COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жирэмсний хордлогыг хэрхэн даван туулах вэ

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Жирэмсэн үеийн хамгийн хүндрэлтэй үе бол жирэмсний хордлого билээ. Энэ үеэр эх хүүхэд хоёр аль болох тайван байж, биеэ сайн чагнах хэрэгтэй. Жирэмсний хордлого их байвал заавал эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатайг эмч зөвлөж байна. Жирэмсний хордлого нь хэвлий дэх хүүхэд хөдлөж эхлэх үеэс буюу 12 дахь долоо хоногоос багасаж эхэлдэг. Гэхдээ эрүүл эхэд жирэмслэлтийн явцад хордлого өгдөггүй гэдгийг санаарай.

Жирэмсний хордлогыг хэрхэн даван туулах вэ?

Ямар ч жирэмсний хордлогын шинж тэмдэг илэрдэггүй эмэгтэйчүүд зулбах магадлал харьцангуй их байдаг байна. Энэ нь эдгээр эмэгтэйчүүд үр хөврөлд хортой бодисуудыг илүү хэмжээтэй хэрэглэдэгтэй холбоотой байж болно. Үр хөврөлийг хамгаалахаас гадна жирэмсний хордлого хүүхдийн эхийг хамгаалах үүрэгтэй. 
Жирэмсний хордлого нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувьд нь илэрдэг. Заримдаа өглөө эрт шинж тэмдэг илэрч өдөр хойшлох тусам багасдаг. Гэвч өдрийн аль ч үед илэрч болдог. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний 12 дахь долоо хоногоос энэ байдал зогсдог.

Жирэмсний хордлого нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувьд нь илэрдэг

Эстроген дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой дотор муухайрах шинж тэмдэг дааврын ерөндөг эсвэл даавар орлуулах эмчилгээ хийлгэдэг эмэгтэйчүүдэд илэрч болдог. Бага зэргийн дотор муухайрах эсвэл бөөлжис цутгах байдлаар илэрдэг аж. Бүр ноцтой тохиолдолд хэт их бөөлжсөнөөс үүдэн шингэний дутагдалд орох, жин хасагдах, шингэн доторх шүлтийн хэмжээ ихсэх өвчин, цусанд калийн хэмжээ багасах өвчин зэргийг үүсгэж болзошгүй. Энэ байдал нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн нэг орчим хувьд нь л илэрдэг. Дотор муухайрах, бөөлжих нь жирэмслэлтийн эхний шинж тэмдгүүдийн нэг бөгөөд ихэнхдээ жирэмсний зургаа дахь долоо хоногоос эхэлдэг.

Жирэмсний хордлогын шууд шалтгаанууд:

  • Жирэмсэн эхийн эрч хүч үр хөврөлд шилжсэнээс үүдэлтэй цусан дахь сахарын хэмжээ багасах. Гэвч үүнийг судалгаагаар тогтоогоогүй. 
  • Дутуу төрөлтөөс сэргийлдэг умайн булчин прогестороны хэмжээ нэмэгдэхэд сулардаг. Гэвч энэ нь гэдэс, ходоодыг мөн тайвшируулж хэт их ходоодны хүчил ялгаруулахад хүргэж буцах улаан хоолойтос өвчний эрсдэлд хүргэж болзошгүй.
  • Хүний хорионы гонадотропин даавар /HCG -human chorionic gonadotropin/ нэмэгдэх үед . Энэ даавар яг өөрөө дотор муухайрах шалтгаан болдоггүй. Харин эхийн өндгөвчинд эстроген даавар ялгаруулалтыг HCG даавар дэмждэг ба энэ нь эргээд дотор муухайрах шалтгаан болдог байна. 
  • Үнэртэх мэдрэмж нэмэгдсэнээр дотор муухайрах шинж ихэсдэг.
  • Элэгний фермент өссөнөөс билирубиний хэмжээ нэмэгдэх. Жирэмслэлтээс үүдэн буцах улаан хоолойтос үүсч болзошгүй ба энэ нь мөн дотор муухайрах, бөөлжих бас нэг шалтгаан болж болдог.

