Та КОЛА УУДАГ уу? Та КОЛА УУДАГ уу?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Та КОЛА УУДАГ уу?

2020 оны 10 сарын 10

Arslan.mn

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-с гаргасан удирдамжийн дагуу хүн өдөрт 6 цайны халбагаас илүү элсэн чихэр хэрэглэхгүй байхыг санал болгосон байдаг. Гэтэл нэг лааз буюу 330 мл хэмжээтэй коланд 10 цайны халбагатай тэнцэхүйц хэмжээний элсэн чихэр агуулагддаг байна.

Кола уух нь биднийг ясны сийрэгжил, шүдний өвчлөл, таргалалт, чихрийн шижин хэв шинж-2 зэрэг өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Кока Кола уусны дараа бидний бие организмд ямар процесс явагддаг вэ?

  • 10 минутын дараа

Нэг лааз кола уухад 10 халбага элсэн чихэр идсэнтэй адил байдаг ба ийм хэмжээний элсэн чихэр идэхэд бие махбодь бөөлжих хариу урвал үзүүлдэг байна. Гэтэл кола уусны дараагаар бөөлжилт үүсэхгүй. Энэ нь коланы найрлаганд фосфорын хүчил байдагтай холбоотой.

  • 20 минутын дараа

Цусан дахь сахар огцом ихэснэ.

  • 40 минутын дараа

Каффейн бүрэн шимэгдэнэ. Хүүхэн хараа өргөсөж, цусны даралт ихэснэ. Тархин дахь аденозин рецепторууд блоклогдож, сэтгэл гутрах, уурлах уцаарлах зэрэг байдал багасна.

  • 45 минутын дараа

Тархин дахь допамин (аз жаргалын даавар) ялгаруулах төвд нөлөөлнө. Энэ нь яг л мансууруулах бодис адил үйлчилнэ.

  • 60 минутын дараа

Фосфорын хүчил нь биеийн кальци, магни, цайр зэрэгтэй холбогдож, бодисын солилцоонд нөлөөлнө. Их хэмжээний элсэн чихэр нь шээсээр кальци ялгаралтыг ихэсгэх ба ингэснээр шүд болон ясны бүтцэнд сөргөөр нөлөөлдөг.

Кола уугаад 60 минут буюу 1 цагийн хугацаа өнгөрөхөд кола гадагшилж, хүн уурлаж уцаарлаж, нойрмоглож эхэлдэг. Мөн дахин уумаар санагдах сэтгэгдэл төрүүлдэг байна.

Эх сурвалж: medicalnewstoday
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
620353
2 эможи

Зочин
2020-10-13 21:31
ene odoo tegeed uu geed baigaanmu boli geed bainuu oilgosongvi
Зочин
2020-10-10 11:05
keyboard_arrow_up