Стрессийг нэмэгдүүлэх ТАВАН ДОТООД ЗАСАЛ Стрессийг нэмэгдүүлэх ТАВАН ДОТООД ЗАСАЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Стрессийг нэмэгдүүлэх ТАВАН ДОТООД ЗАСАЛ

2020 оны 11 сарын 07

Image Credit: Apartment Therapy ) GIF | Gfycat

Бид өдөр тутамдаа байнга л ямар нэгэн таагүй зүйлтэй нүүр тулгарч, стресстэж байдаг. Тэгвэл гэрийнхээ тохижилтоос хүртэл стресстдэг гэвэл та итгэх үү. 

Тэгвэл энэ удаагийн зөвлөгөөгөөр таныг стресст оруулж байх магадлалтай таван төрлийн гэрийн тохижилтыг танилцуулж байна. Туршаад үзэхэд илүүдэхгүй биз ээ.

1. Харанхуй давамгайлах 

Сайн гэрэлтүүлгийн ач тусыг дутуу үнэлж болохгүй юм. Өрөөн дахь гэрлүүдээс гадна жижиг ширээний гэрэл хүртэл гэрийн уур амьсгалыг өөрчлөх чадвартай. Үүнээс гадна нар гарахад модны навчсын завсраар тусдаг гэрэл шиг цоохор гэрэл нь хүнд байгалиасаа таатай мэдрэмж төрүүлдэг учир илүү тухтай орчин бүрдүүлэхийг хүсвэл гэртээ ийм төрлийн гэрлийн бүрхүүл сонгож авч болох юм. Эсвэл цонхныхоо эсрэг талд толь байрлуулбал цонхны хэсэг толинд ойж орчин илүү цэлгэр, гэгээлэг харагдах болно.

2. Хэтэрхий олон өнгө холилдох

Гэрээ тохижуулахдаа хэтэрхий олон өнгө битгий холиорой. Олон төрлийн өнгөтэй дотоод засал нь хүнд эрч хүч нэмж, сэргээх нөлөөтэй ч удаан хугацаанд ийм орчинд байвал сэтгэл зовних болон стрессдэх үндэс болдог гэнэ.  Өнгөний харьцааг байгалийн өнгөний зохицлоос жишээ авч хийх хэрэгтэй. Тухайлбал байгальд хөрслөг буюу завсрын зөөлөн өнгүүд голчилдог бол тод өнгөтэй цэцэг, ургамлууд харьцангуй бага хувийг эзэлдэг шүү дээ.

3. Цагаан өнгө 

Олон төрлийн өнгө стрессдэхэд хүргэдэг бол эсрэгээрээ цагаан өнгө мөн л стресстэхэд хүргэдэг байна. Учир нь хэтэрхий их цагаан өнгө хэрэглэх нь мөн л гэрийг тухгүй болгодог. Цав цагаан өнгийн дотоод засалтай байх үед байнга цэвэрхэн цагаанаар нь хадгалах шаардлага үүсэж энэ нь хүний тархинд тодорхой хэмжээгээр дарамт учруулдаг гэнэ. Харин үүний оронд beige өнгө сонговол цагаанаар нь байлгах гэж санаа зовохгүйгээс гадна цайвар өнгө учир өрөөнд гэрэл гэгээ нэмнэ. Хэрвээ үнэхээр цагаан ханатай байхыг хүсвэл завсрын зөөлөн өнгүүд болох бор шаргал, саарал, beige өнгүүдийг акцент болгон нэмж оруулж өгч болох юм.

4. Хээнүүд сонгох

Ерөнхийдөө тод өнгийн олон төрлийн хээг харах нь нүдийг ихээхэн ядраадаг ба хоорондоо зохицоогүй үед өрөөг эмх замбараагүй харагдуулдаг. Өөр төрлийн принтүүд ашиглахыг хүсвэл маш мэдрэмжтэйгээр хослуулах хэрэгтэй. Жишээлбэл "Swiss dot" хээг том ургамлын принтүүдтэй хоршуулах нь тэнцвэртэй атлаа сонирхолтой интерьерийн шийдэл болж өгдөг байна.

5. Эмх замбараагүй байх

“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч Мари Кондогийн хэлснээр үнэхээр л цэвэрхэн, эмх цэгцтэй байх нь хүнд аз жаргалыг бэлэглэдэг гэнэ. Хүний анхаарал ихэвчлэн энд тэнд харагдаж буй хүүхдийн тоглоом, бичиг цаас гэх мэт эмх замбараагүй эд зүйлс дээр төвлөрдөг ба энэ нь бидний анхаарлыг сарниулж, бачимдах таагүй мэдрэмжийг төрүүлдэг байна. Харин эд зүйлсээ тус бүрийн саванд нь хийж эмх цэгцтэй байлгах нь бусад зүйлд сатааралгүй амьдралынхаа илүү чухал зүйлсэд анхаарлаа хандуулахад тусална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620966
0 эможи

Зочин
2020-11-07 15:44
keyboard_arrow_up