COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүүн ааруул хийх АМАРХАН АРГА

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

1. Сүүгээ гашилгана

Зөв гашилсан сүү элгэн тараг шиг боловч бага зэрэг цэлцгэнэж харагддаг. Гэхдээ амт болоод бүтцээрээ тарагнаас өөр. Сүүний тослог буюу цөцгий нь савтай сүүний дээр сүүний хэмжээнээс хамааран 2-4 хуруу зузаан тогтох ба шар өнгөөрөө сүүнээсээ ялгардаг. Сүүний тослогийг ялгаж авах эсэх нь таны дур. Цөцгий авахгүйгээр дараагийн үйлдлээ хийсэн ч болно.

2. Гашилсан сүүгээ ээдүүлнэ

Энэ хэсэг ээзгий хийхтэй нэлээд төстэй боловч шар сүүг гал дээр ширгээхгүй. Гашилсан сүүгээ час халуун болтол халаахад аяндаа өөрөө (ямар нэгэн ээдүүлэх зүйл хэрэггүй) ээддэг ба шар сүүг 80-85 хувьтай шахаж авна.

3. Хуурай тогоонд ээдмээ нухна

Халуун гал дээр тосгүй, усгүй, юу ч үгүй хуурай тогоонд бэлдсэн ээдмээ нэг чиглэлд эргүүлэн цөцгий амтагдтал хутгана. Эхэндээ ээдэм нь эмхрэхгүй, тал бүрд цацагдчих гээд хутгахад хэцүү байдаг. Бага сүүгээр хийж байгаа бол харьцангуй амархан. Ээдэм эмхэрсэн үед тогооны ирмэгээс төв рүү хуйлардаг. Хэчнээн тослогийг нь авсан бага зэргийн тослог ээдэмд үлддэг ба тэр нь ээдмийг хуйлрах нөхцөлийг бүрдүүлдэг.

4. Бага зэрэг элсэн чихэр нэмнэ

Тохиромжтой гал дээр цөцгий амтагдтал хутгасан ээдэм яг л “нүнжигтэй” цайвар шаргал өнгөтэй гурилан тостой төстэй харагддаг. Мэдээж амт нь шал өөр. Цөцгий амтагддаг. Бага зэрэг элсэн чихэр (1 л сүүнд 20 гр элсэн чихэр) хийхэд цөцгий амтагдсан ээдэм маань урсаж, хайлан шингэрчихнэ. Гэхдээ та хутгасаар л байх хэрэгтэй. 20 мин хутгасны дараа бага зэрэг аргана. Одоо хутгахаа болиод амсаад үзээрэй. Аманд ормогцоо хайлах шоколад шиг сүүн ааруул бэлэн боллоо.

ааруул зурган илэрцүүд

Анхаарах зүйлс:

Хутгах хэрэгсэл нь аль болох модоор хийгдсэн байвал зохистой. Жишээ нь, модон ганжин, зориулалтын хутгуур... Эргүүлэх бүрд тогоотой үрэгдэх учир тогоог гэмтээхгүйн тулд модон эдлэлээр хутгах нь зөв сонголт юм.

Хуурай тогоонд хутгадаг учир бага зэрэг хусам тогтдог. Хэрэв галаа зөв тохируулж чадвал хусам ээдэм рүү орохгүй
Ээдэм эмхэртэл галаа бага багаар нэмээрэй. Нэгэнт ээдэм эмхэрсэн хойно жигд галаар тасралтгүй хутгана шүү.

Эх сурвалж: Хоол хийх жор пэйж
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
44
haha an post
18
wow an post
22
yay an post
19
sad an post
9
ouch an post
13
confuse an post
18
angry an post
11
612791
360 эможи

Жавзаа
2020-07-01 19:19
Сүүгээ яаж ээдүүлэх вэ
Оир
2020-03-05 17:24
Сүүлийн үед хийж чадах чадахгүй хүмүүс хийж байгаа гээд элдэв сонин хачин амттай хийж нутгийн брендиийг минь гцтааж байгаа.наад ааруулийг чинь хэн дуртай нь хийгээд бхйдаг ч юм биш маш нарийн технологитой
Нараа
2020-03-03 00:25
Хийж байгаа бичлэгийг оруулж болох уу
Зочин
2020-02-28 21:04
yaj hataadagag vee odoi hiij bolohuu
Зочин
2020-02-28 09:16
Баярлалаа.Асуулт: Ер нь ганц удаа буцалгахгүй хийх нь гэж ойлголоо.Зөв үү?
Зочин
2020-02-21 21:43
10 litr svvnees 1kg gardag
Zochin
2020-02-18 02:30
Vneheer ih taalagdlaa
Зочин
2020-02-16 21:49
Маш их ажилгаатай юм бна заримаас нь гое цецгий амтагдаад аяндаа аманд ороод хайлаад зеелеереед ирэх бм зарим нь зууралдаад шудэнд наалдах гээд ч байгаа юм шиг энэ нь бодоход гурилтай юм шиг байгаан
daawka
2020-02-16 20:09
Би монгол үхэрийн сүүгээр хийдэг яг ингэж хийдэг 20л сүүнээс 7ширхэг том хэвээр ааруул гардаг энэ зун Сарлаг үхэрний сүүгээр хийж үзэх гэж баыгаа болох болвуу?
Zochin
2020-02-14 20:04
Гурил амтагдаад онцгуй.
Зочин
2020-02-13 22:24
Сүүгээ гашилгана гэхгүй шүү. Ээдүүлнэ гэж ярьдаг байхад яацарсан модон үгтэй сэтгүүлч вэ!
Зочин
2020-02-11 18:22
10 litre svvnees 1kg aaruul garbage gesen
Зочин
2020-02-08 14:23
Пиццаны сыр шиг л унжралдсан юм болчихлоо
Саруул
2020-02-02 09:31
Талагдлаа
Дорж
2020-01-30 14:46
Говийн бор ааруул шиг хийж болох уу? Манай говьд бол тосгүй хужирхай цагаан, тосгүй, нүнжиггүй эд л байна гэнэ дээ.
зочин
2020-01-27 13:36
гарц нь хичнээн бол. хэдэн л сүүнээс хир зэргийн ааруул гарах вэ
Зочин
2020-01-21 16:00
Зочин
2020-01-20 17:05
keyboard_arrow_up