COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бүсгүй та 40+ настай бол алдартай стилистүүд ингэж хувцаслахыг зөвлөж байна!

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

40 насандаа та өөртөө илүү анхаарал тавих шаардлагатай болно. Тэр дундаас хувцаслалтандаа анхаарч, бие галбираа тооцох хэрэгтэй. Тиймээс та өөрийн гэсэн загварын хэв маягтай болох нь чухал. 18-тай мэт хувцаслаад явж төдийлөн болохгүй болов уу. Ингээд бүсгүй та 40 гарсан бол хувцаслалтандаа дараах дүрмийг баримтлаарай.

Зарим хүмүүс 40 наснаас амьдрал эхэлдэг гэж ярьдаг бөгөөд энэ нь ч үнэхээр үнэн үг. Энэ насан дээр бүсгүй хүн өөрийгөө бүрэн таниж чаддаг бөгөөд биеэ авч явах байдал, бусадтай хэрхэн харилцах тал дээрээ нэлээд анхааралтай болж эхэлдэг. Гэхдээ хүн бүр алдаа гаргадаг учир таныг бид хувцаслалтандаа битгий алдаасай гэж эдгээр зөвлөгөөг өгч байна

1. Таарсан зүйлээ битгий өмс

40 хүрмэгцээ тухайн эмэгтэй ямар хувцас өмсөх вэ гэдэг тал дээрээ нэлээд асуудалтай болж эхэлдэг. Зарим нь хүссэн бүхнээ өмсөж болно гэж боддог бөгөөд богино банзал өмсөж явах нь бий. Харин зарим нь залуу нас ард үлдсэн учир урт банзал болон нэхмэл цамц өмсөх хэрэгтэй гэж үздэг.

Хэмжээ хязгаараа мэдэх хэрэгтэй. Хөгжилтэй бичигтэй футболк болон уранхай өмд хэдийгээр сайхан ч 15 настай охин мэт хувцаслах хэрэггүй. Мөн хэт урт хувцас өмсөж өөрийгөө нуух шаардлагагүй. Дунд зэргийн урттай даашинз, банзал танд зохих бөгөөд сонгодог хувцаслалтыг илүүд үзэх хэрэгтэй. Сонгодог пижак болон жийнсэн өмд, сонгодог цүнхтэй байхад та нэлээд загварлаг харагдах болно.

Эвтэйхэн хувцас өмсөх

20 насандаа та өндөр өсгийтийг хөл өвдөж байсан ч өмсөж, хэт бариу даашинзыг өмсөж явж байсан уу? Харин 30 нас хүрмэгцээ өндөр өсгийтөө хөлд эвтэйхэн намхан пүүзээр сольж, сул хувцас өмсөх болсон байна уу? Одоо 40 насандаа та яаж хувцаслахаар шийдсэн бэ?

Тэгвэл энэ үед та биед эвтэйхэн хувцас сонгох хэрэгтэй хэдий ч гоёмсог байдлыг мартаж болохгүй. Ямар төрлийн өсгийтэй гутал өмсөх үү? Хэт өндөр биш, хөлд эвтэйхэн гутлыг сонгох нь зүйтэй. Даашинз? Трапец нь даашинз нь ямар ч галбирт төгс зохицно. Жийнс? Хэт бариу буюу скинни жийнс өмсөх хэрэггүй. Харин boyfriend эсвэл boot cut өмсөж болно. Хөлд эвтэйхэн өсгийтэй гутлыг сонгох нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгнө.

 Тод өнгийн гутал өмс

Бүх хувцсанд зохицдог учир та үргэлж хар өнгийн гутал өмсөж байна уу? Дизайнеруудын үзэж байгаагаар хар гутал нь таныг загварлаг бус харагдуулах гэнэ. Харин тод өнгийн гутал нь таны хувцаслалтыг илүү сонирхолтой, өнгөлөг харагдуулна

Ямар өнгийн гутал сонгох уу гэж эргэлзэж байна уу? Таны хувцаслалтын аль нэг зүйлтэй хосолсон байхад л хангалттай. Жишээлбэл: ороолт, зүүлт, тэлээ, малгай, хувцсан дээрх зураг гэх мэт

V хэлбэрийн ухлаадсыг өөрчлөх

Зарим 40 гарсан эмэгтэйчүүд 18-тай бүсгүйчүүдэд бууж өгөхгүйн тулд өөрийн цээжээ илүү их ил гаргадаг. Цээж тань сайхан байсан ч цээжээ ил гаргах хэрэггүй. V хэлбэрийн ухлаадсыг бөөрөнхий хэлбэрийн ухлаадсаар солих нь зүйтэй. 

