Г.Амаржил: Бүсгүйчүүд маань корсетыг жаргаж зүүх хэрэгтэй
“Aya corset”-ын үүсгэн байгуулагчдын нэг Г.Амаржилтай ярилцлаа. Түүнийг манай уншигчид “25 дугаар суваг” телевизийн “Making the band” шоуны “Mixx” хамтлагийн гишүүн байснаар танина. Өдгөө тэрбээр гэр бүлийн бизнес болох “Aya corset”-ынхоо брэнд хөгжүүлэлт талдаа идэвхтэй ажиллаж байгаа юм.
-Аливаа зүйлийн эхлэл хэцүү байдаг гэж ярьдаг. Тэггэхээр хоёулаа “Aya corset”-ыг хэрхэн эхлүүлж байсныг эргээд нэг дурсъя. Анхны санааг хэн гаргав гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Хамгийн анх 1998 онд ээж маань өөртөө зориулж бүс оёсон байдаг. Одоо бодохоор аль хэзээний 20 гаруй жил болчихсон байна. Энэ 20 гаруй жилийн хугацаанд хийхдээ 2003 оноос эхлээд хүмүүст яг захиалгаар хийж эхэлсэн. 2013 оноос эхлээд салоны хэмжээгээр захиалга аваад ерөнхий үйл ажиллагааны чиглэл бий болсон. Ээж маань аэробикийн багш дасгалжуулагч учраас шавь нар нь ч юм уу ойр тойронд нь байгаа хүмүүс амнаас ам дамжиж бүтээгдэхүүн захиалж хийлгэдэг байсан.
Миний хувьд 2013 онд бизнест орж ирсэн. Тухайн үед “25 дугаар суваг” телевизийн “Making the band” нэвтрүүлэгт оролцоод төсөл гэж ямар байдаг, яах ёстой ч юм, аливаа зүйлийг хүнд таниулахад ийм зүйл хэрэгтэй юм байна гэсэн ойлголт, мэдлэгтэй болчихсон. Гэтэл төслийн хамтлагаас “Ер нь юу хийх вэ” гэсэн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй боллоо.
Мэдээж хамгийн түрүүнд ээжтэйгээ хамтарч бизнес эхлүүлэхийг сонгосон. Ээж маань юм оёод л байдаг үүнийг түгээн дэлгэрүүлье гэж шийдээд “За ээж ээ, би олонд таниулах ажлыг нь хийе. Та бүтээгдэхүүнийхээ чанарт анхаараад хоёулаа хамтарвал ямар вэ” гээд ээжид анх санал тавьж байлаа. Ямар нэртэй байх уу, ер нь юу хийх үү, яах вэ гээд л олон төлөвлөгөө гаргаад брэнд хөгжүүлэлт талд нь илүү анхаараад нэг “Фэйсбүүк” хаяг нээхээс л эхэлж байлаа. /Инээв/
Анх брэндээ хэрхэн нэрлэх талаар олон санал гарсан. Улмаар ээжийн маань дүү нар, ойр дотныхон нь Ааяа гэж дууддаг учраас “Та өөрөө л энийг гаргасан. Ингээд 2013 онд би орж ирснээр тухайн бүтээгдэхүүн маань нэртэй боллоо. Хэрхэн яаж үйлчлүүлэх талаар үйлчилгээний системийг бүрдүүлж эхэллээ. Тэр цаг үеэс корсет гэж юу юм, корсетыг хэн хэрэглэдэг юм, ямар утга учиртайгаар хүн юу юундаа зориулж хэрэглэдэг юм гээд л судалгаа хийгдсэн.
-Эртнээс эхэлсэн юм байна шүү дээ. Мэдээж жижиг захиалгаас өнөөг хүртэл олон зүйлийг туулсан байх?
-Тийм шүү. Мэдээж судалгаа хийхдээ манай бүтээгдэхүүн юугаараа онцлогтой, ямар давуу талтай юм, сул тал нь юу юм, бүтээгдэхүүний загварын шинэчлэл хэр хийгдэж байна гэдэгт ч их анхаарсан. Iphone 1,2,3 гэж явдаг шиг манайх ч бас үргэлжлүүлэн тасралтгүй хөгжиж байна. Би үйлчлүүлэгчдэдээ “Одоо авч байгаа загвар чинь Iphone 12 гэсэн үг. Удахгүй 13 гарна аа” гээд л хөгжилтэйгээр тайлбарлахаар хүмүүс ойлгомжтой хүлээж авдаг. Анх зөвхөн дотуураа зүүдэг, битүү, ямар ч түгжээгүй, зөвхөн доороосоо татаж өмсдөг корсетны загвар гэж гарч байсан бол одоо цахилгаантай болгосон, хүүхдийн корсет ч гарсан байна гээд дурдаад байвал олон зүйл бий.
