COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

2017 оны 9 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 28. Сумъяа гараг.Их морь одтой, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага: Авахуй    
                          Суудал: 
Гал

Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Хүнд нөхцөлд зохион бүтээх гайхамшигтай авъяас чадвараа харуулж чадвал хамт олондоо нэр хүндтэй болно. Олон нийтийн үйл ажиллагаа эрхэл. Найз нөхөд, хамаатнууд, шалгарсан хамтран ажиллагсдынхаа дэмжлэгт зоригтой найд. Тэд хуурамч, үнэн мэдээллийг ялгаж, салгаж зүг чигээ зөв тогтооход тусална.


ҮХЭР (4/20-5/20)

Шинэ хариуцлагатай албан тушаалд томилогдож магадгүй. Орлогын боломж өснө. Нэр хүнд дээшилнэ. Аливаа зүйлийг шинээр эхлэх нь сүйрлээр төгсөх тул үүнээс татгалзах нь амжилтад хүрэх зайлшгүй нэгэн нөхцөл болно. Урьдын арга барилаар ажиллах нь амжилттай байх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Түншүүдтэйгээ харьцаа муудах магадлалтай. Ухаалаг байж өөрийн сонирхлоо хамгаал. Ингэж чадвал материаллаг байдал тань дээшилж сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ. Хайртай хүндээ үл итгэснээс болж таагүй байдал үүсэх учир сэтгэлээ барь, цаг хугацаа үнэнийг харуулна. Эрэгтэйчүүд бүсгүй хүнтэй харьцахдаа өөрийн хүслээ дарж сур. Харилцаагаа таслах бол сарын сүүл танд ээлтэй байх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох бололтой. Та нийгмийн төлөө хамаг шилдэг зан чанараа зориулан жинхэнэ хүн шиг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд худал жүжиглэсэн ч та тэвчээртэй, үнэмшилтэй харагдахыг хичээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Чухал гэрээ байгуулж, амьдралаа нэг шат ахиулах боломж гарна. Чухал, эцсийн шийдвэр гаргахад болгоомжтой ханд. Хамтрагчдаа хэт итгэж, зөвлөгөөг нь сонсож болохгүй. Зөвхөн эрүүл санаа бодлоор тооцож, таагүй зүйлд бэлэн бай.


ОХИН (8/23-9/22)

Алдагдал, гутамшиг, сэтгэл гутрал таныг хүлээж байна. Та өөрийн хүрээллээсээ хэн нэгнийг уучилж чадалгүй ноцтой алдаа гаргасан байна. Хэрвээ өнөөдөр уучлал гуйхгүй бол ирээдүйд засаж чадахааргүй алдаа хийснээ ухаарна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Геологи уул уурхай, машин үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн менежмент, барилгын архитектораар их дээд сургуулиудад сурч буй оюутнуудыг амжилт хүлээж байна. Хэрэв та хичээл тасалж, хоцордог бол энэ нь таны цаашдын үр дүнд нөлөөлнө. Тайван цагт урссан хөлс дайны талбарт таныг аварна гэдгийг толгойдоо хад.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Санхүү, бэлгийн амьдралын харьцаа ч амжилттай болох магадлалтай. Хамаатны хэн нэгний бодлогогүй үйлдэл таны сэтгэлийг зовоох байх. Нэгэн төрлийн ажил хийж өөрийгөө бүү ядраа. Аахар шаахар асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Хүмүүсийн зохисгүй үйлдэлд бүү уцаарла.


НУМ (11/22-12/21)

Та сэтгэлийн тэнцвэрт байдлыг олж, хөгжлийн шинэ шатанд шилжинэ. Хүч чадал нэмэгдэнэ. Арилжаа наймаанд болон аз туршихад сайн. Найз нөхөд, нөлөө бүхий хүний ивээл, тэтгэлэгт найдаж болно. Та хамтрагчаа өөртөө үнэмшүүлж чадсанаар амжилтанд хүрнэ.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр зуучлагчид, үнэт цаасны зах зээлийн хувьцаа эзэмшигчид ажилгүй суухгүй нь. Энэ үед худалдаа наймаанаас хол хөндий байдаг ч гэсэн хүн бүр энэ салбарт хүчээ үзэхэд илүүдэхгүй.Та эд хөрөнгө, мөнгөтэй харьцаж чаддаг тул мөнгөний асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна. Санхүүгийн байнгын эх үүсвэртэй болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийхэд сайн өдөр.


ХУМХ (1/20-2/18)

Зугаа цэнгэлтэй холбоотой салбарт таны ажил амжилттай байна. Сарын эцэст санхүүгийн ашигтай ажиллаж чадахгүй нь бололтой. Бүх зүйл таны хичээл зүтгэл хүсэл мөрөөдлөөс хамаарахгүй. Хамтран ажиллагсдаа ажлаар дарж өөрөө амралтаа авч болно.


ЗАГАС (2/19-3/20)

Сурлага, ажилдаа эхэлсэн зүйлээ цаашид тууштай үргэлжлүүл. Энэ нь таны нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж, ашиг орлого авчирна. Ном их унш. Бие дааж суралц. Өөрийн цаашдын замаа сонгохдоо хөнгөн хялбар зам бүү хай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47123
0 эможи
keyboard_arrow_up