COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал

2019 оны 11 сарын 17

Эелдэг, бусадтай сайхан харилцаатай байх мэдээж гоё зүйл. Гэхдээ тэр байдлаасаа болоод олон асуудалд ордог хүмүүс ч бас байдаг. Тэр тухай сонирхоцгооё.

1. Тэд таныг юу ч гэж хэлсэн зөвшөөрч, хүлээж авна гэж боддог.

Хамгийн эхний асуудал бол энэ. Эелдэг харилцаад ирэх үед яваандаа тэд юу ч гэж хэлсэн хамаагүй мэт санаж, таныг шуудхан л хүлээн зөвшөөрнө гэж боддог болно. 

2. Таныг сээтгэнэж байна гэж хардаг.

Энэ бол хамгийн том үл ойлголцол бөгөөд бусдын дунд буруу ойлголт үлдээх хэцүү асуудал юм. Эелдэг бас нөхөрсөг, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс өөр хүмүүстэй тааралдахдаа тэврэлдэж мэндлэх, инээмсэглэн ярилцах, ойр дотноор хүлээн авах хандлага гаргадаг. Хэдийгээр энэ хүн болгонтой л тэгж харьцаж байгаа хэрэг боловч үүнийг хандарч байна, сээтгэнэж байна гэж хүлээж авдаг. Ийм буруу ойлголтод ороогдох нь эелдэг, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүсийн зүрхийг шархлуулдаг.

3. Хөдөлмөр, хийсэн ажлыг үнэгүйдүүлэх гэж оролдоно.

"Цаадах чинь хийгээд өгнө өө, мөнгө төгрөг гээд яах юм" гэдэг ярианы тэрхүү "Цаадах" хүн нь нөгөө л эелдэг хүмүүсийн нэг байдаг. Бусдын хувьд өндрөөр үнэлэгдэх ажлыг үнэгүй хийгээд өгнө гэж боддог нь нэг том асуудал. Та өмнө нь ганц хоёр удаа тус болж байсан ч яваандаа байнга тэгэх мэт санаж магадгүй. Тиймээс өөрийн хөдөлмөрийг үнэлүүлж байх ёстойг санаарай

4. Таны сэтгэлийг хайхрахаа болино.

Нэг ёсондоо "Гомдоох вий" гэх бодол арилна. Та нүдэнд нь байнга л эелдэг, уучилсан өнгө аястай, жаргалтай байгаад байхаар тэр шүү дээ. "Тэр яав л гэж дээ" гэсэн бодол хүмүүсийн оюун ухаанд суучихдаг нь таагүй үнэн. Тиймээс та өөрийн эелдэг байдлыг зөв ойлгуулж байхгүй бол хэцүү байдалд орж мэдэх нь. 

5. Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үед хүмүүс цочирдон хүлээж авна.

Таныг уурладаггүй, дургүйцдэггүй хүн мэтээр бодчихсон байсан хүмүүс таныг яг тухайн үеийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үед гайхан хүлээж авдаг. Тийм байх ёсгүй юм шиг хүлээн авч, "Чи их өөрчлөгдсөн байна", "Яагаад байгаа юм" гэж хүлээж авах нь элбэг.

Энэ мэт асуудлууд хамгийн түрүүнд гарч ирж магадгүй. Эелдэг, нөхөрсөг байх нь хэдий сайхан ч заримдаа ийм асуудлуудыг дагуулдаг учир та бүхэн хүмүүстэй хэрхэн харилцахаа сайтар бодож, тэдэнд мөн өөрийн санаа зорилго, мэдрэмжийг ойлгуулж байхгүй бол буруу ойлгогдох магадлал өндөр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610594
2 эможи

Зочин
2019-11-17 16:29
aztai tuuchiinuud we
keyboard_arrow_up