COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Оюутан сурагчдад ХЭРЭГТЭЙ 10 аппликейшн

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Ухаалаг гар утасны хэт их хэрэглээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр л мэддэг.  Гэхдээ сурагч та ухаалаг утсаа ЗӨВ хэрэглэж чадвал цаг хэмнэж, бүр цаашлаад хичээл сурлагадаа ч эерэг үр дүн гаргах боломжтой юм шүү. Үүний тулд зөв аппуудыг сонгоход л хангалттай. Тэгвэл их дээд сургууль, коллеж, дунд сургууль гээд бүхий л шатны сургуульд суралцагчдад зориулсан маш хэрэгтэй аппликейшнуудыг та бүхэнд танилцуулж байна. Бидний санал болгож буй эдгээрийг апп-ийг сонирхон, шинэ аргаар хичээлээ хийж давтаж үзээрэй. Эерэг үр дүн гарна гэдэгт бид итгэж байна.

1. Хичээлээ тэмдэглэх

ONE NOTE-Их сургуульд ч, ахлах сургуульд ч зайлшгүй хийдэг зүйл бол тэмдэглэл хөтлөх билээ. Гараар бичихэд удаан, байнга дэвтэр, бал авч явах хэцүү санагддаг биз дээ. Тэгвэл таныг утсан дээрээ хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авахад "One Note" аппликейшн тусална.
Microsoft-ийн энэхүү апп нь үнэгүй бөгөөд Evernote-ийн өрсөлдөгчөөр сүүлийн үед тодроод байгаа ажээ. Бичиж авсан тэмдэглэл дээрээ зурах, текстээ олон янзаар форматлах гэх мэт онцлог функцуудтай. Гэхдээ маш олон меню, сонголттай тул бүрэн ашиглаж суртал багагүй цаг шаардах байх.

2. Хичээлээ төлөвлөх

MYSTUDYLIFE- Янз бүрийн даалгавар, бие даалт, шалгалтууд дунд "төөрсөөр" заримыг нь мартах, бэлдэж амжихгүй байх тохиолдол гардаг л биз дээ. Үүнээс сэргийлэх, мөн илүү үр бүтээлтэй суралцахад энэхүү апп тусална. Оюутан, сурагчдад зориулсан энэхүү апп-ийг ашиглан та хичээлийн хуваарь, даалгавар, шалгалт зэргээ календарьт оруулан урьдчилан сануулах боломжтой. Мөн Windows, iOS, android хувилбаруудтай тул хаанаас ч ашиглаж болох юм. Хамгийн гоё нь бүгд ҮНЭГҮЙ.

3. Лекцээ тэмдэглэж авах

Лекцээ сонсоод суучихаар бичиж чадахгүй, бүгдийг нь бичихээр ойлгож чадахгүй явдал гардаг. Тэгвэл энэ асуудлыг бид дараах аппуудыг ашиглан хялбар шийдэж болно.

SOUNDNOTE - iPad, iPhone барьдаг хүмүүсийн дунд эрэлттэй тус апп нь дуу хураагуур, мөн дэвтрийн үүргийг зэрэг гүйцэтгэнэ. Та лекцээ хураагаад авчихын сацуу зургийг нь аваад нэгтгэж болно.

OFFICE LENS - Самбар юм уу дэвтэр бичсэн зүйлсээ Office Lens-ыг ашиглан PDF, Word, PowerPoint болгож хөрвүүлэх боломжийг танд олгох ба Microsoft-ийн апп тул дээр дурдсан OneNote-той хамтад нь ашиглавал зохистой.

4. Хичээлээ давтах

GOCONQR- График, оюуны зураглал, флашкард, тэмдэглэл, сорилууд бүхий энэ апп нь шалгалтанд бэлдэж буй оюутан, сурагч бүрийн ашиглах хэрэгтэй апп юм. Мөн найзууд, ангийнхан болон бусад улсын сурагчидтай холбогдон, хичээлээ хамтдаа давтах боломжийг олгодог.

