Шинэ оноо угтаж ГЭР БҮЛЭЭРЭЭ хийж болох сонирхолтой зүйлс Шинэ оноо угтаж ГЭР БҮЛЭЭРЭЭ хийж болох сонирхолтой зүйлс
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ оноо угтаж ГЭР БҮЛЭЭРЭЭ хийж болох сонирхолтой зүйлс

2020 оны 12 сарын 31

Жилийн хамгийн сэтгэл догдлуулам үе бол хоёр оны зааг болох арванхоёрдугаар сар билээ. Хүн бүхэн хуучин оноо дүгнэн, үдэж ирэх ондоо илүү ихийг бүтээх урам зоригоор тэтгэгддэг гайхалтай сар. Энэ жил улс даяараа хөл хорионд орж, шинэ оноо гэр “зуур” өнгөрүүлэхээр байгаа ч жилийн хамгийн торгон үеийг хамгийн хайртай хүмүүстээ зориулна гэдэг сайхан шүү дээ. Хэдийгээр гарч орох боломж хязгаарлагдсан ч гэр бүлээрээ хийж, аз жаргалыг мэдрэх хязгааргүй боломж бий. Гэр бүлээрээ хийж болох сэтгэл дулаацуулам зүйлсийг хүргэж байна.

Бэлэг авч өгөх

Шинэ жилээр хүн болгон хамгийн сайхан бэлгийг нэгэндээ өгөхийг хичээдэг. Хэн нэгнээс сэтгэлийн бэлэг хүлээж авах сайхан шүү дээ. Заавал үнэтэй бэлэг байх албагүй. Урам  өгөх, тэврэхээс эхлээд хэрэгтэй зүйлийг нь онлайнаар захиалаад авч болно. Гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсдэг бол амьтан үрчилж авч өгөөрэй.

Цасан хүн хийх

Энэ бол хийхэд хялбар ч гэр бүлийн гишүүн бүрт аз жаргал мэдрүүлэх хамгийн сайхан санаа. Гэрийнхээ ойролцоо хүн хөдөлгөөн багатай газрыг зорьж, халуунаа барьдаг саванд шоколадан ундаагаа хийгээд яваарай. Цэвэр агаарт гарч, цана чаргаар гулгаж, цасан хүнээ хийвэл бүр ч гоё. Өвөл заавал мэдрэх ёстой сэтгэл дулаацуулам зүйлсийн нэг юм даа.

Захиа бичих

Гэр бүлийнхээ хэн нэгэнд хэлж чадаагүй үгс байгаа юм биш биз? Өөрт нь шууд хэлэхэд эвгүй байгаа бол бүхий л мэдрэмжээ бичиж, талархсан, хайрласан сэтгэлээ захиа болгон өгөөрэй. Шинэ он солигдох мөчид бие биедээ захиагаа бэлэглэж, уншуулаарай. Захиа хамгийн нандин бэлэг болно гэдэгт итгээрэй.  

Сайн үйл хийх

Шинэ он гарах мөч хамгийн сайхан байдаг. Сэтгэл догдлом. Гэсэн ч ийм сайхан үеийг зутруу, гунигтайхан өнгөрүүлж буй хүмүүст гэр бүлээрээ нийлэн сайн үйл хийж, багахан ч атугай мөнгөн тусламж үзүүлээрэй. Энэ жил айлаар явж, бэлэг тарааж, хүмүүсийг баярлуулах боломжгүй хэдий ч цахим ертөнцийг ашиглан хүмүүст тус дэм болоорой. Жилийн энэ үеэд бусдыг баярлуулахаас илүү сайхан зүйл гэж юу байх билээ?

Өнгөрсөн оноо дүгнэж цэгнэх

Гэр бүлийн хүрээнд 2020 онд юу хийж бүтээснээ, бас ирэх онд юу хийхээ төлөвлөж, түүнийгээ бүтээлчээр тэмдэглэж, чимэглэн авч үлдмээр байна уу? Сонирхолтой тууз, наалт, дэвтэр, хайчилбарууд нийлүүлж байгаад гэр бүлийн "Оны ном"-ыг хийгээрэй. Танд ойлгож сурах зүйл их, бас хийж бүтээх зүйл ч арвин байх болно.

Шинэ оноо хамтдаа угтах

Баярын өдөр хүн бүхэн чаддаг зүйлсээ хийж, оноо угтахдаа бэлдээрэй. Гэрээ цэвэрлэж, эмх цэгцэнд нь оруулаад үдшийн амттай зоогоо хийж, ширээгээ хамтдаа чимэглээрэй. Шинэ он Таны гэр бүлд сайхан бүхнийг өгнө гэдэгт итгэлтэй байна.    

Эх сурвалж: UB.LIFE
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622398
0 эможи

Зочин
2021-01-03 02:58
Зочин
2020-12-31 13:18
keyboard_arrow_up