COVID-19: ХӨЛ ХОРИОГ хэрхэн стрессгүй давах вэ? COVID-19: ХӨЛ ХОРИОГ хэрхэн стрессгүй давах вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: ХӨЛ ХОРИОГ хэрхэн стрессгүй давах вэ?

2021 оны 4 сарын 13

Хэт хурдацтай хөгжиж буй орчин үеийн галзуу хэмнэлд амьдарч байгаа бид зарим зүйлсэд "Тормозоо гишгэх" хэрэгтэйг цар тахал бидэнд хүчтэйгээр ойлгууллаа. Та 2021 онд өөртөө шинэ зорилт тавих гэж байгаа бол тэр нь амжилтад хүрч эсвэл гоолиг биеийг олж авах бус харин удаан амьдралд суралцахуй байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд тусгаарлалтын үеэр хэрхэн "slo-mo" горимд шилжиж болохыг харцгаая.

Удаан хоолло

50 Foods That Are Super Healthy

Хэдийгээр хоолоо удаан зажилж, удаан сууж идэх нь эрүүл мэндэд тустай ч удаан хооллох нь үүнээс арай өөр утгатай. Түргэн хоол, химийн бодис агуулсан, олон сар жилээр хадгалагддаг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, үүний оронд эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан органик, чанартай хүнс сонгохын зэрэгцээ илүүдэл хог хаягдал гаргалгүй хоолонд ухамсартайгаар хандахыг "Slow Food" хөдөлгөөн уриалдаг. Мөн хоолныхоо амт бүрийг сайтар, мэдэрч таашааж аажмаар идэх нь удаан хооллох хөдөлгөөний нэгэн хэсэг юм. Хөл хорионы үеэр эрүүл, тэнцвэртэй хооллож дархлаагаа дэмжих зайлшгүй шаардлагатай болсон тул одооноос удаан хооллох хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхлээрэй. Эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнүүдээрээ төрөл бүрийн амттай хоол өөрийн гараар бэлтгэж идэхэд үүнээс тохиромжтой цаг гэж үгүй.

Бага ажиллаж, их амьдар

How To Work From Home: Life Kit : NPR

"Удаан ажилла" гэх үгс даргад тань таалагдахгүй нь гарцаагүй. Гэвч COVID-19 эхэлснээс хойш гэрээсээ ажиллахын хажуугаар цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх төвүүд хаагдаж, хүүхдүүдээ өөрсдөө харах болсон эцэг эхчүүдийн хувьд цаг хугацаатай уралдан бүхнийг амжуулахыг хичээж, карьерын амжилт гаргахаас илүүтэй ажил, амьдралын тэнцвэрийг олох нь чухал болоод байна. Бие болоод сэтгэлийн эрүүл мэнд, гэр бүлдээ анхаарал хандуулж, амар тайван амьдарч, аз жаргалаа золиослон ажлаа сонгохгүй байхыг цар тахал ухааруулж байна.

Технологийн завсарлага ав

No WiFi For All Electronic Devices Are Connected By WiFi Computer, Mobile  Laptop, CPU ,LCD Tv And Tablet Ipad Stock Vector - Illustration of  internet, block: 139303717

Ухаалаг төхөөрөмжүүдээ салган оффлайн горимд шилжээрэй. Карантины үеэр зав гарсан гээд олон нийтийн сүлжээнд newsfeed-ээ скролл хийж хамаг цагаа өнгөрөөх нь ямар их хор уршигтайг Netflix дээрх "The Social Dilemma" баримтат киноноос харсан биз ээ. Тиймээс одооноос эхлэн сэрүүлэг тавьж сошиал ертөнцөд өнгөрөөх хугацаагаа сайтар хянаж эсвэл бүр долоо хоногийн турш аппуудаа устган дижитал детокс ч хийж болно. Үүгээр ч зогсохгүй амралтын өдрүүдэд огт ухаалаг утсаа оролдохгүй, бодит амьдрал дээрээ төвлөрч байвал бүр ч сайн.

Хүссэн зүйлээ хий

Working parents get new hope for flexible future post-COVID

Яг одоо эртнээс уншихыг хүссэн ном, үзнэ гэж бодоод орхисон киногоо үз. Эсвэл бүр та дэгээ зүүгээр нэхэж сурахыг хүсдэг байсан бол яг одоо л туршиж үзэх цаг нь ирээд байна. Хаашаа ч, юунд ч яаралгүй, анхаарлаа сайтар төвлөрүүлж, зөвхөн өөрийнхөө хийхийг хүсдэг байсан зүйлсээ хийгээд үзээрэй. Бүхнийг удаашруулахын гол утга учир нь үр бүтээлтэй байхдаа бус танд бүрэн дүүрэн амьсгал авч, эргэн тойрноо сайтар шинжин дүгнэж, амьдралын жижиг сажиг зүйлсээс таашаал авч, аз жаргал мэдрэхэд оршино. Тиймээс одооноос эхлэн амралтын өдөр цахим шуудангаар ирсэн ажлын зурваст хариулахын оронд сайхан үнэртэй лаа асаан хөөстэй ваннд хэвтэхийг илүүд үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621369
0 эможи

keyboard_arrow_up