COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр: Балжинням, Дашням давхацсан өдөр

2017 оны 10 сарын 22

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 3. Адъяа гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр.

Image result for зурхай

                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
                          Суудал: 
Төмөр  

Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны найз нөхөд хамаатан саднуудаасаа олон урилга авч магадгүй. Дотныхоо хүнтэй санамсаргүй маргалдсанаас харьцаа хүндэрч болох учир идэвхитэй харьцаанаас татгалз.


ҮХЭР (4/20-5/20)

Таны ёс суртахуун аюулгүй байдалд санаа зовнисон настай хамаатнуудынхаа үгнээс зөрж магадгүй. Гэвч таны дотоод эрх чөлөөг хэн ч хорьж дийлэхгүй. Сэтгэл санаагаа тайван байлгаж дотны хүмүүстэйгээ бүү маргаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та дурлавал түүндээ бүрэн итгэж, түүнийхээ төлөө амиа зориулахад ч бэлэн байна. Хэрэв дурлавал өөртэйгөө ижил байхыг нөгөө хүнээсээ битгий шаард. Харилцан үл ойлголцол гарч болзошгүй тул дотно харьцааны уулзалтаа хойш тавь. Та маш уян хатан хөдлөх ёстой. Амьдрал танд аяндаа элдэв бэрхшээлээс гарах гарцыг зааж өгнө.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та өнөөдөр хайр дурлалын сугалаанд илүү азтай байна. Эмэгтэйчүүд бэлгэнд туйлын дуртай гоёл чимэглэлийн зүйлс цэцэг гэх мэтийг хүлээн авна. Гоо сайхны салон, уран зургийн үзэсгэлэн эсвэл концертонд оч. Анзаардаггүй, үл тоодог байсан зүйлүүдээсээ хүртэл амьдралын баяр баяслыг авч чадна.


АРСЛАН (7/23-8/22)   

Хайр дурлалын явдлаа таатайгаар төгсгөх боломж гарна. Ойр дотны хүмүүсийн амьдралын туршлага танд хэрэг болно. Найзуудтайгаа харьцах, уран бүтээлийн хайгуул хийхэд тохиромжтой. Тааламжтай романтик харилцаанууд бий болно. Хамаатан ба хөршүүдийн харилцаанд зарим нэг түгшүүр ч бий болно.


ОХИН (8/23-9/22)

Од эрхсийн эерэг ба сөрөг нөлөөлөл эн тэнцүү илрэх тул хувь заяагаар илгээж буй аз жаргалыг дээд зэргээр ашигла. Гэр ахуйн ажлаас дөлөх байдал зөрчилдөөний бас нэг шалтаг болно. Уушиг болон амьсгалын эрхтний өвчин хүндрэх аюултай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өөрийн хувьд тэргүүн зэргийн хэмээн үзсэн хувийн шинжтэй ямар нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэх бололтой. Ямар нэг асуудалд анхаарлаа хэт бүү төвлөрүүл. Учир нь ингэх нь таны амиа хичээдэг үзлийг сэргээж болзошгүй гэдгийг зөвлөж байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мөнгө амралт, хобби, хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулна. Таны худалдаа наймаа сайн байна. Хоол хийх авьяас чадвараа ашиглан ханийнхаа анхаарлыг амттай, гоёмсог хоолоор тат. Хүүхдүүдээ анхаарлынхаа төвд байлга. Тэдний хүч хүрэх ажлыг нь хийлгэж биечлэн шалга.


НУМ (11/22-12/21)

Энэ сарын эцэс болон ирэх сарын эхээр та сэтгэл хөдлөл маш их, хайр сэтгэлийн шаналлаас бүрэн ангижирч чадна. Төлөөлөгчдийн борлуулалт санхүүгийн байдал муудна. Учир нь хэд хэдэн хуучин өр ширээ төлөх шаардлага гарна. Бага зэрэг тэвч. Тун удахгүй таны ажил хэрэг урагштай бүтэмжтэй болох болно.


МАТАР (12/22-1/19)

Орон сууцны сайжруулах талаар эрс өөрчлөлт хийнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол гэрээ хийхэд сайн өдөр. Мөн засвар хийх эсвэл гэр ахуйн томоохон асуудлаа шийдэхэд таатай. Ахуйгаа өөрчлөх, тавилгаа шинэчлэх нь байна.


ХУМХ (1/20-2/18)

Гэртээ анхаарал тавих өдөр. Энэ өдрийн зүүдэнд сэтгэлийг тань зовоож буй асуудлын тайлал оршиж буй. Хэт анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Юм худалдан авахад өлзийтэй. Гэртээ сайхан тавилга ав.


ЗАГАС (2/19-3/20)

Маргалдаж, удаан уулзаагүй найз нөхрөө энэ өдөр уриарай. Өнөөдөр тэдэнтэй харьцаагаа сэргээхэд таатай байна. Ажил мэргэжлийн хүрээнд уналт гарч болзошгүй. Үүсч буй асуудлуудыг буруу шийдэх, үүргээ бодитоор харахгүй байх нь ажлаас их хүч шаардана. Туршилтын үе дуусаагүйг одод анхааруулж байна. Хүмүүсээс дэмжлэг ирнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48411
0 эможи
keyboard_arrow_up