Easybib-Ямар нэгэн эссэ, бие даалт хийхэд аль нэг ном сурвалжаас зүй зохистойгоор эш татах шаардлага гардаг. Тэгвэл энэ асуудлыг Easybib аппаар шийдэж болно. Ердөө номны баркодыг нь уншуулаад MLA, APA, Chicago гэсэн хэлбэрүүдээс сонгож эш татаж болно. Гэхдээ голдуу англи хэл дээрх номон дээр ажиллана гэдгийг санаарай.

5. Онлайн номын сан

Scribd-Дэлхийн хамгийн том онлайн номын санд тавтай морил! Scribd нь хэдэн сая ном бусад эрдэм шинжилгээний материалаас өөрийн хичээлд хэрэгтэй мэдээллийг олоход тус болох болно. Эдгээр мэдээллийг өөрт хялбар байдлаар эмхлэн зохион байгуулах ч боломжтой. Өөрт хэрэгтэй номыг нэг дор цуглуулан өөрийн гэсэн номын санг үүсгэж болно. Эдгээр мэдээллийг бусад хүмүүстэй хуваалцахад нэн хялбар.

6. Цагийн юмыг цагт нь хийх

Studious-Шалгалт, шүүлэгийн хуваарь, гэрийн ажил дуусгах хугацаа, хичээлийн хуваарь гэх мэт мэдээллийг Studious-т найдаад л хадгалчих. Яг хугацаа нь болоход тань сануулахыг энэхүү апп төгс гүйцэтгэнэ. 

7. Анхаарлаа төвлөрүүлэх

SelfControl-Залуус хичээл давтах үедээ анхаарал сарних нь хялбар байдаг. Сошиал сүлжээ, найзуудын facebook зураг гээд л анхаарал татах зүйлс ч элбэг. Харин SelfControl-г ашиглан яг хичээл хийх үедээ тодорхой вэб хуудаснуудыг хаах арга хэмжээ авах нь хичээлдээ төвлөрөхөд тань тус болно. Мэдээж хичээлийн дараа бол дуртай вэбдээ чөлөөтэй аялаж болно шүү дээ. 

8. Алдартай хүмүүсээс суралцах

TED-Гайхалтай, алдартай хүмүүсийг гар утсан дээр чинь аваад ирнэ. Өндөр чанартай бичлэгүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан танд хүргэх TED апп нь бизнес эрхлэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, компьютерийн мэргэжилтэнүүд, урлагийн авъяастнууд гээд л бүхий л салбарын ГАЙХАЛТАЙ хүмүүсийн сонирхолтой яриаг сонсох боломж олгоно. Оюунаа цоо шинэ зүйлсээр цэнэглэж байх нь зөв биз дээ!

9. Хэрэгцээт файлаа хадгалах

Google Drive-Одооны оюутануудын хувьд төрөл бүрийн файл, танилцуулга бэлтгэдэг нь лавтай. Харин эдгээр хэрэгтэй файлуудаа хадгалах, зөөх, засах зэрэгт Google Drive хэмээх энэхүү апп төгс туслагч болно шүү. 

10. Гүнзгийрүүлэн судлах

Coursera-Хэдийгээр хичээлийн хажуугаар дахиад хичээл үзнэ гэвэл тийм ч хөгжилтэй сонсогдохгүй байх. Гэхдээ л өөрийн дуртай сэдвээр гүнзгийрүүлэн судлах, хичээлээс гадна нэмэлт мэдээлэл авах нь буруу зүйл биш. Coursera нь онлайн сургалтын апп бөгөөд дэлхийн тэргүүлэх их сургуулиудын багш, професоруудын лекцуудыг эндээс та суралцаж болно. 

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
609988
12 эможи

Зочин
2020-01-06 11:31
Зочин
2019-11-03 07:48
Зочин
2019-11-02 02:24
keyboard_arrow_up