КАРАНТИН: Фитнесс дасгалжуулагчийг орлох 5 “ВЕБСАЙТ“ КАРАНТИН: Фитнесс дасгалжуулагчийг орлох 5 “ВЕБСАЙТ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

КАРАНТИН: Фитнесс дасгалжуулагчийг орлох 5 “ВЕБСАЙТ“

2021 оны 4 сарын 29

Хөл хорионы үеэр спортоор хичээллэхээ зогсоон, залхуурч байгаа юм биш биз? Эсрэгээрээ энэ үед бид харин ч эрүүл мэнд, дархлаагаа дэмжих нэн шаардлагатай байгаа тул гэрийн нөхцөлд өөр өөртөө дасгалжуулагч болохыг уриалж байна.

Bodyrock

Энэхүү сайт нь өөх сайтар шатаадаг эрчимжүүлсэн дасгал хийх дуртай хүмүүст таалагдана. Бичлэгүүд нь тогтмол шинэчлэгддэг тул нэг ч бэлтгэл алгасалгүй тууштай хийгээрэй.

Freetrainers

Өөх шатааж, булчингийн масс нэмэх кардио болон хүчний дасгалууд, биеийг уян хатан болгох сунгалтын дасгалууд болон өөрт тохирох бусад олон төрлийн дасгалыг эндээс олох боломжтой. Энэхүү вебсайт нь таны биеийн бэлтгэлийн түвшин, зорилго болон бусад хувийн өгөгдөхүүнийг тооцоолон, танд өдөр бүрийн дасгалыг жагсаасан тусгай хөтөлбөр гаргаж өгөх болно.

Fatcatworkout

Өхөөрдөм энэхүү муур нь танд 7 минутын турш хамтдаа дасгал хийхийг санал болгоно. Энд зөвхөн баталгаатай, үр дүнтэй дасгалууд цогцолсон байгаа тул биеийн бүх булчинг ачааллаж, хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Fitnessblender

Видео бичлэг дээр үндэслэсэн, үнэ төлбөргүй энэхүү вебсайт нь гэрийн нөхцөлд дасгал хийхэд хамгийн тохиромжтой форматаар бичлэгээ хийж, бичлэг дээрээ дасгалын үргэлжилж буй хугацааг харуулах тоолууртай тул цаг харах гэж сатаарах шаардлагагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626217
1 эможи

keyboard_arrow_up