Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л ҮНЭ ЦЭНТЭЙ Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л ҮНЭ ЦЭНТЭЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л ҮНЭ ЦЭНТЭЙ

2023 оны 11 сарын 14

Arslan.mn

АМЬДРАЛЫН 20 ҮНЭН
1.Төрсөн нь үнэн бол үхэх нь ч бас үнэн бөгөөд энэ бол амьдралын жам үүнтэй эртхэн эвлэрч сурах хэрэгтэй. Үхэл ба өвчний өмнө бүгд өвдөг сөхрөх цаг ирдэг. Үүнд чи мөнгө төлж үнэ хаялцаад ч амиа аварч чаддаггүй.
2. Хайртай хүмүүс чинь хэзээ гэдэг нь мэдэгдэхгүйгээр хорвоог нэг л өдөр орхиж одно. Амжиж хайрла бас уучилж сур.
3. Хөрөнгө мөнгө хүнд хэрэгтэй ч хүний сэтгэлийг хэзээ ч дүүргэтэл жаргалтай болгодоггүй. Амьдралд олсон бүхэн чинь амьдралдаа үлддэг жамтай.
4. Жаргалын хойноос хөөцөлдөх нь чамайг аз жаргалд хүргэхгүй.Амьдралын сайн сайханд тэмүүлэх нь хүн болгоны хүсэл мөн ч эгэлгүй сайхан амьдрал бүхэн энгийн харилцаа энгийн амьдрал сэтгэлийн гүнд л байдаг юм.
5. Мөнгө өгөхөөс илүү цаг зарцуулах нь үнэ цэнтэй байдаг. Хэн нэгэнтэй өөрийн цаг хугацаа амьдралаа хуваалцах нь бусдад бэлэг болоод зогсохгүй чамд дурсамж болж үлддэг.
6. Хүн болгонд таалагдах гэж хичээх тоолондоо чи хэн гэдгээ бага багаар алдсаар л байдаг. Өөрийгөө үнэлж, өөртөө үнэнч байж, байр суурин дээрээ бат зогсох хэрэгтэй.
7. Хэзээ ч чи төгс болохгүй үе үе чи алдах л болно. Өөрөө өөртөө боломжгүй хүлээлт өндөр шаардлага тавих тусмаа өөрийгөө чи буруутгаж эхэлдэг.
8. Юу тарина түүнийгээ хураана. Сайн ч бай муу ч бай үйлээ чи нэг л өдөр хурааж амьдралд төлөөсөө төлөх л болно.
9. Амьдрал бол шударга бус үүнийг ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Алдах ч болно, олох ч болно, зовох цаг ч ирнэ жаргах цаг ч гэсэн ирдэг. Тэглээ гээд энэ амьдралд чи ганцаараа зовж байгаа нэгэн биш хүн болгон өөрсдийн амсах зовлонгоо туулж эдлэх жаргалынхаа төлөө зарим нь тэмцэж байгаа. Өөрийгөө алдаж зөвийн замаас ухарч харанхуй ангал руу унагах хэрэггүй.10. Энэ хорвоод хэн ч чамд өргүй учир хэн нэгнийг өөрийнхөө азгүйтэлд буруутгаж амьдрах нь өөрийгөө өрөвдөх чиний нэг хэлбэр юм.
11. Хүний төлөө төрж хүний өмнөөс амьдраагүй учир чи өөрөө хичээхгүй л бол боломж чамд тэнгэрээс унаж ирдэггүй. Амьдралд авъяас чадвартай хүнээс илүү хийх хүсэлтэй нэгэн л хол алхаж зорьсондоо хүрдэг юм.
12. Хичээл зүтгэл дадал зуршил байхгүй л бол ирлээгүй авъяас чадвар хурцлаагүй хутга шиг л мохоо.
13. Амьдралд өнгөрсөн ирээдүй цаг биш зөвхөн одоо цаг л гэж бий. Өнгөрсөн цаг дурсамжинд ирээдүй цаг бодолд байдаг бол энэ хоёр цагт бодлоороо амьдарсаар байгаад амьдралын зарим чухал мөчийг бид мэдэрч чадалгүй алддаг.
14. Хэнд ч чиний хэрхэн зовж байгаа чинь хамаагүй байдаг тул хэрхэн зовлонгоо давж гарч амьдралын түүхээ бүтээсэн цагт л хүмүүс чамайг анхаарч эхэлдэг юм. Хохирогч биш ялагч л бол.
15. Үг бодлоос илүү чухал бас хүчтэй зэвсэг учраас бусдыг доош нь хийж биш урамшуулж амьдарсан цагт чиний нийгэмшсэн хүн гэдэг чинь харагддаг.
16. Юу болсон нь чухал биш яаж хандах нь заримдаа чухал байдаг. Зөв үр дүнд хүрэхийн тулд зөв хандлагаас эхэлдэг.
17. Урт удаан жаргалтай амьдрал эрүүл харилцаа зөв хайраас л эхэлдэг. Олох орлого бүтээх амжилтаас чинь илүү амьдралд гэр бүл хамгийн чухал нь байдаг.18. Зугаа цэнгэл зуурдынх тул сэтгэлийн амар амгаланд л тэмүүлэх хэрэгтэй. Амьдралд хайр, итгэл, бусдын сайн сайханд өөрийгөө бага ч болов зориулах нь чамайг илүү жаргалтай болгодог.
19. Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л үнэ цэнтэй байдаг. Хоёр өөр ойлголт ч хоорондоо холбоотой байдаг. Эрүүл мэнд байхгүй бол цаг хугацаа ч үгүй. Эрүүл мэнд өөрөө амьдралын цаг хугацаа учир өөрийгөө тордож бас үлдсэн цагаа юунд зарцуулж яаж амьдрахаа л сайн төлөвлөж бодоорой.
20. Эцэст нь энэ амьдралд Чи жинхэнэ аяллаа эхэлж, мөрөө үлдээж, үрээ үлдээж, түүхээ бүтээж, бусдын амьдралын уншигч биш Өөрийн амьдралын зохиолч болох л ёстой.

