COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017 оны 8 сарын 28

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 7. Сумъяа гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
                          Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Төлөвлөгөө ба үйл ажиллагаагаа зөв чиглэлд нь оруулж засахад таатай өдөр. Яаралгүй тайван, хэт идэвхи гаргалгүй ажилла. Эс тэгвээс асуудал бэрхшээлүүд улам л гүнзгийрнэ. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдахгүй бол зөв чиглэлээ дагаж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Сонгосон хүн чинь эцэг эхийнхээ шахалтаар эсвэл таны мөнгөнд болсон байж болно. Эцэг эхтэйгээ сайн харьцаатай бай. Тэдний санаа бодлыг сонсож өөртөө тусгаж ав. Ходоод гэдэс хямрах тул сэргийлэх эм уувал сайн. Өнөөдөр өөрийн бүх авьяас чадвараа бусдад харуулах боломж нээгдэж магадгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сарын эцэст уулзалт зохиох, байраа засах, газар шорооны ажилд тааламжтай. Өөрийн үзэл санааг хэрэгжүүлэхэд уян хатан ханд. Таны эрхлэх гэж буй үйл танд огт танил бус байсан ч бүү ай. Мөнгөний асуудал дээр бусдын тусламж, амлалтад бүү найд.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Оюун санаагаа хөгжүүлэх, эргэлзээгээ арилгах, өршөөн нигүүлсэх өдөр. Ажил хэрэгч хандлага, хүч бололцоогоо зүй зохистой ашиглан, ажлаа зөв зохион байгуулах, хамт олонтойгоо ажиллах нь таны нэр хүндийг өргөж, санхүүг чинь сайжруулна.


АРСЛАН (7/23-8/22)   

Сүүлийн үед ойр дотны хүмүүс, танилуудтайгаа харьцахдаа зонхилох гол байр суурьтай байсан та хамт ажиллагсдынхаа дургүйцэлтэй тулгарна. Сөргөлдөөнийг шийдвэрлэхдээ түрэмгий аргаас татгалзах хэрэгтэй. Мөнгөө найздаа зээлсний хэрэггүй. Амьдралынхаа дасаж сурсан хэв маягийг өөрчлөхөөс зайлсхий.


ОХИН (8/23-9/22)

Хайрттайгаа хэрэлдвэл маш болгоомжтой бай. Учир нь, ноцтой өдөөн хатгалга болж, гэмт хэрэгт орж магадгүй. Олонхи охинынхон хайр дурлалын харилцаа тасарч болзошгүй. Хамтын амьдралын туршлага аажимдаа бий болох ба та үүнийг зөвхөн ухамсарлан хүлээж авах хэрэгтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ үед та ажил хэргийн ба хайр дурлалын хэлхээ холбоог утсаар интернетээр, тээврийн хэрэгсэл дотор, номын санд бусад олон нийтийн газарт хялбархан тогтоож чадна. Магтаал, бэлэг зэрэг нь ямар ч хэлхээ холбоонд илүүдэхгүй. Эдгээр нь өнөөдөр таны хувьд бусад үеийнхээс ч илүү хялбар байх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Толгой эргүүлсэн өдөр. Хуучин танил чинь ирж муу зүйлд уруу татаж болзошгүй. Шуналтай гаж буруу муу хүмүүсээс зайлсхий. Тэдний байдал гаднаасаа харагдана. Уулзахыг хүсдэггүй хүмүүс нь таны ажилд хөндлөнгөөс оролцоно.


НУМ (11/22-12/21)

Имижээ эрс өөрчлөх хэрэггүй. Мэргэжлийн салбарт эрсдэлтэй алхам хийх нь бүтэлгүйтлээр дуусна. Өөрийгөө үнэлэх дүгнэлт буурч, журамгүй хүний үгэнд орсноор нэр хүндээ алдах эрсдэлтэй байна. Та орон байшингаа чимж, тухтай болгож зарим нэг өөрчлөн байгуулалт хийх хүсэл төрөх болно.


МАТАР (12/22-1/19)

Гэнэтийн орлого орж ирнэ. Худалдан авсан зүйл тань удаан хэрэглэгдэнэ. Ажил урагштай албан тушаал ахих эсвэл мэргэжлээ дээшлүүлэхэд таатай. Гэхдээ сэтгэлийн шарх нам гүм байдлыг эвдэнэ. Маш жижиг зүйлд ч хөнгөмсөг хандаж болохгүй.


ХУМХ (1/20-2/18)

Дархлаа буурч, хатгалгаа авч магадгүй өдөр. Иллэг хийлгэх, ууранд орох, арьсаа цэвэрлэхийг зөвлөе. Харин бага унт. Энэ өдөр өвчин тусвал түүнийг эмчлэхдээ болгоомжтой бай. Учир нь өвчний явц таамаглах аргагүй байна.


ЗАГАС (2/19-3/20)

Худалдаа наймаатай холбоотой ажилладаг хэн бүхнийг аз ивээнэ. Ямар нэгэн зүйл худалдан авч илүү үнээр зарж ашиг олно. Шинэ ажил хэрэг ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах, бирж дээр амжилттай тоглох, валютын зөрүүнээс ашиг олох боломжийг бүү алд.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46378
0 эможи
keyboard_arrow_up