Хаврын улиралд хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ? Хаврын улиралд хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хаврын улиралд хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2021 оны 3 сарын 13

Salad Love GIF by Eating Bird Food - Find & Share on GIPHY

Улирал солигдоход бие организмыг вирусийн эсрэг тэмцэхэд зөв хооллолт маш чухал үүрэг гүйцэтгэж, тусалдаг. Тэгвэл өдөр тутмын цэсэндээ амин дэм, фитонутриент нэмэх зорилгоор ямар бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэхийг эрүүл хоолны Bite брэндийн үүсгэн байгуулагч зөвлөж байна.

Куркума

Энэтхэгийн уламжлалт халуун ногоо нь тод шаргал өнгө, халуун амтаараа онцгойрдог. Гэхдээ эрдэмтэд куркума нь үүнээс ч илүү их давуу талуудтай болохыг баталсан байдаг. Тухайлбал уг халуун ногоо нь интерлэйкин бодисын IL-10 (IL-10 эсвэл CSIF) түвшинг нэмэгдүүлдэг байна. Энэ нь ханиад, томуу, вирусийн өвчний үеэр үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бодис юм. Үүний зэрэгцээ нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ та мэдээж хэрэг өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй гэдгийг санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ өвдсөн тохиолдолд заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө, зааварчилгаа аваарай.

Матча

Ногоон цай нь маш их хэмжээний аминдэм, эрдэс бодис, антиоксидант өөртөө агуулдаг тул супер хүнсэнд тооцогддог. Судалгаанаас үзэхэд матча нь зөвхөн хоол боловсруулах системд сайн нөлөө үзүүлээд зогсохгүй дархлааны системийг дэмждэг болох нь нотлогджээ. Та матча нунтгийг зөвхөн уугаад зогсохгүй нарийн боов, чиа-пуддинг, амттандаа нэмж эсвэл матчатай бэлэн зууш худалдан авч болно.

Болгар чинжүү

Болгар чинжүү буюу бидний хэлж заншсанаар амтат чинжүү. Яагаад ч юм зөвхөн цитрусын төрлийн жимсэнд C аминдэм хамгийн ихээр агуулагддаг гэж үздэг. Дархлаа дэмжигч аминдэмийн агууламжаараа амтат чинжүү дээд рекордыг эзэмшдэг (100 граммд 250 мг). Дараа нь үхрийн нүд (100 граммд 200 мг), брокколи (100 граммд 136 мг) ордог байна. Харин 100 грамм нимбэг болон мандаринд ердөө 40 болон 38 мг C аминдэм агуулагддаг. Харин хүн өдөрт дунджаар 80-90 мг C аминдэм авсан байх ёстой аж.

Даршилсан байцаа

Энэхүү ферментжүүлсэн бүтээгдэхүүн нь пробиотик болон пребиотикийн өндөр агууламжтайгаас гадна олдоц сайтай хүнс юм. Түүнчлэн даршилсан байцаа нь марганц, эслэг, C аминдэмээр баялаг тул дархлааг идэвхжүүлэх нөлөөтэй. Өдөр тутамдаа даршилсан байцаа, улаан манжин зэрэг ферментжүүлсэн бүтээгдэхүүн идсэнээр та дархлаа болон ходоодны үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.

Самар

Самар нь цайр ихтэй бүтээгдэхүүн. Үүнээс гадна тархи, мэдрэлийн системийн эрүүл үйл ажиллагаанд тустай омега 3, 6, 9 тосны хүчлээр баялаг. Хулууны үр, гүнжидийн үрэнд анхаарлаа хандуулаарай. Учир нь эдгээр хүнсэнд асар их хэмжээний (100 граммд 7-8 мг) цайр агуулагддаг. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621766
0 эможи

Зочин
2020-12-04 12:31
keyboard_arrow_up