Эх сурвалж: Positive news
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
78
haha an post
5
wow an post
9
yay an post
11
sad an post
3
ouch an post
confuse an post
8
angry an post
2
612677
451 эможи

zochin
2022-02-03 12:15
zaluu nasan deeree l eej ,ach duu nartaa l tusalsan , odooch oilgodoggui demiin um bainlee.
Зочин
2021-02-24 15:25
Манайхан зарим нь хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг л байдаг шүү
Зочин
2021-02-24 15:24
Сайхан орчуулсан гоё зөвлөгөө байна. Баярлалаа
zochin
2021-02-20 13:15
eej, ach duu nartaa ich tusalsan odoo barag l 30 jil boloch gej bna, ter yed bugl zaluu baij, echest n bi ooroo uuchgui ,noirgui odoo zovdog, ach duu nar maan omnoch martaj namaig buruutgadag,
zochin
2021-02-20 13:15
eej, ach duu nartaa ich tusalsan odoo barag l 30 jil boloch gej bna, ter yed bugl zaluu baij, echest n bi ooroo uuchgui ,noirgui odoo zovdog, ach duu nar maan omnoch martaj namaig buruutgadag,
zochin
2021-02-20 13:15
eej, ach duu nartaa ich tusalsan odoo barag l 30 jil boloch gej bna, ter yed bugl zaluu baij, echest n bi ooroo uuchgui ,noirgui odoo zovdog, ach duu nar maan omnoch martaj namaig buruutgadag,
Зочин
2021-02-20 12:09
vnexeer taalagdaj 1g bodulla
Зочин
2020-11-01 11:08
Шимтэн уншигч
2020-07-22 17:22
Үнэхээр бодууштай зүйл бичжээ. Бид амьдраагүй мэт үхэж, үхэхгүй мэт амьдардаг нь л хамгийн том эмгэнэл юм даа. Одоо цаг дээр төвлөрч, одоо байгаа бүхнээ хайрлаж, өнгөрснөө ардаа үлдээж, ирээдүйгээ үг, үйлдэл, бодол санаандааа урлаж, харин энэ хором мөч, цаг бүрийн үнэ цэнийг ойлгож амьдрах хэрэгтэй ба бие бол бидний амьдралын хэмжүүр гэдэг хэсэг үнэхээр сэтгэлд хүрлээ. Маш их талархлаа. Ажлын амжилт хүсье. Илүү олон хүнд илүү сайхан мэдээ мэдээлэл нийтэлж байгаарай.
Зочин
2020-06-09 17:29
Tsus harwalt gej aimar owchin
Зочин
2020-06-09 17:28
Ervvl mend chuhal mongo yahwee oldono ervvl mend hvseed ch oldohgvi
Зочин
2020-05-16 20:36
Ах дүүгийнхээ итгэлийг алдаж,эд хөрөнгий нь булаасан увайгүй шунаг төрсөн нэгэн байна.Тэр хүн үйл лайгаа үр хүүхдэдээ тохож байгаагаа мэддэг л байгаадаа.Тэгээд өөрөө амар амгалан,аз жаргалтай байж чадна гэж бүү эндүүрээрэй.Мөнгө,хөрөнгөнөөс илүү гэр бүл яухал даа.Тэнэг мулгуу чамайг бурхан цээрлүүлнээ,хүлээж байгаарай.