-Мэдээж “Aya corset”-ыг тухайн хүнд зөвхөн өөрт нь зориулдгаараа маш том давуу талтай шүү дээ?
-Тийм шүү. Тухайн хүн бүрт зориулж хийнэ гэдэг нь хамгийн гол зүйл. Хүн бүрийн биеийн онцлог, зориулж авч байгаа зориулалт нь өөр байдаг. Эрүүл мэнд, гоо сайхандаа хүмүүс илүү түлхүү авдаг. Өмнө нь хүмүүс гоо сайхандаа л зориулж авч байсан гэж хэлж болно. Гэтэл корсет хүний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдгийг судалгаа болон ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийн кейс, бодит түүхээс харж болно. Анх 2003 онд захиалж байсан хүмүүс маань одоо хүртэл манайхаар корсет захиалж хийлгэдэг. Манайхаар тасралтгүй үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нар маш олон байна. Тэднийхээ амьдралын кейсээр дамжуулаад манай бүсийг хэрэглэснээр ямар үр дүн өгч байна, өөрийнх нь амьдралын хэвшилд хэрхэн нөлөөлж байгааг хардаг.
Корсет буюу манай бүс амьдралын хэвшилд нөлөөлөөд ирэхээр хүн зөв сууж сурч байна. Нуруу, бөөрний гажиг байгаа бол түүнийгээ засч байна. Хүний гадна өөхлөлт ихсэхээр эрүүл мэнд төдийлөн сайн биш болж, гэдэс ихтэй болдог. Харин бүс зүүгээд гэдэс багасахаар хөлнийх нь ачаалал багасч, хөлний эрүүл мэндийг хүртэл шийдэж байна. Мөн бид урьдчилан сэргийлэх, өвдөөд эхэлчихсэн бол түүнийг гааруулахгүй байх тал дээр үйлчлүүлэгчдэдээ эрүүл мэндийн талаас нь тайлбарлаж хэлдэг.
Нөгөө талаас гоо сайханд хэрхэн нөлөөлж байна гэхээр хүмүүс турж, галбиржиж байна. Хүмүүс хурдан турах, хурдан галбиржих тухай л боддог. Мэдээж манай бүс таны бүсэндээ хэрхэн цаг зарцуулж байна тэр хэрээр үр дүн өгнө. Хүн гэр бүлдээ хэрхэн цаг зарцуулж байна, яаж амжилт олж байна гэдэг шиг бүсэнд ч бас зарцуулах цаг гэж бий. Хамгийн гол нь бүс хэрхэн зүүсэн тэр галбираар л турна. Тиймээс бидний хувьд хүмүүсийн бүсэндээ зарцуулах цагийг нь үр дүнтэй байлгахын тулд хүний биед тулгуур нумууд нь хэрхэн байрлаж байна, яавал биед шигдэж дарамт болохгүй байх вэ гэдэгт анхаарч ер нь хүнийг зовоохгүй байх талаас нь бодолцож, өдийг хүртэл зүтгэж байна.
-Зовоохгүй байх гэснээс манай бүсгүйчүүд хэн нэгнээс “Энэ корсет сайн” гээд сонсонгуутаа л аваад зүүчихдэг. Гэтэл нөгөөх нь биед эвгүй болохоор зүүж чадахгүй хадгалдаг. Эсвэл “Хоёрхон цаг зүүсэн корсет зармаар байна” гэдэг. Нэг ёсондоо бүс авснаар зовлонгийн эхлэл болчихож байх шиг?
