COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөр насныхны заавал мөрдөх 5 ДАДАЛ

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Өсвөр насанд дааврын нөлөөгөөр арьс болоод бие, сэтгэл санааны өөрчлөлт ордог. Яг энэ үеэс өөрийгөө илүү хайрлаж зөв дадал бий болгосноор ирээдүйд өөртөө итгэлтэй байхад чинь тусална.Тэгвэл ямар ямар дадлыг өөртөө хэвшүүлэх шаардлагатайг дараах зөвлөгөөгөөр хүргэж байна.

Тогтмол ус ууж хэвших

Өсвөр насанд ус бол өсөлтийн хурдасгуур л гэсэн үг. Мөн ус нь хүний биед шаардлагатай 32 төрлийн эрдэс агуулдаг учраас арьс болоод эрүүл мэндэд эерэг өөрчлөлт авчирч чадах хамгийн шилдэг эм юм. Арьсаа гэрэлтсэн толигор чийглэг уян хатан байлгамаар байгаа бол өөрт тохирсон хэмжээгээр (биеийн жин * 0.033)бага багаар балгаж уух хэрэгтэй.

Эрүүл зөв хооллох

Өсвөр насныхан насанд хүрэгчдээс өөрөөр хооллох хэрэгтэй болдог. Учир нь энэ үед хүний бие хурдацтайгаар шилжин өөрчлөгдөж байдаг учраас ххооллохдоо төмөр, кальци, натри кали, А, Д витаминаар баялаг хүнс сонгоорой. Жишээ нь: Ааруул, Чавга, Үзэм, Лууван гэх мэт бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр биеийн өсөлтөд сайнаар нөлөөлж дархлааг дэмждэг .Орчин үед чихэрлэг зүйлс амттаныг хэрэглэхгүй байх боломжгүй ч давтамж болоод хэрэглээгээ хязгаарлаарай. Энэ насанд уураг( Өндөг, мах г.м) , өөх тос(самар, олив тос, цөцгий), нүүрс ус(овъѐос, ногоо, жимс г.м) -г 1:1:4 хэмжээгээр идэх нь зүйтэй. Мөн өдөрт 4 удаа( Өглөө, Өдөр, Үдээс хойш, Орой) хооллох нь хэтрүүлэн идэх, таргалахаас сэргийлнэ шүү.

Нүүрний алчуур болон дэрний уутаа тогтмол солих

Өсвөр насны хүүхэд эрчимтэй бодисын солилцоо явуулан хөлрөх нь ихэсдэг ба энэ нь бактери үржих таатай нөхцөл болдог. Иймд 7хоногт 3 удаа дэрний уутаа тогтмол сольж хэвших нь батга гарахаас 95 хувиар сэргийлэх юм. Мөн өөртөө тусдаа нүүрний зориулалтын зөөлөн алчуур хэрэглэх хэрэгтэй шүү.

Нарны тосыг өдөр бүр хэрэглэх

Өсвөр насны хүүхдийн 80% нь нарны тос хэрэглэхгүй арьсаа гэмтээдэг. Нарны тосоо өдөр бүр шүдээ угаадаг шиг тогтмол хэрэглэх нь сэвх нөсөө толбо, үрчлээ үүсэх цаашлаад арьсны хорт хавдраас сэргийлэх юм шүү.

Юу ч тохиолдсон нүүрээ заавал угааж унтах

Өдрийн турш арьсанд хуримтлагдсан бохирдол, тос, хөлс болон нүүрний будгаа заавал угааж цэвэрлэх шаардлагатай. Учир нь эдгээр нь батга гарах эх үүсвэр болно. Иймээс өдөрт 3-4 удаа нүүрээ өөрт тохирсон нүүрний савангаар угааж хэвших нь нүүрний бохирдлоос 86 хувиар хамгаалж чадна шүү.

Т.Хулан

Эх сурвалж:allure

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
17
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614478
22 эможи

keyboard_arrow_up