COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хийхэд хялбар, маш амттай жимсний салатны жорууд

2020 оны 6 сарын 27

Хийхэд хялбар, маш амттай жимсний салатны жорууд

Тараг, зайрмаг, зөгийн балаар амталсан жимсний салат арааны шүлс асгарам амттай харагдахаас гадна мөн биед тустай. Салат нь даа тухайн улирлаас хамаарч төрөл бүрийн жимс ашиглаж болно. Ингээд та бүхэндээ амархан хирнээ амттай мөн биед тустай 3 жорыг хүргэж байна. 

1. "Сэвсгэр" жимсний салат

"Сэвсгэр" жимсний салат
Жор:Тоор жимс
Гүзээлзгэнэ
Илжгэн чих
Нэрс
Алим
Лайм
Тараг
Хийх дараалал: Алим, илжгэн чих, тоор жимсээ хальснаас нь салгаж дөрвөлжин хэлбэрт оруулж хэрчинэ. 
Гүзээлзгэнийнхээ навчийг авч хаяна, жижиглэнэ.
Лаймаа хэрчинэ.
Жимснүүдээ шилэн сав, аяганд дээр дээрээс нь зургийн дагуу хийнэ. 
Таргаар дээрээс нь амтална. 
Лаймаар чимэглэнэ. 

2. Ойн уимс, тарагтай салат

Ойн уимс, тарагтай салат
Жор: Гадил
Жүрж
Гүзээлзгэнэ
Ананас
Нэрс
Тараг (сонголтоор)
Хийх дараалал: Бүх жимснүүдээ угааж, хальсална.
Ойн жимснүүдийг навчнаас нь салгаж, гүзээлзгэнээ жижиглэн хэрчинэ.
Бусад жимснүүдээ мөн жижиглэнэ.
Шүүслэг жимснүүдийн шүүсийг салфетканд шингээж авна.
Бүх бэлдсэн жимснүүдээ тавганд хийж болгоомжтой хооронд нь хутгана.
Дээрээс нь таргаа хийж сайтар холих хэрэгтэй (сонголтоор).
Салатаа хийж дуусаад жимснүүд хэлбэрээ алдахаас өмнө аягалж идэх хэрэгтэй.

3. Ногоон жимсний "сэрүүхэн" салат

Ногоон жимсний "сэрүүхэн" салат
Жор: Ногоон амтат гуа
Киви
Ногоон усан үзэм
Лайм
Гааны навч
Хийх дараалал: Амтат гуагаа хальс болон үрнээс нь салгах. Тусгай халбаганы тусламжтайгаар бөөрөнхий жижиг бөмбөлөг хэлбэрт оруулна.
Кивигээ хальсалж жижиглэн хэрчих хэрэгтэй.
Лаймаа шахаж бага зэргийн шүүс гаргаж авна.
Жимснүүдээ хольж тараг болон лаймны шүүсээр амтална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618186
0 эможи

Зочин
2020-06-27 14:31
сонирхолтой
keyboard_arrow_up