COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

2019 оны 12 сарын 07

Үдээстэй гутал буюу ботинк нь хөлд эвтэйхнээс гадна дэгжин харагдуулж чаддаг гээд хоёр давуу талыг өөртөө нэгтгэдэг билээ. Загврын трэнд бүтээгчид загварлаг эмэгтэйчүүдэд санал болгох ботинк байгаа гэнэ. Харин бүсгүйчүүд эдгээр олон төрлөөс таалагдсанаа сонгох л үлдээд байна.

Үдээс: Гоёлын үдээс буюу хэрэглээний үдээс таны гутлыг орчин үеийн загварлаг харагдуулна. Гэхдээ трэндэд үдээс урттай, өндөр түрийтэй гутал орсныг санаарай.

1-1 Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Өсгий: Өсгийний хэлбэртээ анхаарна уу.

2-2 Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Квадрат хэлбэр: Хальтиргаатай гудамжаар тогтвортой явахыг хүссэн хатагтай нарт хамгийн чухал чиг хандлага юм. Квадрат хэлбэртэй, арзгар хадаасан хээтэй гуталтай байхад хальтирч унахаас айлгүй явж чадна гэдэгтээ итгээрэй.

35-42 Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Трапеци: Өсгий нь хэтэрхий энгийн санагдаад байвал ийм хэлбэртэйг сонго. Трапеци хэлбэрийн өсгий нь квадратыг бодвол илүү өндөр байдаг. Өвөрмөц харагдуулж, таны гутлыг илүү загварлаг харагдуулдаг юм.

5d8a153b79bc3 Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Платформ: Өнгөрсөн зууны 70-аад онд моодонд орж байсан гутал эргээд иржээ. Ийм ултай гутал өсгийн өндрийг багасгаж өгдөг. Дээр нь бүсгүйчүүдийг хэдэн сантиметрээр өндөр болгодог. Дээр нь загварлаг өвлийг илүү тав тухтай болгох бүхий л асуудлыг нь шийджээ.

iI2NYX73I Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Чимэглэл: Гуталд чимэглэл өвөрмөц байдлыг нэмдэг.

Hdf2e50736e0b443388fe99704cc61c4aA.jpg_q50 Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Оосор, бүс: Үдээсний гадуур хэд хэдэн түгжээ, бүс, оосортой байвал бүү гайхаарай. Энэ бол таныг моод мэдэрдгийг харуулах бас нэгэн деталь нь юм шүү. Ийм бүс, оосортой гутал байхад таны хөл хэчнээн нарийхан болох нь илүү тодорно гээч.

iO813NUWK Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Гинж: Та магадгүй гинжинд дуртай байлгүй. Гэвч өвлийн цагт гадуур хувцасны цаанаас зүүсэн гинж тань харагдахгүй шүү дээ. Харин ботинк дээрх гинж бол шууд л харагдана. Нарийхан, эсвэл нүсэр, зүүлттэй, эсвэл гархитай гээд ямар ч гинж таныг загварлаг гутал сонгосныг илтгэнэ.

HTB15CJjaEH1gK0jSZSyq6xtlpXag.jpg_q50 Эмэгтэйчүүдийн 2019-2020 оны өвлийн гутлын загвар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611336
3 эможи

keyboard_arrow_up