-Манайхаас корсет авч байгаа хүмүүст нэгдүгээрт, “Чийг татахгүй байдлыг нь анхаарай” гэж хэлдэг. Яагаад чийг татахгүй байдал маш чухал байна гэхээр, чийг татдаг, тэрийг гадагшлуулахгүй байгаа материал биед хүрэхээр арьсанд харшил өгөх магадлалтай. Хоёрдугаарт, нурууны ясан дээр чийг өгөөд байхаар кальци алдагдаж, хэдийгээр турлаа ч гэсэн дараа нь жаахан жин нэмэнгүүт нөгөө яс суулт өгөхөд бэлэн болоод зөөлөрчихдөг. Жишээ нь, бид хатуу ааруул ч юм уу ямар нэгэн зүйлийг усанд удаан байлгахаар дэвтдэгтэй адилхан гэсэн үг. Нөгөө талаараа бөөр маш чухал. Бөөрөнд тодорхой хэмжээний өөх байх ёстой. Тэр нь хүний бөөрийг унжихаас хамгаалж байдаг. Харин өөхгүй болсноор бөөр унжилт, суналттай болдог. Энэ тохиолдолд эмч нар “Хоол сайн ид, жин нэм” гэдэг. Гэтэл бид тэрийг механикаар гаднаас нь яаж хамгаалах вэ гэхээр заавал бүс зүүх шаардлагатай болдог. Чийг таталттай байдал нь тэр өөхийг давхар хайлуулчихдаг гэсэн үг.
Мэдээж “Энэ бөөрний өөх нь байна, энийг хайлуулахгүй, энэ хэрэггүй өөхийг хайлуулъя” гэж тооцоолдог смарт бүс гараагүй байна. Тийм болохоор энэ төрлийн бүснүүд бүх өөхийг л хайлуулна. Ингэхээр хүмүүс эрүүл мэндээрээ хохироод байна гэдгийг би маш их хэлдэг.
-Бүсгүйчүүд маань анх зүүхээр амьсгалж чадахгүй байна гэж их ярьдаг. Магадгүй энэ нь хэмжээ алдсанаас болж үүсдэг хүндрэл үү?
-Ёстой зөв асуулт асууж байна. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал. Эмэгтэйчүүд төрөнгүүт гэдэс алга болчихно гэж боддог ч үлдчихдэг. Тэгэхээр “Энэ гэдсийг алга болгочих юмсан” гэх зэргээр сэтгэл зүйн хувьд хямралд ордог. Бас жин нэмчихээд хасмаар байгаа хүмүүс бүсийг маш чанга зүүж байж хурдан хэвэндээ орно гэж боддог. Тийм биш ээ. Хурдацтайгаар жин хасъя гэвэл тодорхой хэмжээнд өөртөө тохирсон бариутай бүсийг сонгож, удаан цагаар зүүх ёстой. Тэгэхгүй 30 минут ч юм уу 2 цаг зүүгээд тайлаад байвал үр дүнгүй.
Бүс удаан зүүхээр ходоодонд бага зэргийн даралт өгснөөр ходоодны хэмжээг заагаад нэг их идэх гээд байхгүй. Нөгөөтэйгүүр бүсээ удаан зүүхээр хүн зөв сууж сурдаг. Зөв сууж сурвал зөв галбиржина. Буруу суугаад байвал энд тэнд бөглөрөл үүснэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс хэт бариу бүс авах гэж яарсны хэрэггүй л гэж би хэлмээр байна. Өөртөө тохирсон бариутай бүс авах нь илүү тохиромжтой. Энэ тохиолдолд амьсгал давчдах мэдрэмж төрөхгүй.
-Танайх хувцасны гадуур зүүх корсет гаргасан нь энэ төрлийн бизнес хийж байгаа газруудаас ялгарах онцлог гэж хардаг. Гадуур корсетыг зөвхөн гоёлд зүүх үү эсвэл гэдэсний даруулга болгож ашиглаж болох уу?
-Хүмүүс эртнээс гадуур болон дотуур зүүдэг хоёр корсет хэрэглэж ирсэн. Тэгвэл дотуур зүүдэг бүсийг ямар ч хувцас өмссөн мэдэгдэхгүй байхаар сонгодог. Харин гадуур зүүдэг корсетны хувьд өндөрсөх тусам галбиржуулагч болгож зүүх боломжтой. Манайх 6-30 см хүртэл гоёлын бүс хийж байна. 15 см-ээс дээш бол нуруунд тулгууртай, галбиртай харагдуулна, хамгаалах процесс нь ч илүү. Тухайн хэмжээнд тайл гаргаж, тулгуур болж байгаа учраас галбиржуулагч бүс болно гэсэн үг. Дотуураа бүс зүүх сонирхолгүй хүмүүс гадуур корсетыг илүү сонгодог. Арьсан дээрээ бүс зүүхээр загатнадаг, арьс нь эмзэг, эсвэл янз бүрийн бүс хэрэглэсээр байгаад гүвдрүүтдэг, шархалдаг янз бүрийн реакци үзүүлдэг болчихсон хүмүүс бол гоёлын төрлийн бүсийг илүү хэрэглэдэг. Зарим эмэгтэйчүүд дасгал хийхдээ ч энэ бүсийг зүүж байна. Хүмүүс өөрсдийнхөө сонирхолд зориулж янз бүрээр хэрэглэж байна.
