Олны анхаарлыг татаад буй Clubhouse платформын тухай мэдвэл зохих 5 ЗҮЙЛ Олны анхаарлыг татаад буй Clubhouse платформын тухай мэдвэл зохих 5 ЗҮЙЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Олны анхаарлыг татаад буй Clubhouse платформын тухай мэдвэл зохих 5 ЗҮЙЛ

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

Фэйсбүүк, Твиттер гэх мэт нийтэд зориулсан сошиал медиагаас тодорхой хүрээний хэрэглэгчдэд чиглэсэн жижиг платформууд эрчимтэй хөгжиж эхэллээ. Үүний нэг нь өөр хоорондоо зөвхөн дуу хоолойгоор холбогддог Clubhouse хэмээх платформ юм. 

Clubhouse гэж юу вэ?

Arslan.mn

Clubhouse бол гар утасны аппликейшн. Онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон олон нийтийн цахим харилцааны хэрэгсэл юм.

Хэрэглэгчид уг аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог ба шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэй.

Сонирхолтой нь уг аппликейшныг ашиглахын тулд зөвхөн уригдах шаардлагатай. Та аль нэг App Store-оос хаяг нээн татах боломжгүй.

Шинээр нэгдэж буй хэрэглэгчид технологи, бизнес, эрүүл мэнд зэрэг сонирхсон сэдвээ сонгох ба сонирхлоо дэлгэрэнгүй мэдээлэх тусам аппликейшнаас тус сонирхол руу нь чиглүүлж, хэн нэгэн хэрэглэгч эсвэл харилцан ярианы бүлгийг дагахыг санал болгодог аж.

Харилцан ярианы бүлэг нь онлайн хурал шиг бүтэцтэй боловч цөөн хэрэглэгч ярих бусад нь сонсох эрхтэй байдаг. Яг л гар утасны дуудлага шиг харилцан яриа дуусахад бүлгийн онлайн өрөө хаагдана.

Яаж уригдах вэ?

Arslan.mnБусад сошиал медиа шиг аппликэйшн татаж аваад шинээр хаяг үүсгэх боломжгүй, зөвхөн тухайн платформ дээр байгаа хэрэглэгчийн урилгаар (таны утасны дугаараар) нэгдэх боломжтой байдаг Clubhouse-ийн нэг онцлог юм. Үүнээс гадна Clubhouse одоогоор зөвхөн IOS үйлдлийн системтэй төхөөрөмж дээр л ажиллаж байгаа аж.

Clubhouse-н одоогийн хэрэглэгч танд урилга илгээснээр хаяг нээн татаж авах эрх нээгдэнэ. Урилга бүхий холбоос утасны дугаарm тань ирж шинэ хаяг нээх хуудас руу чиглүүлнэ.

Clubhouse-ийн хэрэглэгч дээд тал нь хоёр хэрэглэгчийг л урих боломжтой байдаг тул хүссэн хүн бүр нэгдэх боломжгүй юм. 

Clubhouse юугаараа онцлог вэ? 

Arslan.mn

Тавуулаа, тавиулаа, таван саяуулаа

Өмнө нь дурдсанчлан Clubhouse-т хүмүүс зөвхөн аудиогоор л хоорондоо харилцах боломжтой ба тухайн яриа бичигдэж үлддэггүй нь хамгийн том давуу тал юм. Гэхдээ зарим хэрэглэгчид алдартнуудын ярилцлагыг бичин авч, YouTube гэх мэт бусад сошиал медиад байршуулах тохиолдол гарч байна. 

“Closed Room” хаалттай өрөөнд өөрийн сонгосон таньдаг хэдэн хүмүүстэйгээ, эсвэл “Open Room” нээлттэй өрөөнд хэнч орж болно, эсвэл “Social Room” өөрийн дагадаг хүмүүстэйгээ ярилцах боломж юм.

'Clubhouse'-т юу хийж болох вэ?

Arslan.mn

Хэзээ ч хаана ч хэнтэй ч ярьдаггүй сэдвүүдийг сонгож Room хэснэ.

Clubhouse-ийн гол функц бол чатны өрөө (chatroom) юм. Уригдсан хэрэглэгчид бусад хэрэглэгчдийг эсвэл сонирхдог сэдвээ дагах (follow) замаар нийтийн (public) болон хувийн (private) чатны өрөөнүүдэд нэгдэж харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлэг сонсох, өөрийнхөө санаа бодлыг хуваалцах боломжтой. Үүгээр зогсохгүй алдартнуудын ярилцлага, DJ нарын бүтээлийг сонсож, түргэн болзоонд орох боломжтой өрөөнүүд ч нэмэгдсээр байна. 

Яагаад гэнэт алдартай болсон бэ?

Arslan.mn2020 оны гуравдугаар сард гарсан уг аппликейшн 2020 оны тавдугаар сар гэхэд 1500 гаруй хэрэглэгчтэй болж 100 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ.

Харин энэ үеэр Space X, Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск болон Robinhood компанийн гүйцэтгэх захирал Влад Тенев нар Clubhouse дээр хийж буй харилцан яриагаа Youtube-ээр шууд дамжуулснаар хэрэглэгчдийн тоо, нэр хүнд нь огцом нэмэгджээ.

Улмаар энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар Clubhouse-г хоёр сая хүн хэрэглэж байгаа ба зах зээлийн үнэ нь 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623607
1 эможи

keyboard_arrow_up