаараарай.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын газарт зөрчил маргаан үүсэх бололтой. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол дахин нэг нягталж, туршлагатай хүнээс дэмжлэг авах хэрэгтэй. Санхүүгийн байдалд хүндрэл үүсч, таныг багагүй бухимдуулна. Та хэр овжин сэргэлэн байж чадахаас шалтгаалан орлого нэмэгдэх боломжтой. Төлөвлөгөөгүй зардлыг хэрхэвч зөвшөөрч болохгүйг анхаараарай.

Эрүүл мэнд: Хайр сэтгэлийн харилцаанд олон сорилт тулгарна. Олон жил үргэлжилсэн идэвхгүй харилцаандаа эргэлт хийхгүй бол төгсөхөд ойрхон иржээ. Харилцаандаа уян хатан байж, романтик байдлаа сэргээх хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Ганц бие хүмүүс хостой болохыг хүсвэл бардам зангаа орхих хэрэгтэй. Гэхдээ нэр хүндээ унагаж, хэн нэгнийг гуй гэсэн үг биш. Тунг нь тааруулах хэрэгтэй. Татаж, түлхэх аргыг хэрэглээд үзээрэй.

АРСЛАН

Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн тал дээр таатай сайхан байх болно. Та өөрөөсөө дээгүүр албан тушаалтай эсвэл хөрөнгө чинээтэй нэгэнтэй харилцаа тогтоох магадгүй. Энэ нь та хоёрын харилцаанд багагүй сорилт дагуулна. Хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэр бүлд өдөр тутмын аар саар зөрчил маргааныг даамжруулах хэрэггүй. 

Ажил хэрэг, мөнгө санхүү: Карьер хөөх, өөрийгөө дөвийлгөх үзлээсээ болж хамт олны уур амьсгалыг муутгаж болзошгүй. Таны ажлын амжилтын тал хувь нь хамт олны тусламж дэмжлэг дээр тулгуурладаг гэдгийг битгий умартаарай. Мөнгө санхүүтэй холбоотой маргаанд та ялах болно. Орлогоо нэмэгдүүлэх зорилгоор давхар ажил эрхэлж болно. Гэхдээ жилийн эцэс болсон энэ үед танд тийм ч хялбар боломж тохиохгүй. Иймээс олдсон боломжийг бүү алдаарай.

Эрүүл мэнд: Санаандгүй байдлаар бэртэж гэмтэх магадлалтай. Согтууруулах ундааны хэрэглээгээ тааруулах хэрэгтэй. Эс бөгөөс амь насанд халтай. Агаар салхинд гарах, аялал зугаалгаар замд гарахдаа яаралтай тусламжийн хайрцгаа битгий мартаарай. Ерөнхийдөө эрүүл мэндийн байдал хэвийн байна.

ОХИН

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс эрх чөлөөгөө тааваараа эдэл. Энэ сард хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Хосуудын харилцаа харьцангуй тогтвортой байх болно. Гэр бүлээс гадуур харилцаа, хууран мэхлэлтээ зогсоох хэрэгтэй. Эс бөгөөс амаа барих өдөр ойрхон байна. Үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, бие даан амьдрах арга ухаанд сургах хэрэгтэй.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хэрэв та хувийн бизнес эрхэлдэг бол орлогоо өсгөх сайхан боломж тохионо.  Уран бүтээлчид онгодтой байж, олон гайхалтай бүтээл туурвих болно. Харин оффисын ажил эрхлэгчдэд ажилдаа төвлөрөхөд хүндрэлтэй байх бололтой. Таныг сатааруулах олон асуудал ажилд чинь саад болно. Мөнгөө хэдий чинээ их хэмнэнэ төдий чинээ санхүүгийн байдлаа тогтворжуулж чадна. Өр авлагаа цэгцлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт анхаараарай.

Эрүүл мэнд: Таны биед ноцтой өвчлөл үүсэхгүй боловч гэмтэж бэртэх магадлал өндөр байна. Дархлаагаа дэмжсэнээр ханиад томуунаас сэрэмжилж чадна. Мэдрэлийн ядаргаанд өртөх магадлал өндөр байна. Сэтгэл санаагаа тайван байлгахад анхаарч, тогтмол цагт унтаж байх хэрэгтэй. Санаа зовнил, сэтгэл түгшээсэн асуудлаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ тайтгаруулахыг хичээгээрэй.

