Амралтын өдөр хийх 12 “амархан” зүйл Амралтын өдөр хийх 12 “амархан” зүйл
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдөр хийх 12 “амархан” зүйл

2020 оны 10 сарын 24

Амралтын өдөр хэрхэн өнгөрөхөөс шинэ долоо хоногийн төлөв байдал шалтгаалдаг. Тиймээс энэ өдрүүдэд хйих хэрэгтэй, хийх ёстой, хийхийг хүсэж байгаа энгийн хэрнээ чухал зүйлсийг хийж хэвшээрэй. Жишээлбэл эдгээрийг:

Хөргөгчөө хэрхэн “аж төрж” байгааг хар
Хүнсний зүйлс чинь муудсан эсэхийг шалгаарай. Онгойлгоод удсан лаазалсан бүтээгдэхүүн, олон хоноод хэрэглээ нь гарсан хүнсний зүйлсийг хая. Хоол хүнсэндээ зориулж олон зүйл авсаар байгаад тэднийхээ хэрэгцээг бүрэн гаргалгүй муудуулчихсан тохиолдол зөндөө л гардаг. Хадгалаад л байлгүй хаяж цэвэрлээд ирэх өдрүүдийг цэвэрхэн хөргөгчтэй угтаарай.

Хүнсний жагсаалтаа “чек” хий
Тэмдэглэлийн дэвтэр дээрээ долоо хоног бүр тогмол авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж аваад хүнсний зах, супермаркетээс хүнсээ цуглуулж хэвш. Төсвөө зөв удирдахаас эхлээд эрүүл баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэхэд ч энэ хамаатай шүү! Өдөр бүр дэлгүүрээрс бага багаар зөөсөөр мөнгө ч урсаж, чанаргүй хүнс авах ч тохиолдол гардаг. Тиймээс амралтын алв нэг өдрийн жагсаалтдаа хүнсээ цуглуулах ажлыг заавал зоо. 7 хоногийг хоолны материалаа цуглуулж чадвал гэнэт гадуур хооллох, хөнгөн хоолоор оройг аргацаах, төлөвлөөгүй түргэн хоол идэхээс ч сэргийлж чадна. Тэгээд ч өдөр бүр дэлгүүр лүү байн байн гүйж цаг алдахыг хүсэхгүй биздээ? Залуу бүсгүй минь.

Цүнхэндээ эмхэл
7 хоногийн төгсгөлд цүнхээ цэгцэлж сур. Нэг танил маань ширээнд дээрээ цүнхтэй юмаа асгаж бүгдийг нь байгаад л хэрэгтэйг нь цэгцэлж, хэрэггүйг нь хаядаг зуршилтай. Эмэгтэйчүүд бидний ихэнхийнх нь цүнх яг л агуулах шиг учраас тогтмол цэвэрлэж байхгүй бол ямар нэг зүйлээ хайсаар хамаг цагаа барчихдаг гэмтэй. Цүнхэн доторхоо цэгцэлж сурсан эмэгтэй амьдралаа цэгцэлж чаддаг гэдэг “философи” бий шүү.

Зөвхөн өөрийн гараар хоол хий
“Амралтын өдөр учраас” гээд гэр бүлтэйгээ гадуур хооллох тухай бүү бод. Харин ч энэ өдөр өөрийн гараар гэрийнхнээ дайлж, шинэ жор туршиж, ширээнийхээ ард халуун яриа өрнүүлж, эрүүл хооллохыг хичээдэг байгаарай.

Долоо хоногоор нь төлөвлө
Төлөвлөгөөгүй ажиллах нь ажил амьдралын эмх цэгцийг алдуулж, тухайн өдрийг үр бүтээлгүй болгож орхидог. Харин 7 хоногийн ерөнхий төлөвлөгөө гаргаж чадвал жижиг ажлуудад хамаг цагаа барж 7 хоногийг дуусгах биш замаасаа хазайлгүй ажлаа бүтээлчээр дуусгаж чадахад нөлөөлөх болно. Ерөөсөө л том зургаар нь харж чадвал өдөр тутмын аахар шаахар зүйлд цагаа тийм их үрэхгүй, чухал ажлуудаа урамтай нь аргагүй “дарж” чадна.