-Хүмүүс танайхыг яагаад мөртэй корсет хийхгүй байна гэж нэлээд асуудаг юм билээ?
-Яагаад гэвэл, бид хүний эрүүл мэндэд зориулж юм хийж байгаа учраас мөртэй корсет хийхгүй байгаа юм. Мөртэй хийчихээр мөрөн дээр даралт өгнө. Удаан машин бариад явах ч юм уу, удаан суухад л мөрөн дээр ачаалал ирдэг. Тийм байхад бүс зүүчихээр дарамт үүснэ. Хүүхдийн мөрийг тэгшхэн байлгана гэсэн янз бүрийн бүс онлайнаар зарагддаг. Гэтэл тэр бүсийг хоёр цаг зүүлгэхэд л хүүхэд маш их стресст ордог. Манайх эрүүл мэнд, гоо сайхны бүс гэснээ үүнийхээ эсрэг зүйл үйлдвэрлэж болохгүй. Мөртэй корсет хийх материал хүртэл зориулагдсан байх ёстой. Энэ талаар бид судалгаа хийж байна. Яг л тохиромжтой загвар, материал гарвал санал болгоно. Түүнээс биш бид ашгаа бодож нэг юм гаргачихъя, энэ эрэлттэй байх юм байна гэж үйлдвэрлэхгүй.
-Олон төрлийн бүс зүүж үзсэн хүний хувьд “Aya corset” зүүхэд бүс зүүгээгүй юм шиг мэдрэмж төрдөг. Ийм бодолтой хүмүүс ч олон юм билээ. Нэг бодлын кайф аваад байгаа байхгүй юу?
-Хүмүүс бүс зүүх зовлонтой байна гэж ойлгодог. Уг нь бүсийг жаргаж зүүх хэрэгтэй. Амьсгалах хэрэгтэй. Зүрхний ачаалал, уушгины багтаамждаа зориулж бариу, сулаа тохируулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр маш чанга бүс зүүхээр хүн бачимдаж, уурлаж, стрессдэг. Энэ стрессийг багасгахын тулд илүү гоё хэрэглээг сонгоход нь л бид тусалж байгаа юм.
-“Aya corset” гэхээр зөвхөн корсетоор төсөөлж байсан ч хувцас, гутал хийсэн байна. Магадгүй брэндээ цааш нь хөгжүүлээд үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа юу. Хувцас хийж эхлэх юм уу?
-Аяа корсет гэхээр манайх салоны хэмжээнд ажилладаг байсан бол ковид гарснаас хойш дэлгүүр рүү шилжсэн. Энэ нь мэдээж үйлчлүүлэгчдээ бодсон шийдвэр байсан. Яагаад гэвэл, хүмүүс ирээд илүү тухтай, илүү сайхан, суугаад ярихад агаартай ч гэдэг юм уу. Төрөлжүүлэлтийн хувьд гэвэл, дэлгүүрт ирээд үзсэн хүмүүс өөрт тохирсон тодорхой хэмжээний тоотой үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнийг харах боломжтой. Онлайнд нэг хоёр удаа тэрийгээ хэлнэ. Тэндээс сонгох хүмүүс ирээд авчихаж байгаа юм. Мэр сэр жижиг зүйлүүдийг гаргана. Манайх жишээ нь дэлгүүр маань анх нээгдэхэд толгойн гоёлтой, бүстэйгээ, гар урлалаар хийгдсэн гоёл чимэглэлтэйгээ гурван бүтээгдэхүүн байсан бол одоо гутал нэмэгдэж байна. Цаашлаад куртик, бомбер ч гэдэг юм уу тухайн зүйлтэй юу тохирч байна, магадгүй хүн бүсээ хэрэглэх гэхээр ганцхан байгаад тэр нь хослохгүй бол бид хослуулаад хэрэглэх боломж нь юу байна гэдгийг харж байгаад тодорхой хэмжээнд үйлдвэрлэгчдэд захиалга өгч зарим зүйлийг хийлгэнэ.
