COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрээ будаагүй ч үргэлж үзэсгэлэнтэй харагдах 8 арга

2019 оны 11 сарын 04

Arslan.mn

Заавал нүүрээ будаж байж л гоо үзэсгэлэнтэй харагдаж чадна гэж үү. Хичнээн будсан ч таны арьс сайхан биш бол, цаанаа л онцгүй харагдана. Тиймээс та дараах 8 хэвшлийг өдөр тутамдаа заавал дагаж мөрдөөрэй.

1. Уудгаасаа аль болох их уу!

Хэдийгээр та их хэмжээгээр ус ууж чаддаггүй ч гэсэн, өдөрт дор хаяж 8 стакан усыг заавал ууж хэвшээрэй. Ингэснээр таны арьс илүү чийглэг өнгөлөг, толигор харагдаж чадна.

2. Үргэлж гуужуул

Үхэжсэн арьсаа ойр ойрхон гуужуулж байгаарай. Ингэж чадвал таны арьс будаг хүлээж авахдаа ч илүү сайн байх болно. Мөн арьс тань илүү өнгөлөг, толигор харагдаж чадна шүү дээ.

3. Чийгшүүл

Түрхэж байгаа тос тань хэр чийгшил сайтай болохыг сайн судлаарай. Хамгийн чухал нь арьсандаа тохирсон тосыг түрхэх ёстой байдаг учраас найрлаганд анхаарлаа хандуулаарай.

4. Аль болох байгалийн найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн сонгох

Түрхэж байгаа тосны найрлаганд витамин Е болон бусад аминдэмүүд хэр их агуулагддаг болохыг судлаарай. Таны түрхэж байгаа бүтээгдэхүүн хамгийн чухал нь байгалийн найрлагатай, нэмэлт химийн орцгүй байх ёстойг анхаараарай.

5. Зөв хоолло

Эрүүл, чанартай, өег илчлэг сайтай хоол идэж байж л та гэрэлтсэн, тунгалаг арьстай болно. Энэ нь таны сэтгэл санааг ч гэсэн дээрдүүлэхээс гадна, илүүдэл жингээс тань салгах болно.

6. Органик зүйлсээр маск бэлтгэж тавих

Дэлгүүрээс үнэтэй маск худалдаж авалгүй, гарын доорх материалаар аль болох натурал маскыг бэлтгэж нүүрэндээ тавиарай. Таны арьс нүдэн дээр л гэрэлтээд, өнгө засраад ирнэ гэж мэд.

7. Үс, хөмсөг, сормуусаа арчил

Үс, хөмсөг, болон сормуусандаа нэмэлт тэжээлийн тос, болон ургуулагч амин дэмийг түрхээрэй. Ингэвэл аажим таны зүс царай аажим гэрэлтэх болно. Будах ч шаардлага гарахгүй гэж мэд.

8. Үсээ үргэлж эрүүл байлга

Химийн будаг, ямар нэгэн түлэх багаж хэрэглэх шаардлагагүй. Мөн үргэлж үсний тос, тэжээлийн маск түрхээрэй. Ингэвэл таны үс үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж чадна.

Эх сурвалж: senbii.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
610045
4 эможи

Зочин
2019-11-05 00:35
keyboard_arrow_up