COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2020 онд таны шүүгээнд байх ёстой САНДААЛНЫ тренд

2020 оны 6 сарын 03

Nordstrom Rack | Summer Sandals Ad — Mory Men
2020 онд хувцас загварт огцом өөрчлөлт ороогүй бөгөөд өмнөх загваруудад бага зэргийн шинэчилэлт хийгдсэн байна. Зуны улиралд бидний хамгийн их өмсөх дуртай сандаал хүртэл өмнөх загварыг л давтах аж. "Аавын" сандаал, урт оосортой сандаал, минимал хэв маягтай углааш гээд бидний өмнөх зуны турш өмссөн загварууд моданд үлдсэн тул шинэ сандаалны эрэлд гарах шаардлагагүй биз ээ. Харин илүү шинэлэг стиль бүрдүүлэхийг хүсэж байвал платформ ултай углааш, пастель өнгийн сандаал, өсгийтэй сандаал зэрэг харьцангуй шинэ трендүүдэд анхаарлаа хандуулаарай.

ПЛАТФОРМ УЛТАЙ УГЛААШ

WOMENS LADIES ANKLE WRAP ESPADRILLE FLATFORM SANDALS HEEL SUMMER ...
Платформ ултай гуталнууд ерөнхийдөө эрсдэл өндөртэй, дэгжин бус, болхи хэмээн тооцогддог ч бид бүгдийн хайртай The Row брэнд платформ ултай углаашыг загварлаг харагдуулж чадлаа.

ЖИЖИГ ӨСГИЙТЭЙ УГЛААШ

COACH: Audree Sandal
Энэ трендийг анх харахад үзэмжгүй, сонин санагдаж болох ч энэ зун таны шүүгээнд заавал байх ёстой гутлын нэг юм шүү. Уг сандаал нь жийнсэн өмд, даашинз, шоорт гээд ер нь бүх хувцастай зохицно.

"ААВЫН" САНДААЛ

Thanks to #Prada, sporty “dad sandals” will be everywhere come ...
Байж болох хамгийн хөлд эвтэйхэн тренд. Брэндүүдээс Prada-гийн санал болгосон хар өнгийн загвар хамгийн өндөр эрэлттэй байгаа бөгөөд хүсвэл үүнээс гадна илүү тод өнгийн хувилбаруудыг туршиж үзээрэй.

НАРИЙН ООСОРТОЙ МИНИМАЛ САНДААЛ

Handmade flat brown summer leather sandals | HaikuMinimal
Гутал огт өмсөөгүй юм шиг харагдах, нарийн оосортой, минимал сандаалны тренд өнгөрсөн жилээс энэ жил рүү шилжин орлоо.

УРТ ООСОРТОЙ САНДААЛ

15 Best Summer Sandals 2020 - Flat and Heeled Sandals for Summer
Урт оосортой сандаалыг оосрыг нь өмднийхөө гадуур ороож өмсөхийг санал болгож байна.

ПАСТЕЛЬ ӨНГИЙН САНДААЛ

shoes, pastel, sandals, pink - Wheretoget
Цайвар цэнхэр, гааны ногоон, beige, чихрэн ягаан зэрэг бүүдгэр өнгийн сандаалууд энэ зуны хамгийн том трендүүдийн нэг байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617534
2 эможи
keyboard_arrow_up