ЗӨВЛӨГӨӨ: 40-өөс дээш насны ЭМЭГТЭЙЧҮҮД нүүрээ хэрхэн БУДАХ вэ? ЗӨВЛӨГӨӨ: 40-өөс дээш насны ЭМЭГТЭЙЧҮҮД нүүрээ хэрхэн БУДАХ вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: 40-өөс дээш насны ЭМЭГТЭЙЧҮҮД нүүрээ хэрхэн БУДАХ вэ?

2021 оны 3 сарын 01

Эмэгтэй хүн 40 нас гараад ирэхээр л өмнө нь буддаг байсан нүүр будалт нь төдийлөн сайхан харагдахаа больсныг анзаарч эхэлдэг. 
Залуу бүсгүйчүүд нүүрнийхээ хэсгүүдийг улам бүр тодотгох зорилготой байдаг бол 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жижиг өө, сэвээ даран байгалиасаа гэрэлтсэн, эрүүл төрхтэй байхыг эрхэмлздэг.

Чийгшүүлэх бас дахин чийгшүүлэх

Хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьсыг хэзээ ч чийгшүүлэгчгүйгээр орхиж болохгүй. Чийгшүүлэгч хангалттай түрхээгүй аваас нүүр будалт хийгээд ч нэмэргүй юм.

Праймер бас дахин праймер

Нүүр ба нүдний арьсанд зориулагдсан праймерууд арьсны гадаргууг илүү гөлгөр болгож, аливаа нүх ба үрчлээсийг бөглөж, косметик бүтээгдэхүүний гайхалтай суурь болж өгдөг. 

Шингэн бүтэцтэй өө дарагч 

Одооноос эхлэн та зөвхөн шингэн бүтэцтэй өө дарагч хэрэглэх хэрэгтэй. Илүү өтгөн бас хатуу бүтэцтэй бүтээгдэхүүнүүд таны үрчлээсийг улам бүр л тодруулах болно.

Цайвар шар туяатай шингэн суурь крем сонгох

Таны арьс хэт их тослогжилттой биш л бол 40-өөс дээш насны босгыг давсан даруйдаа аль болох шингэн бүтэцтэй суурь крем хэрэглэж заншаарай. Нунтаг бүтэцтэй аливаа бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Тэдгээр нь арьсны гадаргуу дээр тогтож, үрчлээсийг илүү тод харагдуулдаг сул талтай. Харин нунтаг пудрыг ор тас мартаарай. 

Бага зэрэг чийгтэй спонж 

Идэр насны эмэгтэйчүүд арьсан дээрх өө, сэвээ дарах зорилгоор будгаа хэтрүүлэх нэгэн том алдаа гаргадаг. Хэт зузаан түрхсэн крем нь байдлыг харин ч эсрэгээрээ дордуулна. Шаардлагатай бүрхүүлийг өгөх хэрнээ, байгалийн харагдах нимгэн давхарга бий болгох будалт нь хамгийн зөв сонголт юм. Харин үүнд танд бага зэрэг чийгтэй спонж тусална. Мэргэжилтнүүдийн онцолсноор чийгтэй спонжоор крем түрхэх үед усны үлдэгдэл бүтээгдэхүүний зарим хэсгийг шингэлж, арьсанд чийг өгч, төгс хэмжээнд бүрхдэг байна.

Дулаан өнгийн нүдний тень 

Дулаан туяатай, цайвар өнгөнүүд царайг илүү амарсан, залуу харагдуулж, нүдний цагааныг тодотгож, нүдийг бүхэлд нь "өргөж" өгнө. Ерөнхийдөө нүдний тенийг хэтрүүлэн түрхэхгүй байх нь их чухал. 

Цайвар бор өнгийн хөмсөгний харандаа

Хөмсгөө будахдаа байгалийн үсний өнгөнөөсөө нэг туяагаар цайвар өнгө сонгох хэрэгтэй. Хөмсөгний харандаагаа мөн 45 хэмийн өнцөгт барьснаар илүү зөөлөн, байгалийн будалт хийх болно.

Сормуусаа дэрвийлгэх

Насны хэрээр бидний сормуусны хэлбэр илүү тэгшхэн болж, доошоо чиглэж эхэлдэг. Үүнийгээ дагаад нүд ч бас илүү жижиг харагддаг.  Сормуусны дэрвийлгэгч хэрэглэснээр таны нүд нээгдэж, том бас залуу харагдана.

Бор өнгийн нүдний харандаа хэрэглэх

Гүн бор өнгийн нүдний харандаа нүдийг хангалттай тодруулахын зэрэгцээ илүү даруу, дэгжин төрх бий болгоно. Нүднийхээ өнцгийг бага зэрэг муур хэлбэрт оруулахыг хүсвэл хөвөнтэй модны тусламжтайгаар өнцгийг нь өргөөрэй. 

Хацар өнгөлөгч түрхэх

Дотроосоо гэрэлтсэн, бага зэрэг ягаарсан эрүүл арьсны эффектийг хацар өнгөлөгч бий болгоно. Гэхдээ хэтрүүлэн түрхсэн тохиолдолд та алиалагч шиг харагдах тул арьсандаа байгалийн харагдах хөнгөн өнгө нэмээрэй.

Жимсний өнгөтэй уруулын будаг сонгох

 Уруулаа байгалийн өнгөтэй ойролцоо эсвэл жимсгэний ягаан туяатай будаг сонгох нь залуу бөгөөд дүүрэн харагдахад тусална. Мөн 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд матт эсвэл гялалзсан биш, харин энгийн тослог бүтэцтэй уруулын будаг хамгаас тохиромжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624088
1 эможи

keyboard_arrow_up