Цайвар өнгийн хувцас сонгох

Залуудаа та тод өнгийн хувцаслалтыг илүү сонирхдог байсан байж болох юм. Ингээд та тод өнгийн хувцас сонгосон хэвээрээ л байна уу?

Харин одоо өнгөний сонголтоо өөрчлөх цаг ирсэн болов уу. Цайвар өнгийн хувцас нь 10 насаар залуу харагдуулдаг гэдэгтэй маргах хэрэггүй учир та цагаан, биений өнгөтэй хувцас, саарал, цайвар ягаан гэх мэт өнгийн хувцас сонгох нь зүйтэй.

Хэт том хувцас өмсөхгүй байх

Том хэмжээтэй цамц болон өмд танд нэг л ширхэг байх хэрэгтэй. Хэрвээ том өмд өмссөн бол өөрийн галбирт тохирсон цамцыг өмсөөрэй. Харин том хэмжээтэй цамц өмсөхийг хүсвэл нарийхан өмд сонгох шаардлагатай.

 Хээ хуарыг болгоомжтой сонгох

40 наснаас хойш хээ хуартай хувцас өмсөж болохгүй гэж бид хэлээгүй бөгөөд ихэнхидээ геометрийн хэлбэр дүрстэй, цэцэгтэй, хөгжилтэй бичигтэй хувцас зэргийг сонгож болно. Харин амьтны зурагтай хувцас эсвэл өөрийн дуртай жүжигчин, дуучны зурагтай хувцсыг өсвөр насныхан л өмсдөг.

Өөрийн хувцасны уртыг тодорхойлох

Хэрвээ та өндөр эмэгтэй бол шилбэний дунд хүртэл урттай банзал болон даашинзыг сонгож болно. Харин намхан бол та өвдөг хүртэл эсвэл өвдөгнөөс үл ялиг дээгүүр хувцсыг сонгох хэрэгтэй. Мөн өвдөгнөөс доош 5 см-ийн урттай банзал хүн бүрт төгс зохицно.

Өөрийн хувцасны уртыг тодорхойлох

9 Гоёмсог пальто худалдан авах

Өмнө нь пальтог зөвхөн ахмад насны хүмүүс өмсдөг байсан бол орчин үед бүх насныхан пальтог өмсөх болсон билээ. Тод өнгөтэй, хоёр талтай, том хэмжээтэй, эмжээртэй гэх мэт пальтоны сонголт асар их. Пальто нь нас нэмдэггүй бөгөөд харин ч загварлаг, эрх чөлөөтэй харагдахад туслана.

 Загварлаг деталь нэмэх

Гоёл чимэглэлээ сонгохдоо бага зэрэг бүтээлч байдлыг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл: Бүрх малгай, том гоёл чимэглэл, энгэрийн зүүлт, тод өнгийн гутал гэх мэт. Ерөнхийдөө өөрт таалагдсан гоёл чимэглэлийг тохируулан хэрэглээрэй.

 Хэт их гоёл чимэглэл зүүсний хэрэггүй

Том бугуйвч, хүнд хүзүүний зүүлт зэрэг нь таныг тийм ч загварлаг сайхан харагдуулахгүй. Аль болохоор нарийхан, жижиг зүйл сонгох нь зүйтэй.

Жижиг цүнх барих

Том хэмжээний цүнхнээс татгалзах хэрэгтэй. Жижиг эсвэл дунд зэргийн хэмжээтэй цүнхийг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь таны загварлаг байдлыг хэзээ ч алдагдуулахгүй.

 Чанартай хувцас сонгож авах

Хямдхан нэг удаагийн хувцас худалдаж авснаас хэд хэдэн ширхэг чанартай брэндийн хувцас худалдаж авах нь илүү ашигтай гэдгийг та мэдэж байгаа болов уу.

 Хялбар байх

Хэрвээ та хувцас эсвэл гоёл чимэглэл хоёрын нэгийг сонгох хэрэгтэй бол хувцсыг нь сонгох хэрэгтэй. Хувцас нь танд илүү хэрэг болно гэдэгтэй маргах хэрэггүй.

 Инээмсэглэж бай

Эцэст нь инээмсэглэлээс илүү сайхан хувцас гэж үгүй. Тиймээс үргэлж инээмсэглэлээр өөрийгөө гоёх хэрэгтэйг мартаж болохгүй.

 

Эх сурвалж: Б.Сосорбурам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611120
6 эможи

Зочин
2019-12-03 02:46
keyboard_arrow_up