Эхийн гэдсэнд орсон хортой бодисоос үр хөврөлийг хамгаалах нөлөө гэж жирэмсний хордлогыг үздэг.

Байнга, ихээр бөөлжих нь таны хүүхдэд эрсдэл дагуулж, хугацаанаасаа эрт болон дутуу жинтэй төрөхөд ч хүргэж магадгүй. Ихэнхи эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний 4-6 долоо хоногтойд жирэмсний хордлого эхэлж, 14 долоо хоногтойд дуусдаг.

Жирэмсний хордлого хүчтэй явагдаж байвал шарсан хуурсан, халуун ногоотой, тос ихтэй хоолноос зайлсхийх хэрэгтэй. Жирэмсний сүүл үеэр гэдсэн дэх хүүхэд эхийнхээ ходоодыг шахсанаар дотор муухайрах нь бий. Гэхдээ гэнэт ихээр бөөлжих, дотор муухайрах шинжүүд нь заримдаа томуу, хоолны хордлого болон бусад хүнд өвчний шинж байх талтай. Энэ тохиолдолд 24 цагийн дотор эмчид үзүүлэхгүй бол шингэн алдалт болох магадлалтай.

Жирэмсний хожуу хордлогын хүндрэлээс урьдчилан сэргийлэх

  • Сэтгэл санаагаа тайван байлгах.
  • Ажлын ачааллаа багасгах.
  • Амрах (өдөрт 8-10цаг унтаж байх).
  • Хооллолт- амин дэмээр баялаг хүнс хэрэглэх.
  • Биеийн жингээ хянах – жирэмсний 2 -3 дахь гурван сард долоо хоногт 1500-2000 грамаас ихээр нэмэгдэх нь магадгүй хаван үүсэж байж болно.
  • Артерийн даралтаа тогтмол үзэх- хэвийн байх үеийн артерийн даралт 30мм МУБӨ-с ихэссэн бол даралт ихсэлт гэж үзнэ. Мөн агшилтын даралт 140мм МУБӨ-с их, сулралын даралт 90мм МУБӨ-с их бол эм чид үзүүлэх шаардлагатай.
  • Хорт зуршилаас татгалзах

Хордлогын үед таны хоолойгоор давах хоол хүнснүүд:

  • Хүйтэн смүүти
  • Хүйтэн мөсөн зайрмаг (Гэхдээ хоолойгоо өвтгөж хэрхэвч болохгүй) 
  • Цагаан гаатай цай
  • Нимбэгтэй цай
  • Давсалсан цардуултай жигнэмэг (Crackers) 
  • Талх (Чихэргүй) 
  • Бантан
  • Хар шөл
  • Тахианы шөл
  • Зутан шөл
  • Гадил жимс
  • Төрөл бүрийн самар
  • Хатаасан жимс
  • Тараг (Чихэргүй) 
  • Хийжүүлсэн ундаа (Гэхдээ үүнийг уухыг зөвлөхгүй) 
  • Алим

Хэрхэн хордлогыг багасгах вэ

  • Хамгийн гол нь ходоодоо хоосон байлгаж болохгүй. Ойр ойрхон багаар хоолло.
  • Содатай ус, рашаан уугаад үзээрэй. Дотор онгойлгоно
  • Эмчилгээний дусал хийлгэх, В6 амин дэм болон Витамин Д уух. В6 амин дэмийн дутагдлаас болж хордлого өгөх тохиолдол бий
  • -Усан зүү бас тус болно шүү
  • Чихэрлэг жимс идээрэй. Ялангуяа лийр хоолойгоор давна шүү
  • Цагаан гаа бага хэмжээтэй хэрэглэх. Жирэмсний эхэн үед илүү тустай
  • Калийн дутагдал байх магадлалтай. Кали уугаарай
  • Тайван амарч хэвтэх нь чухал. Ингэхдээ хөлөө дээш өргөж хэвтвэл илүү үр дүнтэй амралт болно. 
  • Хоногт хоёр литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Үүнд ус болон ургамлын гаралтай цай байвал нэн сайн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609978
1 эможи

Зочин
2019-11-03 07:46
Зочин
2019-11-02 02:30
keyboard_arrow_up