COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НОГОО хөлдөөж ХАДГАЛАХ арга

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Зөв хөлдөөж хадгалсан ногоо “улирал андуурч ургасан” шинэхэн, үнэтэй ногооноос шим тэжээл, витаминаар баялаг байдаг гэнэ.

Хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, халислаад, цагиргалан хэрчээд уутанд хийж амсарыг нь наагаад хөлдөөнө.

Брокколи: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.

Цагаан цэцэгт байцаа: мөн брокколи шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Arslan.mn

Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ халислаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.

Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.

Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.

Хулуу: хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.

Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.

зуккини (хулуу): жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.

Бор самар: самараа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ печэнд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгийн хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ.

Эх сурвалж: Хоол хийх жор пэйж
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
612790
17 эможи

Боогий
2020-07-23 19:02
Баярлалаа,маш хэрэгтэй мэдээлэл бна
Зочин
2020-01-21 16:00
keyboard_arrow_up