ЖИНЛҮҮР

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын үйл явдал өрнүүн байна.  Од эрхэсийн нөлөөгөөр амрагийн харилцаа, романтик байдалд эергээр нөлөөлнө. Гэр бүлийн хосууд нэгнийхээ үгийг сонсож, хүлээцтэй байх хэрэгтэй. Түргэн уураар асуудалд хандах нь зөрчлийг хурцатгана. Хайртай хүнээ ойлгохыг хичээж, эсрэг хүйстэндээ эелдэг хандаарай.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны чармайлт талаар өнгөрөхгүй. Ажилдаа хичээл зүтгэл гаргаснаар багагүй амжилтад хүрэх боломжтой. Бизнес эрхлэгчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Түншүүдийн зүгээс багагүй шахалт дарамт ирэх бололтой. Ухаалаг зарцуулж чадвал мөнгө санхүүгээр дутахгүй. Их зардал гаргахаас өмнө шаардлагатай эсэхийг дахин нэг бодож үзээрэй. Гэр орондоо зарцуулж буй мөнгөнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Од гаригийн нөлөөгөөр таны бие физиологид өөрчлөлт орох бололтой. Энэ үед дэглэм барих, фитнессээр хичээллэхэд тохиромжтой. Хоолны хордлогоос сэрэмжилж, согтууруулах ундааны хэрэглээгээ хянаарай.  Онц шаардлагагүй аялалд явахгүй байх нь дээр.

ХИЛЭНЦЭТ

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс хайж байсан хүнээ олно гэж од эрхэс зөгнөж байна. Гэр бүлийн харилцаа батжиж, хамтрагч чинь таны дотны нөхөр, итгэлт хүн, өөрийг чинь хамгийн сайн ойлгодог хүн гэдгийг ухаарна. Хэдий санал зөрөлдсөн ч таны төлөө гэсэн сэтгэлийг нь хүлээн аваарай.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Гариг эрхсийн нөлөө таны залхууг хүргэж, ажлын бүтээмжийг бууруулах бололтой. Шинэ ажил, шинэ үүрэг даалгавар хүлээн авахдаа бэлдээрэй. Бүтээлч зан идэвхтэй байснаар ажил, бизнесийн талбарт амжилт олно. Өөрийгөө сорьсон, шинийг эрэлхийлсэн санаачилга хэрэгжүүлбэл бүтэмжтэй байх бөгөөд олны дэмжлэгийг авна. Санхүүгийн аюулгүй байдалдаа илүү анхаарах үе. Мөнгөө юунд илүү зарцуулж байгаадаа хяналт тавиарай.

Эрүүл мэнд: Бархасбадь гариг таныг эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Ялангуяа сарын сүүлээр эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Ноцтой биш ч жижиг зовуурь шаналгаа таныг сульдуулна.

НУМ

Хайр дурлал, гэр бүл : Ганц бие хүмүүсийг хайр дурлалд одтой байхыг зөгнөж байна. Хайрыг тархиараа ойлгох биш зүрхээрээ мэдрэх гээд үзээрэй. Гэр бүлд амар тайван байдал ноёлно. Сарын дундуур үр хүүхэдтэй болохыг хүсч буй хүмүүс сайн мэдээ дуулна. Санхүүгийн байдлаас болж гэр бүлд бага зэргийн зөрчил үүсэх бололтой.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Төсөөлөл, шинэ санаанууд чинь таны ажил, амьдралын олон зүйлд биеллээ олно.  Ажлаа солих гэж байгаа хүмүүс түр азнах хэрэгтэй. Учир нь жилийн эцсээр танд өөр ажил олоход хүндрэлтэй байх болно. Тогтмол орлоготой байхын зэрэгцээ сонирхолтой гэрээний саналууд орж ирнэ. Шинэ саналыг хүлээн авч үзээд алдахад гэмгүй.

