COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Оффист ажилладаг хүмүүс 20 жилийн дараа ямархуу харагдах вэ?

2019 оны 10 сарын 26

Хэрэв оффист ажилладаг хүмүүс одоогийн ажлын орчин, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол 20 жилийн дараа ямар үр дүнд хүрэх бол? 

'Work Colleague Of The Future' тайланг санаачлагч, футурист Уильям Хейжем оффист ажилладаг хүмүүсийн ирээдүйн дүр төрхийг харуулах зорилгоор Эмма нэртэй хүүхэлдэй бүтээжээ. Тэрбээр Франц, Герман, Их Британид ажилладаг 3000 орчим хүний судалгаанд тулгуурлан Эммаг бүтээсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 50 хувь нь нүд хуурайших, 49 хувь нь нуруу өвдөх, 48 хувь нь толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг болсон гэж ярилцлагын үеэр хариулжээ. 

Хейжемийн үзэж буйгаар хүмүүс одоогийнх шигээ олон цагаар ширээний ард сууж, дэлгэц ширтсээр байвал 20 жилийн дараа гэхэд гэдэс нь унжиж, нүд нь улайсан, нуруу нь бөгтөр, эрүүл мэндийн олон асуудалтай, яг л Эмма шиг болох гэнэ. "Хэрэв хүмүүс дасгал хөдөлгөөн тогтмол хийх, ширээний ард зөв суух, тогтсон хугацаанд завсарлага авах, ажлын орчны зохион байгуулалтыг өөрчлөх зэрэг эрс шинэчлэл хийхгүй бол оффис биднийг улам бүр л өвчтэй болгоно" хэмээх тэрбээр ярьжээ.  

Судалгаанаас үзэхэд, Их Британийн оффисийн ажилтан амьдралынхаа турш ойролцоогоор 8 жилийг сууж өнгөрөөдөг гэсэн тооцоо гарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609730
2 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-10-26 16:48
Зочин
2019-10-26 11:43
keyboard_arrow_up