COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Нүүр, сормуусны будгыг шууд савандаж угаах нь сормуусыг хугарч унахад хүргэдэг аюултай бол арьс дутуу цэвэрлэгдэх сөрөг талтай. Тиймээс та арьс арчилгаандаа зориулалтын нүд, уруулын будаг арилгагчийг заавал хэрэглэж хэвшээрэй.

Сормуус болон арьсыг зориулалтын шингэн, тэжээлээр цэвэрлэснээр сормуус уналтаас сэргийлээд зогсохгүй нүдний эргэн тойронд үрчлээ үүсэх, арьс бохирдож батга гарах эрсдэлээс хамгаалж өгдөг давуу талтай.

Мөн оливын тосыг хөвөнд шингээн арчиж сормуусыг цэвэрлэж болно.

Туслах багаж болох модон савааны (хөвөнтэй мод байж болно) үзүүрт хөвөн ороож зориулалтын будаг арилгагчаар норгоод яг будсан шигээ гадна болон дотор талд эргүүлэх хөдөлгөөнөөр арчиж сормуусны будгыг арилгасны дараа бусад цэвэрлэгээг хийнэ.

Мөн нүүрээ угааж байхдаа сормуусаа татаж болохгүй. Хэрэв сормуусны будгыг татаж, хэт ширүүн үрж арилгавал сормуусны ургалт зогсож, хугарч эхэлдэг байна.

Хиймэл сормуусыг тогтмол хэрэглэхээс татгалзаарай.

Хиймэл сормуусыг өдөр тутамд ашиглах нь сормуусны амьсгалах боломжийг хааж, уналт хугаралтыг нэмэгдүүлдэг.Тиймээс та баяр ёслол болон онцгой үед л хиймэл сормуус хэрэглээрэй.

Хэрвээ сормуусны будаг тань нүдэнд гаж нөлөө, харшил үзүүлж үрэвсэл үүсгэх, загатнах, хорсох мэдрэмж өгвөл сормуус болон нүдийг будалгүй амраах ёстой. Мөн харшилах нөлөө үзүүлж байгаа будгыг дахин хэрэглэхээс татгалзаарай.

Хуурамч, дуураймал сормуусны будаг нь сормуусыг гэмтээж, ургалтыг удаашруулж байдгыг анхаараарай.

Эх сурвалж: Ami's beauty salon                 Т.БАЛХААЖАВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609488
1 эможи

Зочин
2019-10-22 00:01
Зочин
2019-10-21 13:29
keyboard_arrow_up