Өөртөө цаг "бэлэглэ"
Гэрийнхэнээ анхаарал хандууллаа, ирэх 7 хоногоо төлөвлөчихлөө, ахуйн ажлуудаа амжуулчихлаа! Одоо юу дутаж байна гээч? Өөрийгөө эрхлүүлэх. Хөөстэй ванн бэлдэж намуухан дуу сонсож хэвт, богино хэмжээний ном унш, дарс шим, зүсэм бялуу авч ид, суурин дээр нь 3 кино үз, хумсаа буд арьсаа арчил, үсээ шинээр зас. Бүсгүйчүүд бидэнд өөрийгөө эрхлүүлэх зүйл өчнөөнөөрөө байхад энэ өдрийг хий дэмий өнгөрөөж болно гэж үү! 

Шүүгээндээ салхи оруул
Ажлын өдрийн өглөөний цагийг үгүй хийдэг зүйлсийн нэг юу гэдгийг мэдэх үү? Үнэндээ замын түгжрэл ч биш, унаа удаан хүлээж зогсох ч биш. Шүүгээн дотроосоо хувцас сонгож өмсөх л байдаг. Тиймээс амралтын өдөр заавал шүүгээгээ цэгцэлж, хувцсаа эмхлүүлж занш. Тэр бүү хэл 5 өдрөөр нь өмсөх хувцсаа ялгаад тавьсан ч болно шүү дээ.

Цаг агаарын 7 хоногийн мэдээг утсандаа хадгалж ав 
Юу өмсөх, хаашаа явах, юу хийх гээд бүгдэд цаг агаар хамаатайг чи мэднэ дээ. 

Шинэ долоо хоногт тоглогдох үзвэр, эвентүүдийг судал 
Хэрвээ амьдралын идэвхитэй байхыг хүсдэг бол, олон шинэлэг зүйл туршихаар зорьж байгаа бол долоо хоног тутамд гарч байгаа шинэхэн эвэнтүүдийг судалж “going” хийгээрэй. Тэдгээртээ зориулан цагаа хувиарлаж, хувцсаа сонгож, санхүүгээ шийдэхэд өөртөө цаг гаргах үүднээс амралтын өдрүүдэд төлөвлөх нь ашигтай Ихэнх үйл ажиллагааны хуваарь багадаа 7 хоногийн өмнөөс тавигддаг. Өөрийгөө хөгжүүлэх, нүдээ нээж, чихээ онгойлгох өдөрлөг үйл ажиллагаануудаас бүү хоцроорой, хонгор минь.

Хогийн саваа “хоосло” 
Магадгүй өдөр бүр хийдэг зүйлсийн чинь нэг байх л даа. Гэхдээ энэ өдрүүдэд дундуурхан байсан ч хамаагүй бүх өрөөний хог, цүнх түрийвч дэх хаягдал цаас, машин доторх хэрэггүй зүйлс, ширээ болон тавиур дээрх хогоо нэгд нэгэнгүй хая. Хог хаяхад дагаад хүний сэтгэл хөнгөрдөг учир ирэх 7 хоногийг хоггүй эхэлж хэвших хэрэгтэй шүү.

Урам зоригийг чинь хөглөх ямар нэг зүйл хий
Ном, нийтлэл, дуу, жүжиг, кино, лекц яриа, онч үг, бичлэг зураг гээд юу ч байж болно. Хамгийн гол нь чи шинэ долоо хоногтоо урам зориг дүүрэн эрч хүчтэй орох ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620666
0 эможи

Зочин
2020-10-24 13:04
keyboard_arrow_up