Эрүүл мэнд: Эрч хүчээр дүүрэн байх ч амьсгалын замын элдэв өвчнөөс сэргийлээрэй. Согтууруулах ундаа, хоол хүнсний хэрэглээндээ хяналт тавиарай. Зүрх судастай холбоотой өвчин эмгэгтэй хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

МАТАР

Хайр дурлал, гэр бүл : Хайр дурлалын харилцаа бүхнээс дээгүүр тавигдах бололтой.  Өөрийн болгохыг хүсч байгаа хүний чинь зан араншин танд халдаж мэднэ. Ганц бие хүмүүс шалгуураа өндөрсгөж, харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Хайртай хосуудын дундуур гадны хэн нэгэн зөрчил үүсгэж магадгүй. Нэг нэгнээ сайн таньж мэдээгүй хосууд хагацах эрсдэлтэй.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн хувьд мэргэжилтэй холбоотой зарим зүйл өөрчлөгдөнө. Уран бүтээлч хүмүүсийн хувьд энэ үе онцгой өгөөжтэй. Албан тушаал ахих, удирдлагатайгаа илүү дотно, итгэл төрүүлсэн харилцаатай болох боломж гарна. Санхүүгийн асуудлууд хэцүү болж эхэлнэ. Бэрхшээлээс гарахын тулд зоригтой, шинэ алхам хийх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Сэтгэл санаагаа тайван байлгаж, ажлын ачааллаа тохируулж чадвал эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Харин унаж бэртэхээс сэрэмжлээрэй. Хоол хүнсний чанарт онцгой анхаарал тавих хэрэгтэй.

ХУМХ

Хайр дурлал, гэр бүл: Таны хувьд хайр дурлалд ямар ч найдлага алга. Романтик байхыг хичээсэн ч бүтэлгүйтэх нь олон тохиож, урам хугарах магадлалтай. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байна. Гэхдээ санал хүлээж авах талаар найдах хэрэггүй.  Гэр бүлтэй хүмүүсийн хувьд ойлголцол маш чухал.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Санхүүгийн чадвар өмнөх сарынхаас сайжирна.  Амьдралаа дээшлүүлэхээр хичээж, зүтгэл гаргаж буй хүмүүсийг ивээнэ. Зардлын хэмжээ ихсэх боловч үр дагавар нь төдий чинээ сайн байх болно. Үүний зэрэгцээ хуримтлал үүсгэхэд анхаараарай.

Эрүүл мэнд: Ханиад томуу таныг зовоож, тамирдуулна. Мэдрэлийн ядаргаанаас сэргийлж, ажлын ачааллаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Огцом түргэн зан, уур бухимдал таны элгийг гэмтээдэг гэдгийг анхаараарай. Агаар салхинд гарч, эрч хүчээ нөхөхийг хичээгээрэй.

ЗАГАС

Хайр дурлал, гэр бүл: Романтик төсөөллөө хэрэгжүүлэхэд од эрхэс танд тусална.  Гэр бүлтэй хүмүүс хайртдаа  өөрийнхөөрөө байх эрх чөлөөг олгох нь харилцаанд чинь эергээр нөлөөлнө. Гэхдээ гэр бүлээс гадуур харилцаа аюул дагуулна. Ганц бие хүмүүст олон боломж гарч ирнэ.

Ажил хэрэг, гэр бүл: Сарын эхээр аар саар асуудалд хэт анхаарснаас ажилдаа төвлөрөхөд хүндрэлтэй байх бололтой. Амжилтаа ахиулахын тулд нарийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Ажил хайж байгаа эсвэл худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүст боломж гарч ирнэ.  Мөнгө зарахдаа санаа зовдоггүй хүмүүс илүү хянамгай болж ирнэ.  Орлого, зарлагаа нарийн тооцохгүй бол санхүү нэлээд хүндэрнэ.

Эрүүл мэнд: Жинхэнэ тансаглал гэж өөртөө анхаарал тавихыг хэлдэг. Иймд эрүүл мэнддээ багагүй анхаарал тавих хэрэгтэй. Эрүүл байж чадвал ажилдаа амжилт гаргаж, орлогоо нэмэгдүүлж чадна. Эсрэгээрээ өвчин зовуурийг үл тоож удаан явбал хожим илүү их зарлага гаргах хэрэгтэй болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
50517
2 эможи
keyboard_arrow_up