COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

HR: Ажилтнаа магтаж урамшуулж сур, олон жил ажиллуулна гэж битгий зүтгээрэй

2020 оны 1 сарын 05

Arslan.mn

Захирлуудын толгойн өвчин бол яах аргагүй энэ асуулт. Хөгжлийн хурд, технологийн дэвшил тэргүүтэй хүчин зүйлээс шалтгаалан үе хоорондын онцлог, ялгаа улам бүр тодрон харагдах болсон энэ цагт ажилтнуудаа хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах вэ? Эсвэл заавал тогтвор, суурьшилтай ажиллуулах гээд байх хэрэг байна уу?

GSMi буюу Глобаль стратегийн удирдлагын институтээс гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бизнес форум энэ удаа “2020 онд баримтлах стратегийн сонголтууд” сэдвээр өрнөсөн юм. Энэ үеэр нэгэн захирал дээрх асуултыг тус форумын илтгэгчдэд хандан тавихад танхимд цугласан захирлууд ямар хариу ирэхийг чих тавин чагнав. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн нийт ажил олгогчдын өмнө тулгамдаад буй уг асуултад GSMi институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал дараах хариултыг өглөө.  

“Стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байх үед компанийн удирдлагууд хүний нөөцтэй холбоотой асуултууд их тавьдаг учраас заримдаа хүний нөөцийн мэргэжилтэн шиг болчихдог үе бий. Өөрийнхөө туршлагад тулгуурлаад товчхон зөвлөгөө өгье. 

Бид бол X үеийнхэн. Харин Y үеийнхний хувьд насаараа нэг газар ажиллах хүлээлтгүй байна. Тиймээс нэгдүгээрт, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч сурах буюу залуу үеийг өөр шигээ 10 жил компанидаа ажиллуулж чадахгүй нь гэдгээ ойлгох. Хоёрдугаарт, монголчуудын дунд өмчлөх сэтгэлгээ түгээмэл байдаг. Залуус тухайн компанид анх ажилд орохдоо л өөрийн төлөвлөгөөтэй орж ирдэг. Бага цалинтай байсан ч гэсэн сурах юмаа сурчихаад хоёр жилийн дараа бие даан ажиллана гэдэг сэтгэлгээ дийлэнхид нь байна. Хэн нэгэн ажилтан нь бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, өрх тусгаарлах нь хэвийн үзэгдэл болсон. Өнөөдөр бүх компанид ийм зүйл тохиолдож байгаа. 

Өнгөрсөн зун би АНУ-ын Сиатл хотод нэг сарыг өнгөрөөхдөө тэндхийн томоохон компаниудын үйл ажиллагаа, тэр дундаа хүний нөөцийн менежменттэй нь танилцаж, тэд энэ асуудлаа хэрхэн шийдэж байгааг сонирхсон. Тэднээс суралцах зүйл их байна. Мicrosoft-ийн ахлах инженертэй уулзаж байхад маш өндөр шалгуур тавьж, олон ярилцлагын дараа шигшин авч буй чадварлаг мэргэжилтнүүдийг ажилд авмагцаа компанийнхаа хувьцааг амалж байна. Өөрөөр хэлбэл, та Билл Гейтстэй адил компанийнхаа эзэн шүү гэх эзний сэтгэлгээг тухайн мэргэжилтэнд суулгаж байгаа юм. Монголчуудын хувьд энэ тал дээр дутагдалтай харагддаг. Ажилтнууд нь ажлаасаа их гарч байгаа компанийн удирдлагаас “Та хувьцаагаа санал болгодог уу. Ашгаасаа хуваалцдаг уу?” гэж асуухад маш их зүйл амалж ажилд авсан ч амлалтдаа хүрээгүй гэдэг хариултыг асар олон компанийн захирал, удирдлагууд надад хэлж байсан. Тэгэхээр нэгдүгээрт, захирлууд амалснаа өгч суръя! Хоёрдугаарт, та өмчийн сэтгэлгээгээр компаниа өөрийн үр хүүхэд шиг хайрлаж, он удаан жилийн турш өсгөдөг. Тэгвэл ажилтнаа ч мөн ийм болгохын тулд адилхан өмчийн сэтгэлгээтэй буюу өмчтэй болгох хэрэгтэй.

