COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэрхэн ЗАЛУУЖИХ вэ? Хэрхэн ЗАЛУУ ХАРАГДАХ вэ?

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

1.Тунгалаг арьс – Таны арьс цагаан эсвэл бор байж болно. Хамгийн гол нь дотроосоо гэгээ татуулсан, тунгалаг байх хэрэгтэй. Энэ нь эрүүл, залуу байгаа шинж юм. Сааралтсан цайвар арьсаас илүү амьтай, гэрэлтсэн бор арьс гоё зохидог шүү.
Янз бүрийн витамин С серум гэх мэт бүтээгдэхүүнээс илүү биеийн бодисын солилцоог сайжруулж, нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тараг нүүрэндээ түрхэхээс илүү ууж хэвших учиртай (өтгөн хаталт бол эрүүл толигор арьсанд байж боломгүй зүйл). Хааяа нэг халуун ваннд хэвтэж, саунд суух нь бодисын солилцоо сайжруулаад зогсохгүй стресс тайлна.

2.Нарийн бүсэлхий – Энэ хэсэг бол хүний биеийн төв цэг. Тиймээс гоолингоо харагдахын тулд энэ хэсэг нарийн байвал бие бүхэлдээ тэгш хэмтэй, сайхан харагдах ач холбогдолтой. Гэвч та сайхан нарийн бэлхүүстэй байвч дотор өөхлөлт ихтэй бол энэ тийм ч таатай биш болов уу. Учир нь бүсэлхий хавийн өөхлөлт нь эрүүл бус амьдралын хэв маяг тул урт удаан залуу насыг бэлэглэж чадахгүй.
Залуу харагдахын тулд эрүүл байх учиртай. Жим, фитнесст хичээллэхдээ хэт их ачаалал авалгүйгээр дасгал хөдөлгөөн хийгээрэй. Миний зүгээс алхах, йога хийхийг зөвлөж байна. Учир нь бие махбодь хэт их ачаалал авбал стрессийн даавар ялгарч, залуужих нь мөрөөдөл болоод өнгөрөх аж. Мөн булчинлаг, атлетик биетэй +40 насныхан огт өөхөн давхаргагүйгээс болоод залуу харагддаггүй.

3.Мэдээж үрчлээгүй арьс – Ер нь арьс, үстэй холбоотой бүхэн эрүүл, зөв хооллолттой салшгүй холбоотой байдаг. Иймд сайн чанарын өөх тос (чиа үр, омега-3, шар тос,...) хэрэглээрэй. Мөн зайлшгүй өдөр тутмын нарны тос, арьс арчилгаа, коллагентэй бэлдмэл (эсвэл маск) нэмэлтээр хэрэглэж арьсаа тэтгэх хэрэгтэй. Коллаген дутагдсаны улмаас л арьс үрчлээтдэг юм шүү. (xүзүүгээ мартуузай). Мөн нуруугаараа, дээш харж унтаж байвал үр дүнтэй гэнэ. Нарны тос хэрэглэдэггүй бол хэзээ мөдхөн эцэг эхээсээ ялгарахгүй харагдах шалтгаан болно.

4.Бүтээгдэхүүний тууштай хэрэглээ – Хэрвээ та anti-aging cream хэрэглэж буй бол шантралгүй хэрэглээрэй. Арьсны эпидермисийн гүнд үйлчлэх хүртэл сарын хугацаа дор хаяж шаарддаг гэнэ. Мөн хэрэглэж дадсан бүтээгдэхүүн үйлчилгээгүй болсон мэт санагдвал энэ тийм биш. Бүтээгдэхүүн урьдын адил нөлөө үзүүлсээр байдгийг бид анзаардаггүй байна.

5.Нүдний зовхи – Хамгийн нимгэн, эмзэг арьс шүү дээ. Нүүрээ будаж эхэлсэн цагаасаа л анхаарах хэрэгтэй. Тогтмол чийгшүүлэх маск тавихгүй бол нэг л өдөр уутанцар үүсээд, ид шидээр тэнийж мэлтийхгүй шүү. Хар хүрээ үүссэн бол concealer ашиглах хэрэгтэй.

6.Нүүр будалт – Зөөлөн, дулаан өнгөний сонголттой байх нь зүйтэй. Тас хар Eyeliner-аас татгалзаж, натурал өнгөөр уруулаа будаж, матте бүтээгдэхүүнээс зайлсхийх гэх мэт аль болох зөөлөн төрх үүсгэх нь залуу харагдуулдаг. Нас ахих тусам шингэвтэр, хэт нарийн биш хөмсөг залуу харагдуулдаг гэнэ. Үүнд үс засалт чухал нөлөөтэй. Үсээ гоёмсог боох, урт чёлка тайруулах гэх мэт аргыг одууд ашигладаг юм байна.

7.Алкохолоос татгалзье – Архи, мансууруулах бодисын хэрэглээ нь арьсыг гундуулж, хуурайшуулдаг. Оронд нь кале-гийн агууламж өндөр ногоон ногоогоор бэлтгэсэн шүүс нь арьсны эд эсийг чийгшүүлж, эрүүлжүүлдэг байна.

8.Цэвэрлэгээ – Арьс арчилгааны алгасаж болшгүй routine юм. Бид өдөр бүр хүнд будалт хийж арьсаа ядраадаг, дээр нь хотын тоос шороо, утаа униар гээд асар их бохирдолтой орчинд амьдардаг билээ. Тиймээс anti-pollution тайлбартай бүтээгдэхүүн хэрэглэж, маш сайн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тэдгээр бохирдлууд чөлөөт радикал өндөртэй тул арьсыг маш хурдан гэмтээж, сэмлэдэг.

9.Зохистой хувцаслалт – Та тод өнгөнөөс айх хэрэггүй. Мэдээж зохилдолгоотой харагдаж байвал шүү дээ. Хэт гял цал гоёл эсвэл том том аксессуар тохироогүй хувцаслалт дээрээ үнэхээр зохимжгүй харагддаг. Төмөр зүүсэн ч үзэсгэлэнтэй харагддаг залуу насанд дэггүй, сахилгагүй хувцаслалт үнэхээр зохидог. Харин нас ахих тусам эрхэмсэг хэрнээ даруу, энгийн хэрнээ тансаг хувцаслалт гоё харагддаг.

10. Хандлага – Насжилтын талаарх хандлагаа өөрчлөх. Хэрвээ та эрүүл, стрессгүй, зөв амьдралын хэвшилтэй бол юунаас нь айна гэж?

Эх сурвалж: Urnaa styler пэйж
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613897
3 эможи

Зочин
2022-12-08 06:42
тгээд яг бодитой юму
Зочин
2020-02-19 16:39
mash goy zuwulguu bna bayrlala
Зочин
2020-02-18 23:27
keyboard_arrow_up