COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017 оны 9 сарын 09

Arslan.mn

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 18. Санчир гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр. 

                          Барилдлага: Үл тохирох 
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй  
                          Суудал: 
Хий

Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Гэр бүлийн гишүүдийн харьцаа хурцадмал байна. Учрыг нь бараг олж чадмааргүй тийм том шалтгаан байна. Төвийг сахиж асуудлыг хойш тавь. Хамт ажиллагсад, удирдлагадаа ямар нэгэн зүйл батлах гэж оролдохын оронд ажил хэргээ туйлын сайн гүйцэтгэ. Та юунд ч хүрэхгүй. Сэтгэл санаагаа л дордуулна.


ҮХЭР (4/20-5/20)

Хувийн амьдралтай холбоотой нөхцөл байдлуудад хэрхэн хандах талаар хэн нэгэнд сэтгэлээ дэлгэн ярих магадлалтай өдөр. Гэхдээ хамгийн сайн зөвлөгч бол өөрөө юм. Хэн ч таны хайр дурлалын ээдрээг тайлж чадахгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэртээ зориулж үнэтэй тавилга, хуучны ховор эд зүйлс эсвэл уран зураг худалдан авахад сайн өдөр. Хамаатан садны хурим ойн баяр эсвэл шинэ төрсөн хүүхдэд бэлэг худалдан авах зайлшгүй хэрэг гарна. Зарлагадаа хатуу хяналт тавьж мөнгө санхүүдээ хямгатай бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Угийн чанга гартай хүмүүс таалагддаг хүнийхээ анхаарлыг татахын тулд гадаад үзэмждээ зориулан ихээхэн мөнгө зарцуулах болно. Энэ өдөр гаднах байдлынхаа согогийг засах хамгийн нарийн чимхлүүр ажлыг хийхэд тааламжтай байна. Арьсаа цэвэрлэн үсээ засаж, иллэг хийлгэхийг зөвлөж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Ганцаардаж, ажлаас хойш суух өдөр. Хэт ачаалалд орохгүйн тулд ачааллаа бага багаар нэм. Ялихгүй жаахан зүйлс ч таны тайван амгалан байдлыг алдагдуулна гэдгийг зөвлөе. Гэхдээ л танд амралт хэрэгтэй болжээ.


ОХИН (8/23-9/22)

Та эрч хүч дүүрэн, эрүүл мэнд сайн байна. Хуримтлагдсан энергиэ гадагшлуул. Нийтийн бүжгээр хичээллэхэд таатай үе. Өөртөө таалагдахыг нь сонго. Хөгжмийн аясаар сайхан бүжиглэх нь танд сайхан амралт болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны гэрлэн бүрхүүл маш эмзэг болж ид шид ховсдолд орох магадлалтай байна. Хараал танд нөлөөлж болзошгүй. Сэжиг бүхий ид шидтэнгүүдээс тусламж бүү гуй. Эцсийн эцэст хүний сэтгэл зүй хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг санавал таагүй байдлаас өөрийгөө авч гарч чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Аз жаргал таны зам дээр байна. Энэ өдөр худалдах, худалдан авах авъяас ур чадвараа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Аливаа зүйлийг өөрчлөхөд таны хүч хүрэхгүй бол бүү бухимд, нөхдийнхөө зөвлөгөөг сонс, эргэн тойрныхныхоо талаар тааруу дүгнэлт бүү хий.


НУМ (11/22-12/21)

Таны хүч чадал аажмаар буурч байна. Аливаа үйлдэл чинь эргээд өөрийн чинь эсрэг болж мэднэ. Хувийн амьдралд бэрхшээл учирна. Та биеэ хэт их барьснаас сэтгэлтэй хүндээ зохих ёсны хайр халамж хүртээж чадахгүй. Өнөөдөртөө чухал шийд гаргаад хэрэггүй. Эсвэл та хоёрын харьцаа улам муудна.


МАТАР (12/22-1/19)

Таны дотны хүмүүсийн хэн нэг нь анхаарал халамж бага тавьж байна гэж гомдоллоно. Улмаар таагүй маргаан үүснэ. Тохиолдлын танилуудаас зайлсхий. Хөнгөн сээтэгнэл ч маш аюултай үр дагаварт хүргэж болзошгүй. Болгоомж бүх зүйл дээр шаардагдана.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр үйл явдлын гадаад тал бус дотоод талыг олж харна. Бат бус харьцаа бүрмөсөн тасарна. Та хүмүүсийн мөн чанарыг танина. Дур булаам байдал чинь нэмэгдсэнээр сайхан явж байсан зам дээр чинь саад гарч ирнэ. Ихэнх нь амьдралын нөхцлөө сайнаар өөрчилж чадна. Өнөөдөр хэнтэй ч ярилцах гэсний хэрэггүй. Одоогийн ажлаа тайван хий, эсвэл хамгийн дотны хүмүүстэйгээ оройг амарч өнгөрөө.


ЗАГАС (2/19-3/20)

Хайр дурлалын болон хосуудын харилцаа нийцтэй байна. Та сарын яг энэ өдөр урьд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй байна. Өнөөдөр цагийг гэртээ, гэр бүлийн хүрээнд өнгөрөө. Таны бардам зан, хувиа хичээдэг зан эргэн тойрныхны дургүйцлийг хүргэж, зөрчилд хүргэж болзошгүй. Секс холбоонд ихээхэн болгоомжтой байдлыг шаардана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46802
0 эможи
keyboard_arrow_up