Мөн бидэнд бусдыг сэдэлжүүлэх чадвар маш их дутагддаг.

Бусдаас сайн шаардаж чаддаг шигээ эргээд урамшуулж чаддаг байх нь чухал.

Би олон улсын байгууллагад ажилладаг байхдаа даргаасаа их урам авдаг байсан. Өдөр бүр  “Well done”, “Very good Oyunaa” гэж намайг мотивацжуулдаг байлаа. Сүүлийн үед бусдад ийм үг хэлж, урамшуулж чадаж байна уу гэж би өөрөөсөө их асуудаг болсон. 

Саяхан би нэг компанийн ажилтнаас “Хамгийн сүүлд захирлаасаа ямар урмын үг сонссон бэ?” гэж асуухад бараг гурван минут орчим бодоод бодоод олоогүй. Сүүлдээ асуултаа буруу ойлгосон юм болов уу гэж бодогдтол чив чимээгүй болсон. Үүний дараа захиралд нь “Ажилтнууддаа урмын үг хэр их хэлж байна? Таниас барагтай урмын үг сонсоогүй гэж байна шүү” гэхэд “Яагаад би тэднийг худлаа магтах ёстой юм бэ” гэж хариулж байгаа юм. Гэтэл урмын үг хэлэх, худлаа магтах хоёр төө зайтай. Тиймээс компанийн удирдлагууд өөрсдийгөө өөрчилж, ажилтнууддаа урам хайрладаг болоход суралцах хэрэгтэй”. 

Эх сурвалж: business.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
3
yay an post
3
sad an post
1
ouch an post
2
confuse an post
2
angry an post
2
612299
69 эможи

Zochin
2020-01-27 18:20
Mdhguimdaa3hunii ajil hiilgej1,hunii tsalin ogch Ajliin ur dun alga gj zemluulj uzlee hicheel zutgelin uneleh heregtei
Зочин
2020-01-07 10:36
Энэ хуний яриад байгаа орчин уетэй монголын хууль тогтоомжууд таарахгуй байна. Наад зах нь гэхэд хун тэтгэвэрт гарах болоход тасралтгуй ажилласан 7 жил гэж шаардаж байна. Е.Х. тогтвортой ажиллаж байж л тэтгэврийн хуулийг биелуулнэ. 2-рт Монголд хеделмерийн хелсийг цагаар тооцоогуй нехцелд гадаад оронтой, ялангуяа АНУ-тай харьцуулах боломж байхгуй.
2020-01-07 10:01
YOSTOI SHAAJ UGCHIINOO YAMAR AMERIKIIN SANSAR SUDLALIN AJILTAN BAIGAA BISHDEE HEDEN YADARSAN AJILCHID L BAIGAASHDE,TEGEED DEEREES NI HAMAG YUM NI NEEH SHORONGIN NUHTSULTUI ,BITII SHAAA MUU GICHIII
Зочин
2020-01-07 01:28
huniig sain zutgeltei itgeltei ur buteeltei ajiluulna gevel tsalin hölsiig sain ögöö öndör tsalintai hun amidraliin batalgaatai bolhoor ene ajilaa amar aldahguin tuld idevhtei sahilga battai ajilna shuudee..
Зочин
2020-01-06 11:29
Зочин
2020-01-06 09:29
одоо байгаа хөдө
болдсайхан
2020-01-06 09:28
тэгэхээр ху
Tserenlkham
2020-01-05 22:33
Bayrlalaa
Зочин
2020-01-05 17:30
keyboard_arrow_up