COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

2017 оны 9 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын шинийн 3. Санчир гараг.  Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.

                          Барилдлага: Үл тохирох  
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй    
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Гэр бүл болох, ямар нэгэн хэлэлцээр байгуулахад таагүй өдөр. Албаны болон гэр бүлийн асуудлууд олон түмэнд ил болж магадгүй. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулахыг хойшлуул. Хувийн болон ажил төрлийнхөө талаарх чухал мэдээллийг олонд бүү зарла.


ҮХЭР (4/20-5/20)

Найз нөхдийн тусламжтайгаар гэр бүлийн хүндрэлүүдийг амжилттай шийднэ. Хүмүүс танд үргэлж тусалж байх шаардлагыг та төрүүлдэг тул тэд таныг гэрээ цэвэрлэхэд чинь хүртэл тусалдаг. Хүмүүсээс тусламж гуйхаас бүү нэрэлх. Өөрийн хэрэгт тэднийг оролцуулахгүй байх нь хүмүүсийг өөрөөсөө түлхэж магадгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та анхаарлынхаа төвд мэргэжлийн үүрэг даалгавар ба хувийн харилцааг чухалчилна. Урлагийн хүмүүстэй сонирхолтой үйл явдал тохиолдоно. Уран зөгнөлөө бодит болгон хувирга. Шинэ уран бүтээл хий. Магтаал болон даргын хандлага нь ажил хэрэгтээ уламжлалт бус байдлаар хандахад хүргэнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр ноомой үлбэгэр, бие өвчтэй ч байж магадгүй. Та таны ойр дотнынхон мөнгөгүй байна. Бүх зүйл буруу байна, хэцүү байна хэмээн гомдоллож мэднэ. Зочид болон хамаатан садан айлчилж ирэх нь тааламжгүй. Энэ өдрийг ганцаараа өнгөрүүлнэ үү.


АРСЛАН (7/23-8/22)   

Элбэг дэлбэг, зугаа цэнгэлтэй чухал арга хэмжээ таны гэр бүлд болох магадлалтай өдөр. Энэ бүхний дараа бие тавгүйтэх шинж мэдэгдвэл ачаалалтай ажиллахаас зайлсхий. Биеэ бүрэн сэргээхийн тулд бясалгал ба амьсгалын дасгал хий. Эрүүл агаар эм гэдгийг сана.


ОХИН (8/23-9/22)

Бат бөх хосууд харилцан ойлголцол, нийтэч харьцаатай байна. Ганц бие эмэгтэйчүүд гэр бүл болж хүүхэд төрүүлэх талаар нухацтай бодож эхэлнэ. Шийдвэртэй үйл ажиллагааны хөрс сууриа бэлд. Ирээдүйн төлөвлөгөөгөө зохионо.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эрүүл мэндэд санаа зовох зүйл алга. Сарын төгсгөл рүү бие муутай эсвэл настай хүмүүсийн тамир тэнхээ бага зэрэг муудаж магадгүй. Эрүүл мэндээ эрсдэлд бүү оруул. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх илүү дутуу зүйлсээс зайлсхий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сүм хийдэд очих, мөргөл үйлдэх, найз нөхөд ойр дотнынхонтойгоо ярилцахад сайн өдөр. Гэрийн тэжээмэл амьтан, цэцэг ургамлаа арчилж торд. Цэцэрлэгт хүрээлэнд сууж тайвшир. Ойр тойрныхон тань таны ганцаар гуниглаж байгааг анзаарахгүй. Тиймээс өөрөө өөрийгөө тайвшруулсан нь дээр.


НУМ (11/22-12/21)

Хувийн харилцаанд чинь гэнэтийн бэрхшээл тулгарч магадгүй. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, цаад хүндээ өгөөмөр ханд. Ямар ч мухардлаас та өөрийн зөн билгээрээ гараад ирж дөнгөнө. Үр хүүхэддээ анхаарч, өнөө оройг тэдэнтэй хамт өнгөрөөх боломжоо бүү алдаарай.


МАТАР (12/22-1/19)

Та ханьтайгаа хамтран ажиллах, харилцан ажиллах хэрэгцээгээ мэдэрдэг тул та хоёрын харьцаа гайхамшигтай байх ёстой. Та цэвэр агаар алхаж тайван газар хэсэг хугацаанд амар. Энэ нь мөн нойргүйдлийг эмчлэх сайн эм болно гэдгийг зөвлөе.


ХУМХ (1/20-2/18)

Та өөрийнхөө бизнесээ дээшлүүлнэ. Танд багагүй саад учирна. Та битгий шантар, зоригтой алхам хий. Зөн билэг өнөөдөр таны хамгийн сайн зөвлөгч байна. Өөртөө хэр итгэлтэй байгаагаас таны эрүүл мэнд, сайн сайхан амьдрал хамаарна.


ЗАГАС (2/19-3/20)

Сарын сүүлээр хуучин тасарсан харьцаагаа сэргээхээр оролдоно. Хайртай байсан хүн чинь таны амьдралд эргэн ирнэ. Хэрвээ хийх гэж буй зүйлийнхээ зөв эсэхэд эргэлзэж байвал гүнзгий асуудал үүсгэх хэрэггүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47338
0 эможи
keyboard_arrow_up