Зочин
2020-05-11 06:11
Сайхан үнэнийг бичжээ. Хүн бүр л бодох зүйл байна даа. Бага залуугаасаа л энэ үнэнийг мэдэж бас мөрдөх хэрэгтэй юм даа.
С.Өлзийбаяр
2020-04-18 09:57
Ухаалаг сайхан сургамжтай үгс хэллэг байна даа...Баярлалаа.Баярлалаа.Баярлалаа.
zochin
2020-03-12 01:32
Gaihaltai saihan gegeeleg,unen ugs bn.Mash ih Bayarlalaa.OK"AMJILT
Зочин
2020-02-29 19:57
Сайхан сайхан хүлээж баймаар мэдээлэл тавьдаг шүү. Маш их баярладаг талархдаг.
Eej
2020-02-25 15:46
hynii amidraliin hamgiin cnuhal sedviig setgeld buutal bihchsen baina .Hyn helhees naahsgyi tsaas chicnhees naahsgyi gedeg Tungaaj bodoh olon asiudal baina Unhsaad amidraldaa heregjuuleerei Olon saihan sanaa baina..Hynd hanilsan hani yr hyyhdees ilyy cnuhal yum gej baidaggyi yum daa
Зочин
2020-02-21 11:38
Маш сургамжтай, бөгөөд үнэн үгс юм.Залуучууд маань сайн ойлгож авах хэрэгтэй юм бн даа. Баярлалаа.
SUNSHINE TUYA
2020-02-19 23:26
ERUUL2
SUNSHINE TUYA
2020-02-19 23:25
GOL N ERUUL MEND L CHUHAL SHUU! OVCHINGUI BOL JARGAL
Zochin
2020-02-02 13:22
Bayarlalaa. Uuriiguu hyanaj urgelj sain saihan, eyreg buhend temuultsgeey.
зочин
2020-01-21 09:18
Сайхан сургамж байна зарим нэг зүйлийг уншаад өөрийгөө олох шиг боллоо хэрэгжүүлэх нь чухал гэж бодлоо
Зочин
2020-01-19 22:52
ЁСТОЙ Л ҮНЭН САЙХАН ХЭЛЖЭЭ,,,ЗАЛУУЧУУД УНШИЖ,,,АМЬДРАЛ ДАА МӨРДЛӨГ БОЛГООСОЙ,,,БАЯРАЛЛАА.
Зочин
2020-01-19 12:49
Баярлалаа
зочин
2020-01-18 11:40
сайхан зөвөлгөө мэдээлэл байна баярлалаааа
Зочин
2020-01-17 23:38
Маш их таалагдлаа.
Зочин
2020-01-17 00:04
Зочин
2020-01-16 23:40
Зочин
2020-01-16 21:37
Олон хүн уншиж ухаараасай. Бусдын амьдралын уншигч байтугай зохиолч нь болохыг мөрөөдөгч бнаа бна. Ухаараасай.
Зочин
2020-01-16 20:46
Маш таалагдлаа. Амьдралд хэрэгжүүлэх нь чухал. Хүн чанарын тухай ойлголт орхигдсон юм шиг бна. Зовж буй нэгэндээ туслаж , сайхан сэтгэл гаргахад буян арвижина шү дэ. Хүмүүс ээ. Амьддаа бие биенээ хайрлая.
keyboard_arrow_up