Мэдээж гол бүтээгдэхүүн маань корсетон бүс. Энэ бизнесийг ярихын өмнө ээжийгээ заавал онцлох ёстой. Ээжийн маань сэтгэлээр дамжуулж эхэлсэн учраас энэ бизнес маш үр дүнгээ өгч байна. Одоо ч гэсэн тэр сэтгэл дуусаагүй бид хамтраад үргэлжлүүлээд явж байна. Ээж маань нэг зүйлийг байнга захидаг. “Хүнийг баярлуул, хүнд тусал. Тэр тус бидэнд эргээд л ирнэ. Заавал ашиг харах шаардлагагүй. Ашиг гэдэг зүйл хүнд тусалсны дараа ирнэ” гэдэг. Тийм ч учраас бид олон хүнд чанаргүй үйлчлэх биш нэг хүнд бүрэн үйлчлэхийг чухалчилдаг.
-Өөрийн тань хувьд байнга бүс зүүчихсэн харагддаг. Ер нь өдөрт хэдэн цаг зүүж байна вэ?
-Би бүсээ хувцас шиг л хэрэглэдэг. Үүнийг хэлэхдээ би ээжээрээ бахархаж байгаагаа дахин хэлмээр байна. Би анх нугардаг байхдаа “Нуруу өвдөөд байна” гэж ээждээ хэлсэн. Ээж тухайн үед “Миний охин энэ бүсийг зүүгээрэй” гээд 15 настай байхад анх бүс зүүлгэж байсан. 15-тайдаа гэхээр би одоо 17 жил бүс зүүж байна. Энэ хугацаанд миний жин заримдаа нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Гэхдээ бүр барьж чадахгүйд хүртлээ нэмж байгаагүй. Энэ нь бүсээ байнга зүүж байсантай холбоотой.
Хүмүүс өдөр бүр бүсээ хэдэн цаг зүүх ёстой вэ гэж их асуудаг. Манайд ирж үйлчилгээ авсан хүмүүст бид “Бүсээ зөв зүүгээрэй. Эхлээд зүүхэд эвгүй байвал 2 цаг зүүгээд л тайлчих. Заавал хаширтал зүүх хэрэггүй” гэж зөвлөдөг. Хамгийн гол нь чийг татахгүй, таны эрүүл мэндэд тохирсон бүс л байвал зөвхөн манайх гэлтгүй шаардлага хангасан ямар ч бүсийг өдрийн туршид хэрэглэж болно.
Бүс маш нарийн хэрэглээ учраас сонголтгүй байдалд орохгүйн тулд л манайх үйлчилгээ үзүүлж байна. Маш олон төрлийн бүс онлайнаар зарагддаг. Олны танил хүмүүс, нэртэй багш нар, жүжигчид нэрээ тавиад өөрийнхөө брэнд болгоод явж байна. Үүнийг нэг талаасаа буруу гэж хэлнэ. Тэр зүйлүүдийг хүний эрүүл мэндэд ямар хор хохиролтойг мэдэхгүй байж шууд тэгж рекламдаж, нүүр царайгаар ажиллах нь надад муухай санагддаг. Бидний хийж байгаа LIVE-ыг үзэх юм бол үйлчлүүлэгчдэдээ мэдээлэл өгөхөөс биш “Манай бүтээгдэхүүнийг ав” гэж ерөөсөө хэлдэггүй. Тухайлбал, хийсвэр хагалгаагаар төрсөн болон доошоогоо оёдолтой хүмүүс бол 1-6 сарын дараа оёдлын эдгэрлээс шалтгаалж бүс зүүх хэрэгтэй, хүүхдэд дөрвөн наснаас эхлээд бүс зүүлгэж болно зэргээр үргэлж үйлчлүүлэгчдэдээ мэдээлэл зөвлөгөө өгөхийг хүсдэг.
Мэдээж манайхыг зорин ирэхийг хүсвэл “Фэйсбүүк”-ийн https://www.facebook.com/AYAcorset хуудас болон 77447007 утсаар холбогдох боломжтой.
Хаяг: Салбар 1
УИД-ийн баруун талд “Алтай центр”-ийн 3 давхарт
Мягмар, Бямбад амарна.
Ажлын өдрүүдэд 10:00-20:00
Нямд 11:00-19:00 хүртэл ажиллана.
Салбар 2
“Бөмбөгөр” худалдааны төвийн өргөтгөл Хуучнаар “Содон бөмбөгөр” одоогоор “Box Mall”2 давхарт урсдаг шатны дэргэдэх лангуу
Лхагва, Нямд амарна.
Бусад өдрүүдэд 09:00-20:00
Эх сурвалж http://www.info.mn