COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох ЭХНИЙ АЛХАМ бол бага дэвсгэртийг ЗӨВ ЗАРЦУУЛЖ сургах

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

Ихэнх өсвөр насны хүүхдүүд мөнгө удирдах чадварыг эцэг эхээсээ суралцдаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ гаргаж буй санхүүгийн шийдвэрүүдийг харж тэдний арга барилыг дурайж, алдаа оноог нь ч мөн адил давтдаг. Тиймээс оюутан залуус, бага насны хүүхдэд санхүүгийн мэдлэгийг үе шаттай олгох нь тэд ирээдүйд хэн болох, хэрхэн хуримтлал үүсгэх вэ гэдэгт суралцахад дөхөм болох юм байна. 

Тиймээс бага наснаас нь мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй юм. Хүүхдэдээ санхүүгийн боловсрол олгож ирээдүйд чинээлэг байх үндсийг нь тавих дараах зөвлөмжийг хүргэе.

“Дөрвөн Өлзий” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн "Би европт долоон жил амьдарсан. Тэд хүүхдүүдийнхээ нас насанд нь тохируулж санхүүгийн сахилга бат олгодгийг анзаарсан. Жишээ нь хоёр, гурван настай хүүхдэдээ усаа байнга хааж байхыг заадаг. Нэгэн сонирхолтой жишээ хуваалцъя. Монгол эцэг эхчүүд хүүхдүүддээ 20 мянга, 10 мянган төгрөг гээд бүхэл мөнгө өгдөг. 

Маш энгийн мөртлөө чухал ялгаа нь европчууд хүүхдэдээ дан задгай мөнгө өгнө. Яагаад гэвэл хүүхэд олон тоотой зүйлд дуртай. Олон ширхэг дэвсгэрт байгаа учраас заримыг нь хадгалах боломж олгодог. 

Хүүхэд бүхэл мөнгөөр худалдан авалт хийхдээ бүр мөсөн үрэх магадлал өндөр. Тухайлбал 20 ширхэг мянгатын дэвсгэрийн 5-ыг нь үрэхэд мөнгө нь хорогдож буй мэдрэмж төрдөг юм байна л даа. Энэ бол маш энгийн мөртлөө гүнзгий агуулгатай арга. Европт төдийгүй бусад орны жишигт ч задгай, зоосон мөнгийг хүүхдүүддээ өгдөг. 

Хүүхэд бага мөнгөн дэвсгэртийг зөв зарцуулж сурснаар том дэвсгэрттэй зөв харьцаж чадна гэж үздэг. Тэгэхээр хүүхдэдээ анхнаас нь задгай мөнгө өгөх нь шат шатаар мөнгөтэй зөв харьцахын үндэс болно.

Энэ жишээг би бас охин дээрээ хэрэгжүүлэхийг хичээдэг." гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлаганд дурджээ.

Халаасны мөнгийг нь хугацаатай өгөх

Хүүхэд өөрийн гэсэн мөнгөтэй болмогцоо амьдралдаа сонголт хийж шийдвэр гаргах ямар чухлыг ойлгож эхэлдэг байна. Тиймээс хүүхдэд өөрөө захиран зарцуулах тодорхой хэмжээний бага хэмжээний мөнгийг өгөхөд буруудах зүйлгүй юм. Хүүхдэдээ нэг долоо хоногийн хугацаатайгаар халаасны мөнгө өгч байх нь хамгийн тохиромжтой арга юм. Ингэснээр таны өгсөн мөнгийг хүүхэд өөрөө хэрхэн яаж зарцуулахаа бие даан шийдвэрлэх боломжийг олгох юм. Таны өгсөн мөнгийг хүүхэд өдрийн хоол, амттан чихэр, унаандаа хуваарилан зарцуулж сурснаар ирээдүйд мөнгөө зөв зарцуулна. Харин хугацаанаасаа өмнө цайны мөнгөө дуусган танаас дахин шаардвал өгч болохгүйг анхаарах хэрэгтэй.

Өөрийн гэсэн хуримтлалтай болгох

Бага насны хүүхдэдээ зориулж мөнгөний гахай авч өгч түүндээ мөнгөн хуримтлалтай болоход нь туслаарай. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүддээ зориулж тус тусын хаягтай мөнгөний гахай ашиглаж болох ба түүнийгээ гэнэтийн шаардлагатай үедээ, зөв зүйлд зарцуулах хэрэгтэйг ойлгуулаарай. Ингэснээр мөнгийг хуримтлуулах, хуваарилах, зарцуулах гэсэн ойлголтыг хүүхдэд өгөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610092
1 эможи

Зочин
2019-11-06 11:41
Зочин
2019-11-05 16:03
keyboard_arrow_up