Та “ШҮЛСЭЭ ЗАЛГИАД“ л жин нэмдэг төрлийн хүн мөн үү!!! Та “ШҮЛСЭЭ ЗАЛГИАД“ л жин нэмдэг төрлийн хүн мөн үү!!!
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Та “ШҮЛСЭЭ ЗАЛГИАД“ л жин нэмдэг төрлийн хүн мөн үү!!!

2021 оны 4 сарын 02

Илүүдэл жин бол эмэгтэй, эрэгтэй гэлтгүй бүх хүмүүст л тулгардаг асуудлуудын нэг яахын аргагүй мөн. Зарим хүмүүс юу ч идсэн таргалдаггүй бол зарим нь шүлсээ залгих төдий л таргаллаа хэмээдэг. Тэгвэл эрдэмтэд энэ асуудал яг юунаас улбаатайг тодорхой болгожээ. 

Генийн онцлог

Генийн онцлогоос шалтгаалан биед үүсэх өөх болон шаталтын үйл явц харилцан адилгүй байдаг. Иймд өөхөө шатаахаасаа илүү хураах төлөвтэй хүн жингээ хасахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхдээ хэн илүү хичээнэ тэр хүн хамгийн их өөрчлөлтийг өөртөө авчирдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

 

Инсулины хэмжээ ихсэх

Инсулин жин нэмэх үндсэн шалтгааны нэг гэвэл та итгэх үү. Инсулин нь нэгэн төрлийн даавар бөгөөд цусан дахь чихрийн хэмжээг зохицуулж чихрийг энергийн эх үүсвэр  болгон хувиргадаг үндсэн үүрэгтэй. Харин хүн энергиэ хангалттай хэмжээнд зарцуулахгүй байх тохиолдолд инсулин чихрийг гликоген бус өөх болгон хувиргадаг байна. Түүнчлэн цусан дахь глюкозын хэмжээ ихсэх үед инсулины ялгарал дагаад өндөр болдог байна. Иймд уг бодис нь үндсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч хичнээн хоолны дэглэм барьж дасгал хийсэн ч жин нэмэгдэх шалтгаан болдог билээ.

 

Даавар 

Хүний бие унтаж байхдаа хүртэл хуримтлагдсан энергиэ зарцуулсаар байдаг. Энэхүү үйл ажиллагааны идэвхтэй байдалд өөхний хэмжээг зохицуулдаг дааврууд ихээр нөлөөлдөг байна. Дааврын дутагдал хэрхэн илүүдэл жин үүсэхэд нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй танилцуулбал.

- Хэрэв бамбай булчирхайн даавар хэвийн хэмжээнээс бага байх тохиолдолд бодисын солилцооны идэвх буурч биед шингэн хуримтлагдаж хүний бие хавагнахад хүрдэг.

- Бэлгийн дааврын дутагдал 40 нас давсан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог байна. Энэ нь эр эм бэлгийн булчирхай хөгширдөгтэй холбоотой. Уг үйл явц нь эмэгтэйчүүдэд илүү хурдацтай явагддаг бөгөөд 50-53 насанд цэвэрших үед эстрогений ялгарах хэмжээ эрс буурч жин нэмэхэд хүргэдэг. Харин эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн дааврын түвшин нь тийм ч хурдацтай буурдаггүй бөгөөд амьдралын хэв маяг болон эрүүл мэндийн байдлаас ихээхэн шалтгаалдаг байна.

 

Нойрны дутагдал 

Нойр дутуу явах нь жин нэмэх үндсэн шалтгаануудын нэг. Гэвч үргэлжлэх цагаас илүү чухал зүйл бол нойрны чанар. Гүн нойронд шилжих үед хүний биед мелатонин гэх бодис ялгардаг бөгөөд үүний дутагдал нь энерги зарцуулах үйл ажиллагааны идэвхийг болон бамбай булчирхай, бэлгийн даавруудын ялгарлыг тус тус бууруулдаг сөрөг үр нөлөөтэй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625078
0 эможи

Жин
2021-04-03 18:29
Жинтэй тарган хүмүүс дотоод шүүрлийн маш их асуудалтай этгээдүүд юм байна. Ойлгож авлаа. Тарган хүмүүсээс зайгаа барь.
keyboard_arrow_up