7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сайхан хүн гэдэг бусдаас үргэлж сайныг олж хардаг хүнийг хэлдэг...

админ
2020 оны 1 сарын 10

Arslan.mn

Сэтгэл бол хүний ертөнцийн шууд тусгал юм. Сэтгэлд мөнх тэнгэр, ертөнцийг багтаадаг. Хүний сэтгэл бол агуу их юм. Сэтгэл бол хязгааргүй. Сэтгэл бүхнийг санаж байдаг. Сэтгэл бол далайн давалгаа мэт долгилж, зүрх мэт лугшиж байдаг. Далай мэт давалгаалж байдаг бие биенийхээ сэтгэлийг жолоодох урлагийг хүн төрөлхтөн нээгээгүй байна. Яагаад гэвэл хүний биеийг эх эцэг төрүүлдэг, сэтгэлийг өөрөө буй болгодог. Монголчууд “Санаа зөв бол заяа зөв” гэсэн мэргэн зүйр үг хэлдэг. Тэгэхээр хүнд зөв сэтгэл орших гэдэг юунаас ч чухал, сайхан сэтгэл оршино гэдэг хамгаас нандин зүйл. Хүн сэтгэлдээ Сугавадийн орон шиг, төрөхдөө бадамлянхуа цэцгийн навчнаас хувцас сэлтийн хамт төрж, Авид бурхны номын дууг насан турш сонсож, мөнхийн 18 настай дүрээр хөгшрөхгүй оршиж, үхэхдээ цогцосоо үлдээдэггүй, тийм сайхан диваажинг ч бүтээж чадна, Чойжид дагинын тужид өгүүлсэн шиг аймшигт тамын орныг ч бүтээж чадна. Сэтгэл бол хүний дотоод ертөнц. Танд ямар сэтгэлтэй хүн таалагддаг вэ? Мэдээж сайхан сэтгэлтэй хүн таалагддаг. Сайхан сэтгэлтэй хүн үү?, муухай сэтгэлтэй хүн үү гэдгийг яаж мэдэх вэ? Нүдээр нь мэдэж болно. Хүний нүд тухайн хүний сэтгэлийн толь байдаг. Сайхан сэтгэлтэй хүний нүд нь тогтуун, дөлгөөн тайван, үргэлж нэг хэвийн урсгал зөөлөн, инээмсэглэсэн, гэрэл цацарсан байдаг. Муухай сэтгэлтэй хүний нүд нь тогтворгүй, ширүүн, харгис, мөсөн далайн салхи мэт үргэлж дотор нь хүйт оргиулж байдаг. Ямар сэтгэлтэй хүн бэ гэдгийг үгээр нь, үйл хөдлөлөөр нь мэдэж болно. Сайхан сэтгэлтэй хүний үг нь үнэн, мөр нь цагаан байдаг. Муухай сэтгэлтэй хүний үг нь худал, мөр нь хар байдаг. Гаднаа сайхан царай зүстэй, үг нь гоё байж болно. Гэтэл эцсийн дүнд сэтгэл нь муухай тул үйл нь нүгэл болдог. “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус” гэж Монголчууд хэлдэг. Сэтгэл сэтгэлийн дотроос энэрэнгүй, асрахуй, өршөөхүйн сэтгэл хамгийн агуу нь юм. Хүнийг өршөөж чаддаггүй, уучилж чаддаггүй хүн эцэсдээ араа шүдээ хавирсан араатан болж хувирдаг. Хүнийг өршөөдөг, уучилдаг, энэрдэг, асардаг, тусалдаг хүн эцэсдээ бурхан болдог. Хэзээ ч хэнд ч гомддоггүй, хэнийг ч үзэн яддаггүй, хэнд ч атаархадаггүй, юунд ч, хэнд ч шунахайрдаггүй сэтгэл бол агуу их ариуссан сэтгэл юм. Ийм сэтгэл л энэрэл хайраар бялхаж байдаг. Сэтгэлээ шинжиж сэтгэлийн гүн дэх өчүүхэн төдий шунал хүслийг олж, дарж чаддаг хүн бол агуу хүн юм. Сэтгэлийн гүн дэх өчүүхэн төдий шунал хүслээс болж сэтгэл нь шуналын түймэрт автагдсан хүн бол сэтгэлийн өвчтэй хүн мөн. Сайн эх, эцэг өөрийн хүүхдийнхээ сайхан сэтгэлийн эхлэлийг тавьдаг. Тэр зөв эхлэлийг хүүхэд нь цааш нь зөв өрөөд сайхан сэтгэлийн бат бэх өргөө сүндэрлүүлэх нь үү, эсвэл нураах нь уу гэдэг тухайн хүнээс өөрөөс нь шууд шалтгаална. Хүн сэтгэлээ гэрэл гэгээтэй байлгаж бусдыг дулаацуулдаг байх хэрэгтэй.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
612502
9 эможи

Зочин
2020-01-12 12:39
ЯАГААД АЛАГ ХОРВОО ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ ГЭЖ БОДОЖ ЯВ
Зочин
2020-01-11 19:31
Зочин
2020-01-11 14:14
YUUNCH SURHII URAN YARUU YUM SHAADAGIIN TEGEED TETGEVERTEE HURDAN GARAHGUYUDO YAARCH YADAAD BAIGAAM BOL
ЗОЧИН
2020-01-11 12:26
онож хэлсэн байна маш үнэн тусгал авацгаая хүмүүсээ
Yum
2020-01-11 11:40
Tiim shuu. Hunii sainiig olj hardag hun l saihan hun bdag
Зочин
2020-01-11 01:58
keyboard_arrow_up