COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх 10 чухал зөвлөмж

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Хүүхдүүд өсвөр насан дээрээ бие болоод физиологийн хувьд тун эмзэг болдог. Зарим нэг нь маш уур уцаартай байхад зарим нь гомдомтгой болох гэх мэтээр тэдний сэтгэл санаа өмнөхөөсөө өөрчлөгдөж эхэлдэг. Яг энэ үед  гэр бүлийнхэн нь тэднийг ойлгож, тусалж дэмжих хэрэгтэй болдог. Өсвөр насан дээрээ явж байгаа хүүхдүүдийн эцэг эх тэдэнтэй ярилцах, асуудлыг хамтдаа шийдвэрлэх зэргээр хүүхдүүдийнхээ дотоод мэдрэмжийг хуваалцаж байх нь нэн чухал билээ. Тэгвэл өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориулаад 10 чухал зөвлөмжийг хүргэж байна.

1. Сэтгэл мэдрэмжээ нээлттэй илэрхийлэхэд нь дэмжээрэй. Хэрэв та хүүхдээ зоддог бол хүүхэд тань таны ая талд нийцүүлэхийн тулд өөрийн үнэн байдлаа далдалж таныг хуурна. Харамсалтай нь өөрийгөө хуураад зогсохгүй өөрийн “БИ”-ээ алдаж эхэлдэг.

2. Хүүхэд тань танаас айж, эмээдэг байх хэрэгтэй. Гэхдээ таны сүр хүч, сэтгэл хөдлөлөөс бус таныг алдах вий гэхээс айдаг байх хэрэгтэй. Энэ бол зарим нэг ээжүүдийн үхэхээрээ айлгадгаас тэс өөр зүйл шүү. Та хүүхэдтэйгээ ээнэгшиж дотно холбоо үүсгэх нь чухал.

3. Хүүхэд тань таны өөрийн дураар шийдсэн биш гэр бүлийн бүх гишүүдийн хамт хэлэлцэж баталсан дүрмэнд захирагдаж өсөх хэрэгтэй. Дүрмэнд захирагдаж өссөн хүүхэд нийгэмшилд амархан дасан зохицож, үүргээ ухамсарладаг.

4. Хүүхэд тань өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөртөө дуртай нэгэн байх хэрэгтэй. Хэрэв та түүнийг хэн нэгэнтэй харьцуулдаг, өөрийнх нь чадахгүй зүйлийг нь үргэлж эхэлж сануулдаг, өөрийнхөө бие эрхтэнд дургүйгээ илэрхийлэхэд нь үл тоодог бол тэр өөрийг нь тоох өөр нэгнийг, өөрийг нь сонсох нэгнийг хайж эхэлдэг. Гэвч тэр хүн нь танд таалагдах магадлал тун бага.

5. Хүүхэд тань хөдөлмөрийн хуваарьт үүрэг хүлээж, түүндээ тохирсон хариуцлагаа ухамсарлаж, сайн хийсэн бол сайшаагдаж, тааруу үр дүн үзүүлсэн бол шийтгэл авдаг байх ёстой. Насанд нь тохирсон, бодитой шийтгэл байх ёстой нь мэдээж. Жишээ нь “wifi, дата 22:00 цагаас хойш хаалгах, 3 долоо хоног кинонд явах эрхээ хасуулах гэх мэт.

6. Хүүхдээ бага байгаа юм чинь гэж бүү бод. Тэд бүхнийг мэддэг бас мэдэрдэг. Таны эхнэрээсээ өөр хүнтэй уулздаг гэдгийг, нөхөртөө дургүй гэдгийг хүртэл тэд мэддэг. Гэвч тун тоогүй нь тэд үүний буруутанг өөрийгөө гэж боддог.

7. Ноомой, унжгар эсхүл дэндүү их сэтгэл хөдлөлтэй, гомдомтгой байлаа гээд таны хүүхэд асуудалтай, та хичнээн хичээсэн ч ийм байгаа бол танай хүүхэд сэтгэцийн хувьд “асуудалтай” нэгэн биш шүү. Энэ зүгээр л тэдний онцлог. Яг л алим хэзээ ч нэг ижил хэмжээ, радиустай байдаггүйтээ адил. Харин онцлогийг нь мэдэрсэн бол түүнд нь тохирох арга барилаа л олох хэрэгтэй.

8. Хүүхэд тань хэн нэгэнд ухаан санаагаа алдтал дурлаж, түүнээс нь өөр хэн ч хэрэггүй мэт аашилж болно. Шохоорхол төдий гэж бодон үл тоох хэрэггүй. Тэдний тархинд ялгарах даавар нь хайрыг тэгж хүлээж авахад хүргэж буй хэрэг. Хаягдаж гансарсан байвал аль болох хамт байхыг хичээгээрэй. Харин одоо март, ахиад нэгэн олдож л таараа гэх нь буруу үйлдэл гэдгийг үргэлж санаарай. Мөн найзуудыг нь гэртээ урьж, элэгсэг харилцаарай. Энэ нь тэдэнд таныг арай өөрөөр олж харах нэг боломж шүү.

9. Өсвөр насан дээрээ хүүхэд аливаад донтох нь амархан. Учир нь өнөө л тархи, мэдрэлийн тогтолцооны ажиллагаатай л холбоотой. Түүнээс аав нь ийм байсан юм гэхчлэн хандах нь тийм ч оновчтой биш. Хамгийн гол нь хүүхэд тань танд үнэнээ л хэлдэг байх нь чухал. Юу ч болсон бай та л түүнд хамгийн түрүүнд бодогддог бол та супер аав, ээж байна аа гэсэн үг. Эсрэгээрээ танаас нуугаад байгаа бол та аав, ээж байх ажлаа хийхгүй байна аа л гэж ойлгоорой.

10. Өсвөр насны хүүхдүүд аливааг ойлгож хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан, ухаантай, хүч чадалтай, эрмүүн байдаг ч тэдэнд ганцхан зүйл юу юунаас илүү хэрэгтэй. Тэр бол түүнийг ойлгодог, сонсдог, юу болох юу болохгүйг аядуу тайван, ухаалгаар хэлэх зөвлөхөөр л тэд дутдаг.

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609621
0 эможи

Зочин
2019-10-24 00:13
Зочин
2019-10-23 19:20
keyboard_arrow_up